Сирийн хойд хэсэгт байх Алеппо хотод 196 обосогч сайн дураар зэвсгээ хураалгаж, тайван амьдралд эргэн оржээ. “Аль-Алям” сувгийн мэдээлснээр зэвсгээ хураалгасан дайчид бүгд эрх чөлөөтэй болсон байна.
Үндэсний эвлэрлийн комиссын гишүүний мэдээлснээр “олгосон боломжийг ашиглахаар шийдэн, хууль сахиулах байгууллагын зайлшгүй шалгалтанд орсон” мөн зэвсгээ хураалгасан найм дахь удаагийн тохиолдол юм байна.
Энд дуулгахад Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 оны долоодугаар сарын 16-ны өдөр мэдэгдэл хийхдээ бүс нутгийн эвлэрлийн туршлагыг өргөжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэж байсан юм. Сүүлийн үед Алеппо хотоос хойд зүгт цэргүүд ухарснаас хойш эвлэрлийн явц илүү хурдацтай явагдах болсон гэнэ.
Эргэн сануулахад 2012 оны наймдугаар сараас эхлэн Алеппо хот хоёр хэсэгт хуваагдаад байгаа юм. Энэ хотын баруун хэсгүүдийг Сирийн арми харин дорнод хэсгийн дүүргүүд хоёр зэвсэгт бүлэглэлийн хяналтанд байгаа.
Эх сурвалж: ria.ru