Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал эхэлнэ. Эдийн засгийн гадаад орчин сайнгүй, төлбөрийн тэнцлийн дарамт өндөр хэвээр байгаа энэ үед эдийн засгийг цаашид хэрхэн дэмжих талаарх шийдвэрээ зөвлөл нийт гурван удаагийн уулзалтаар гаргах ёстой.
Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 14-нд Төв банкны дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь болгох шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлого гэж тайлбарласан юм.
Мөнгөний бодлогын зөвлөлийн сүүлийн хурлаас хойш төсөвт тодотгол хийсэнтэй холбоотойгоор мөнгөний бодлогын төсөөллийг энэ удаагийн хурлаар шинэчилж магадгүй байна.
Олон улсын хэмжээнд харвал он гарсаар нийт 17 орны Төв банк бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаад байгаа юм. Мөн бодлогын хүүгээ түүхэн доод хэмжээнд нь барьж эдийн засгаа дэмжиж байгаа Төв банкууд ч олон байгаагийн нэг нь Их Британи бөгөөд тус улсын хувьд энэхүү шийдвэрээ цаашид хадгалах нь зүйтэй гэж үзээд байна.