АНУ-д алтны ханшийн хэлбэлзэл сүүлийн дөрвөн сарын доод түвшиндээ хүрлээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс баасан гарагт танилцуулах АНУ-ын ажлын байрны мэдээллийг хамгийн ихээр хүлээж байгаа гэдгээ илэрхийлж байна.
Хэрэв энэхүү үзүүлэлт эерэг гарвал Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд нэмэх таатай нөхцөл бүрдэх юм.
Учир нь тус банкны тэргүүн Жанет Йеллен хөдөлмөрийн зах зээлийг эдийн засгийн голлох үзүүлэлтэд тооцож байгаа аж. Пүрэв гарагт Европын Төв Банкны тэргүүн Марио Драги ирэх долоо хоногоос бонд худалдан авах хөтөлбөрөө эхлүүлнэ гэж мэдэгдээд байна. Хэдийгээр энэхүү мэдээлэл еврогийн ам.доллартай харьцах ханшийг 11 жилийн доод түвшинд хүргэсэн ч алтны эрэлтийг өдөөж чадсангүй.
Мөн сүүлийн үед Украйн тэргүүтэй геополитикийн зөрчил намжих хандлагатай байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж байна. Инфляцийн түвшин өндөр байсан 2000-2012 оны хооронд алтны эрэлт хамгийн өндөр байжээ. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд томоохон эдийн засгуудад дефляцийн эрсдэл нүүрлэж эхэлсэн нь алтны худалдан авалтад сөргөөр нөлөөлж байна.
Мөн өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын Холбооны Нөөцийн банк зургаан жил үргэлжилсэн бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоосон нь ханшид нөлөөлжээ. Одоогоор алтны ханш АНУ-д энэ оны дээд түвшнээсээ 8 орчим хувиар унаад байна.