Монголын арилжааны 13 банк, Монгол Улсын Хөгжлийн банк Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлэх зөвлөмжийг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурлаа. Өнгөрсөн оны сүүлээр бүх банк тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд санал нэгдсэн бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаандаа нэгдсэн журмаар нэвтрүүлж байна.
Арилжааны банкууд нэгдсэн журмаар зарчмуудыг хэрэгжүүлж байгаа нь богино хугацаандаа эдийн засагт сөрөг нөлөө үүсгэж магадгүй ч дунд болон урт хугацааны хөгжлийг хангахад чухал алхам гэж банкны салбарынхан үзэж байна.
Дотоодын банкуудын баталгаажуулсан зөвлөмжид нийт найман ажлыг тусгасан. Эдийн засагт тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг нэвтрүүлэх үүднээс арилжааны банкууд энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн 50 сая төгрөгөөс дээш хэмжээний зээл хүссэн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд арилжааны банкуудаар үйлчлүүлэх таатай нөхцөлийг бий болгох зэрэг заалт багтсан байна.
Мөн тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр арилжааны банкууд ч үйл ажиллагааны зардлаа хэмнэж эхэлжээ.
Дотоодын арилжааны банкууд болон Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн зөв замаар хөгжих боломж бүрдэнэ гэж Монголын банкны холбоо тооцоолж байна.