АНУ-ын нууцын зэрэглэлд хамаарах хэдэн зуун материалуудыг задласныхаа төлөө 35 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо шоронд хоригдож байгаа Брэдли Мэннингийг АНУ-ын цэргийн шүүхээс эмэгтэй гэж хүлээн зөвшөөрчээ.
Үүнээс хойш бүх бичиг баримтад Брэдли Мэннингийг эмэгтэй хүн хэмээн тодорхойлж байхаар болжээ хэмээн Associated Press мэдээллээ.
Брэдли Мэннинг хүйсээ солиулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч Америкийн эрх баригчид өдийг хүртэл зөвшөөрөхгүй байсан юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг эмэгтэй болох гормоны эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн нь АНУ-ын зэвсэгт хүчний түүхэн дэх анхны тохиолдол болсон.
Дашрамд дуулгахад Мэннинг 2010 оны тавдугаар сард Иракд алба хааж байх үеэрээ баривчлагдсан юм. 2013 оны наймдугаар сарын сүүлээр цэргийн шүүхээс түүнд 35 жилийн хорих ял оноож байлаа. Харин 2014 оны дөрөвдүгээр сард Канзас мужийн шүүх Мэннингийг Челси Элизабет гэх эмэгтэй нэртэй болохыг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: ВВС