Компьютер тоглоомд сайн зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг өгүүлбэрийг та сонсож байсан байх. Сонсоогүй юмаа гэхэд хэлдэг байсан байж таарна. Тэгвэл Ubisoft компанийн хөгжүүлсэн компьютер тоглоом таны буруу гэдгийг баталжээ. Бүр хүний нүдийг эмчилнэ.
Харамсалтай 100 хүүхэд тутмын хоёр нь ийм оноштой байдаг аж
Assassin’s Creed цувралаараа дэлхийд танигдсан Ubisoft компани Amblyotech компанитай хамтран энгийн нэг тоглоом биш харин эмчилгээний хялбар арга боловсруулжээ.
Залхуу нүд гэдэг оношийг та сонссон байх. Ямар нэгэн өвчин, эмгэггүй ч нэг нүд нь муу харах, бүр харахгүй байх тохиолдлыг ингэж оношилдог. Харамсалтай 100 хүүхэд тутмын хоёр нь ийм оноштой байдаг аж.
Тэгвэл таблет төхөөрөмжид зориулсан, гурван хэмжээст нүдний шил зүүж тоглох энэ тоглоом улаан болон цэнхэр өнгийг л харуулдаг аж. Өнгөний ялгарлын ачаар тухайн хүний сайн хардаг болон муу хардаг хоёр нүд хамтдаа ажиллаж, нүдийг нь “залхуурлаас” аврах юм.
Уламжлалт анагаах ухаан өнөөдрийн байдлаар залхуу нүдийг эмчлэх хоёр аргыг ашиглаж байна. Нэг нь дусаалгын арга бөгөөд сайн хараатай нүдэнд нь дусаалга дусааж залхуу нүдийг нь хардаг болгох, нөгөө нь сайн хараатай нүдийг нь хааж нөгөө нүдийг нь эмчлэх юм.
Гэхдээ энэ хоёр арга цаг хугацаа их шаардах бөгөөд хаах аргаар эмчлэхэд өдөрт хэдэн цагаар нүдэндээ наалт наадаг. Гэтэл хүүхдүүд байнга сургууль, цэцэрлэг рүүгээ ийм наалттай явахыг хүсэхгүй шүү дээ.
Тиймээс л хүүхдүүдэд хамгийн сонирхолтой аргаар эмчилгээ хийх энэхүү тоглоом давуу талтай болж байгаа юм. Гэхдээ тоглоомыг татахын тулд заавал эмчийн бичигтэй байх шаардлага тавих аж. Дээрээс нь эрчимтэй хөгжиж байгаа VR төхөөрөмжийг ч “залхуу нүд”-ийг эмчлэхэд ашиглаж магад.