“Чонон сүлд” уран сайхны кино үзэгчдийг ёстой л хуйлруулж байна. Хятад зохиолчийн бодол, Франц найруулагчийн нүд Монголын нүүдэлчдийн амьдралыг хэрхэн харж дэлгэцэнд буулгасан нь хэнд ч сонин байгаа нь лавтай. Тиймээс үзсэн үзэгчид өөр өөрсдийн сэтгэгдлээ цахим хуудсуудаараа дамжуулан хүргэж байна. Бид зарим нэг сэтгэгдлээс хэсэгчлэн та бүхэнд сонирхуулья.
Г.Золжаргал өөрийн фэйсбүүк хуудаснаа:
Германы Мюнхений кино студийн уран бүтээлч киночид "Ингэн нулимс" кино хийж Монголын говь нутгийн малчдын жирийн амьдралыг дэлхийд үзүүлж Оскарт нэр дэвшиж билээ. Дараа нь дахиад Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" нэртэй кино хийж мөн Оскарт нэр дэвшив. Хоёр гуравхан жилийн дараа Хятадын нэртэй зохиолч Зянь Руны романаар Францын найруулагч Ж.Ж. Ано "Чонон сүлд" нэртэй кино бүтээж дэлхий хошуурч эхлэв.Энэ кинонд Өвөрмонголын жүжигчид болон малчид жирийн ардууд Хятадын жүжигчин залуус чадварлаг тогложээ. Монгол малчдын амьдралыг дэлхийд таниулж байна. Сайн хэрэг... "Чонон сүлд" кино энэ жил их дуулиан тарина даа. Барууныхан кофегоо урьдаа тавьж сууж байгаад л Брюсельд, Каннд, Лозанд, Прагад, Берлинд Лондонд, Лос-Анжелест хаа л бол хаа бүтэн жил ярьцгаана. Монголын минь суу авьяаст олон мундаг зохиолч, кино уран бүтээлч найруулагчид маань энэ сэдвийг бодоогүй биш бодсон л байсан даа. Даанч ........Тал нутгийн нүүдэлч амьдралтай малчин түмний минь аж амьдрлын хэв маяг, хорвоо таньсан ухаарал, бодол сэтгэл нь дэлхийн сүйхээтэй уран бүтээлчдийн гол сэдэв болж тэд яг л чонын нүхнээс бэлтрэг суйлах адил сэдэв суйлсаар байх цаг үе иржээ.
Б.Цэнддоо:
Энэ кинонд бидний олон жил (роман нь орчуулагдснаас хойш) хардан ярьсан шиг монголчуудыг тэнэг мангараар нь дуудсан юм ч байхгүй. Бас дэлхийн хамгийн ухаалаг түмэн хэмээн дөвийлгэх ч гээгүй байх. Ер бусын сонин содон санаа, өгүүлэмж олж, сайхан уран бүтээл туурвих л гэсэн хэрэг. (Ер нь кино, утга зохиолыг ингэж ойлгодог болбол бидэнд л хэрэгтэй. Дэлхий даяараа урлагаас сэтгэлийн цэнгэл хүртэж байхад манайхан “биднийг ингээд хэлчих шиг боллоо”, “тэгж муулсан шиг байна” хэмээн шаналж байх нь сайн юм огт биш)
Жүжигчдийн тухай ярих юм алга. Монгол жүжигчин тоглосон нь монгол хүнд бахархал. Найруулагч Жан Анно сайн тоглох жүжигчин сонгож таараа, сайн ч тоглуулж таараа. Нарийн яривал энэ киноны гол дүр бол сургуультай чононууд. Хэн ч нэрийг нь тогтоож үлдээгүй байж болох амьтан сургагчдын алдрыг магтму!
Зөвхөн нүүдэлчин удамтай манай монголчууд л харж болох нэгэн “алдаа” байсныг манайхан ажсан болов уу? Тэр нь хүний гарт тэжээгдсэн, зэрлэг байдлынхаа хагасыг алдсан чононы нүд юм. Уулан дээрээс хот руу өнгийж байхдаа ч тэр, адууг ангаалан хөөж явахдаа ч тэр, арай л “хүмүүнлэг”, цаанаа л “энэрэнгүй” харагдаад болохгүй байсан. Учир нь тэр хагас тэжээвэр, хагас зэрлэг болсон амьтан дэргэдээ “хүн” байгааг, бүр нарийн яривал монгол хүн байгааг мэдрээд, араатан шинжээ гээж, гөлөгнөөд байх шиг. Чоно гэдэг амьтан нүүдэлч монгол хүнээс айхаа байг гэхэд үргэлж зохих ёсоор хүндэтгэн үзсээр ирсэн юм. Тэр “хүндэтгэл”-ийг авч хаяахад хэцүү ч байсан биз ээ.
