Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.
Энэ өдөр эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх байтал цэцэг барьж, вино үнэртүүлсэн бүсгүйчүүд хотын үзвэр үйлчилгээ, ресторануудыг дүүргэдэг. Угтаа бол гоё сайхан үгтэй мэндчилгээ, бэлгэнд хууртаж өнгөрүүлэх өдөр биш юмсан. Ярих асуудал, хөндөх сэдэв захаас аван бишгүй байна, бидэнд.
Эзэгтэй, эхнэр, ээж гэх эрхэм нэрийн хамт дуудагдаж буй гэр бүлийн маань үнэ цэнэ өнөөдөр ямар байгаа билээ. Хүүхдийн эрх зөрчигдөж, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ.
Эцэг, эх нь үр хүүхдээ хөнөөх, хүчирхийлэх зэрэг хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргүүд гарч байна. Энэ бүхнийг харсаар байж нүдгүй мэт, сонссоор байж чихгүй мэт хэдий хүртэл явах вэ. Уг нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд манайд бий. Албан ёсны статистик гаргаад үзвэл гурван сая хүнээсээ илүү гарч, Генисийн номд бичигдэх вий. Гэтэл тэд юу хийдэг нь мэдэгдэхгүй унтаа мэт таг чиг.
Нэр хаяг, байршлыг тодруулж холбоо барих гээд оролдтол Монголд яг хэчнээн төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй. Уул уурхайн чиглэлээр 500 гаруй, эрүүл мэндийн салбарт 670 орчим, хууль эрх зүйн 300 гаруй гээд бараг 10 мянга орчим төрийн бус байгууллага байдаг гэсэн албан бус тоо байна. Урт гэгчийн утасны жагсаал цуглуулж аваад захаас нь залгахад “Ашиглалтад байхгүй” гэсэн хариу өгдөг юм байна. Тэгэхээр энэ олон төрийн бус байгууллага ямар чиг үүрэгтэй ажиллаж, иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж чаддаг уу. Эсвэл ТББ гэсэн нэр авч, гэрчилгээтэй болоод төсөл, хөтөлбөр гэх ашиг сонирхлын замыг хөөсөн үү гэсэн асуулт гарна. Тэгвэл бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймаанд өртөх эмэгтэйчүүд, охидын тоо жил бүр өсч байгаагаар эдгээр байгууллагууд хэрхэн ажиллаж байгааг дүгнэж болмоор санагдана. Энэ бодит байдал.
ТББ-ын тухайд “Нийгэмд шийдэгдээгүй асуудал хэдий чинээ их байна, Төрийн бус байгууллагууд төдий олон байх магадлалтай” гэж улс төр судлаачид дүгнэсэн байна. Мөн “Улс орны хөгжлийн төвшинг тухайн оронд үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагуудын тоогоор тодорхойлдог” гэсэн үзүүлэлт бас байдаг юм билээ. Тэгэхээр энэ олон төрийн бус байгууллага дор бүрнээ довоо шарлуулж төсөл хөтөлбөр бичиж хэдэн төгрөг олж суудгаа болиод хүний эрхийн төлөө дорвитой ажил хийж түүнийгээ хууль тогтоол болгохын төлөө ажилладаг бол өнөөдөр хэчнээн олон хүүхэд, эмэгтэйчүүдийг аврах байсан бол.
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлах болон Гэр бүлийн хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн өөрчлөх зайлшгүй шаардлага байхад өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаатай холбон тайлбарлах хүн олон. Гэвч Монголын парламентын түүхэнд хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүн сонгогдсон энэ үед ямар нэгэн дэвшил өөрчлөлт гарах болов уу гэж эмэгтэйчүүд найдан хүлээсэн.
Тэднээр дамжуулан өөрсдийн хийж ирсэн ажил, нийгэмд зайлшгүй шаардлагатай бодлогыг гаргуулахын тулд төрийн бус байгууллагууд юу хийж, хэрхэн хамтран ажилладаг юм бол. Уг нь эмэгтэй гишүүд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний судалгаа хийсэн төсөл хөтөлбөртэй танилцаж, ажил хэрэг болгон хуульчлах боломжийг бүрдүүлж гүүр нь болж ажиллах ёстой баймаар. Ард түмний тэр дундаа эмэгтэйчүүдийн дуу хоолой болохоор сонгогдсон эрхэм эмэгтэй гишүүд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө эргэн нэг уншиж, өгсөн амлалтаа санах цаг болжээ.
2012 онд Монфемнет үндэсний сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн, ХЭҮТ-ийн захирал Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдийн хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийжээ.
Энэхүү судалгаанд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудалд төрийн үйл ажиллагаа нь чиглэсэн зорилгогүй, тогтворгүй, системтэй биш байна. Төрийн анхаарал дутагдсанаас жендэрээс үүдэлтэй хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх нөөц хөрөнгө хангалтгүй, хохирогчдод үйлчлэх нийгмийн үйлчилгээний сүлжээ хөгжөөгүй, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах механизм огт байхгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Тиймээс улс төрийн зүгээс хүчирхийллийг эрт шатанд нь таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх, хүчирхийлэлтэй тэмцэх арга замуудыг тодорхой болгох шаардлагатай байгааг онцолжээ.
Төрийн бус байгууллага иргэдтэй хамгийн ойр ажилладаг анхан шатны байгууллага. Тиймээс тэдний үг дуу хоолойг төр засгийн төвшинд сонсч асуудалд хариуцлагатай ул суурьтай хандах ёстой. Нөхөр нь эхнэрээ, аав ээж нь хүүхдээ зодох айл бүрт байдаг энгийн зүйл биш. Энэ бол гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөр ч гэмтэнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэн, хохирогчийг хамгаалах цогц үйлчилгээг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд гишүүд тэр дундаа эмэгтэй гишүүд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, хууль тогтоомжид тусгаж, бодлогын болон шийдвэр гаргах төвшинд оруулж ирэхгүй бол цөөхөн хэдэн монголчууд хүчирхийллийн золиос болсоор дуусах вий. Ер нь биднийг төлөөлдөггүй, төрд нөлөөлдөггүй ТББ бас хэрэггүй.
Х.Монголхатан