Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх “зууч” зургаа болон Иран улсын төлөөлөгчдийн ээлжит уулзалт Швейцарийн Монтре хотод өчигдөр /03.05/ болж өндөрлөлөө.
Тус уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф талууд цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн хэлэлцээнд хүрч чадвал Иран тодорхой хугацаанд хязгаарлалт хийж болно гэдгийг үгүйсгэсэнгүй.
Сануулахад Иран цөмийн хөтөлбөрөөсөө 10 жилийн хугацаанд татгалзах хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд тус улс болон “зууч” зургаан улс цөмийн хөтөлбөрийн асуудлаар эцсийн хэлэлцээнд хүрч чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 2-нд Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
Түүний үзэж буйгаар энэ нь Тегераны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтээс сэргийлэх нэмэлт арга хэмжээг Вашингтон авах шаардлагагүй болно гэсэн баталгаа болох аж.
Эх сурвалж: РИА Новости