Нийтлэлийг бүхлээр нь уншихын тулд ЭНД ДАРНА уу.
Д.Төрмөнх
Харин чоно бол ижил хийморьтойд нь харагдаж илүү хийморьтойд нь алагддаг гэдэг үг хаанаас гарсаныг мунхаг би эс мэднэ. Ер нь чоныг тахиж шүтээд байхаасаа алахыг л уртал болгодог бус уу?
Харин мөн л кинонд Баасанжав жүжигчин тоглосон дүр ярихдаа Чингис хаан чоно ажиглаж дайтах тактикаа гаргадаг байсан юм. Харж байна уу тэр гөрөөсүүд хэтэрхий их идчихлээ одоо хөөхөд тэд дороо баригдана гэж ярьж байна. Тэр харин үнэн байх талтай. Цэргийн сургууль гэж чоно авладаг байсныг бол ямар ч эх сурвалжаас харж болно. Энэ кино магад ирэх жил Хятадын анхны Оскар ч авч мэднэ. Чоно гээд л хуйлрах их хачин. Хүний төрөл авч төрчихөөд доод төрлийн араатаныг сүлдээ болгоод байх нэг л марзан!
Сэтгүүлч Ч.Дашдэлэг:
Хятадын зохиолч Зян Руний зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” адал явдалт уран сайхны киног өчигдөр үзлээ. Холливудын алдарт найруулагчийн бүтээлийг зураг авалт, дуу, дүрс, ур хийц талаас нь “гайхамшигтай бүтээл” хэмээн үнэлж, шагшин магтах үзэгч олон байна. Мэдээж техникийн талаасаа маргах юмгүй гайхамшигтай бүтээл болж чаджээ. Гоёчилж магтахад үг багадна. Тийм ч учраас бидний Ноён уулаа 10 жил ухаад олохоор тооцсонтой дүйх хэмжээний ашгийг 14-хөн хоногт олж байгаа юм шүү дээ. Энэ бол гайхамшиг. Ийм том кинонд монгол жүжигчин гол дүр бүтээсэн нь ч яах аргагүй гайхамшиг. Харин киноны тухайд суурин иргэншил нүүдлийн соёл уламжлалыг яаж үгүй хийж, өөртөө уусган нэгтгэж буйг илүү тод харуулжээ. Ингэхдээ бүр маш аймшигтайгаар...
Үүний зэрэгцээ байгаль эхтэйгээ шүтэлцэн амьдрах нүүдлийн соёл, өв ухааныг “балар эртний мунхаг бүдүүлэг арга барил, хоцрогдсон сэтгэлгээ” мэтээр ухуулан сурталчлагч, их мэдэгчид олширч байгаа нь тун их аймшиг.
Урьд өмнө ийм зүйл болж байсан, одоо ч энэ бүхэн давтагдсаар, улам лавширсаар байна. Ер нь энэ байдлаараа монгол үндэстэн байхгүй болох аюултай шүү!!! гэдгийг ийм тод томруунаар хэлж өгөөд, үзүүлж харуулаад байхад бид тэнэг юм шиг хөөрөн баясаж хөгжилдөн инээлдэж байгаа нь гүн их аймшиг...
Төрд түрийний хятадууд гарсан нь ХАМГИЙН ИХ АЙМШИГ.
Хамгийн гол нь аймаар юмнаас айхгүй байгаа нь АЙМШИГТАЙ биш гэж үү.
2015.03.04
Х.Чойдогжамц
“Нүүдэлчин ахуй соёлыг судална гэдэг гадныхны хувьд гарц хайсан, аврал эрсэн л нэг арга” гэсэн хардлагыг минь энэ кино улам бүр лавшруулав. Энэ асуудал ганц Монгол хүнд ч бус дэлхий дахинд тулгараад байгаа билээ. Сүүлчийн голомт нь Монгол. Энэ кино бол хүн төрөлхтнөөс асуусан Ж.Анногийн “мөхөл жам уу, жам бус уу” гэсэн асуулт.
Чоно улих нь хунт нуур хунгүй болжээ гэх шиг. Намдаг гуайг улихаас өөр аргагүй болоод л улисныг ухаарах шиг. Бүр улимаар ч санагдах шиг. Нэг үгээр Монгол хүний үзэхээс аргагүй кино болжээ. Төгсгөлд нь тэнгэрт чоно дүрст үүл үзэгддэг. Билэгдэл л дээ. Харин мөнх тэнгэрийн ивээл хишиг үү, үүл мэт замхрах ёр уу. Монголчуудаас Анно ингэж л асууж байна.
Блогийн бичлэгийг бүхлээр нь уншихын тулд ЭНД ДАРНА уу.
"Чонон сүлд" уран сайхны киноны үзэгчдийн сэтгэгдэл