-Уншигчийн захидал-
Сүүлийн үед уяачид, наадамчдын сэтгэл,санааг зовоосон томоохон асуудал морины хүүхэд үрүү шилжлээ. Юу ч гэмээр юм. Сэтгэл зовохгүй байх аргагүй л дээ.
Хүмүүсийн бичиж, шаардаж байгаа гол сэдэв нь хамгаалалтын хувцас гэгчийг хүүхэд бүрт өмсгөчихвөл асуудал шийдэгдэх юм шиг. Бодоод байхад энэ санаа нэг л өрөөсгөл санагдаад болдоггүй.
Хүүхэд мориноосоо унаагүй наадмыг тоотойхон үзсэн хүний нэг би. Бас тэгээд наадмаар хүүхэд энджээ гэдгийг тоотойхон сонссон нэгэн билээ. Харин одоо л олон удаа сонсогдож байгаа болохоор өөрийн бодол,санааг илэрхийлэхээр ийнхүү бичиж сууна. Морь унаж сургах, хурдан морь унаж сургах, эмнэг морь сургаж сургах гэсэн манай ардын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааны үндэс болсон чадвар, дадлыг хүүхдэд дэс дараатай олгож чадаагүйгээс ийм олон хүүхэд мориноос унаж байна.
Морь унаж сурч байгаа хүүхдээр хурдан морь унуулж болохгүй гэдгийг би онцолж хэлэх гэсэн юм. Морь мордоод сажлуулж, алхлуулж, шогшуулж, ергүүлж, цогиулж чаддаг болсноор хурдан морь унаж чадна гэдэг бол том эндүүрэл. Энэ бүхний ард зог тусгаах, бусгаах, огло харайлгах, огцом хурдлуулах, налуулж эргүүлэх, огцом эргүүлэх гэх мэт хэчнээн олон зайлшгүй эзэмшсэн байх чадвар, дадалд хүүхдийг сургасан байх ёстойг эргэцүүлж бодоцгооно биз ээ.
За тэгээд хүүхдийг ийм чадвартай болгохын тулд яах вэ? Хүүхэд малчин байх ёстой. Хариугүй нийлэх гэж байгаа хонины амаар мориныхоо хар хурдаар зүсэн орж дөрөө газар шүргэтэл морио огцом налуулан эргүүлэх энэ дасгал хөдөлгөөнийг эзэмших аз заяа зөвхөн малчин ардын хүүхдэд байдаг юм.
Аз заяа гэдгийг би морь унаж айрагдахын азтай зүйрлэж байна. За тэгээд хонио морин дээрээс уургалах, тугал сүүлдэхээс эхлүүлээд л морьтойгоо харьцах элдэв янзын дасгал хөдөлгөөн алийг тэр гэхэв дээ. Тэрнээс биш морин тойруулга, спортын элдэв хүрээлэнд сургах нөхцөл боломж дэндүү хязгаарлагдмал.
Хүрэн азарга маань цааш жинхэнэ хурд авч эхлэв. Азарганы дэлэн дээр байх нь бараг эмээл дээр байснаас илүү таатай мэт.
Морь унаж сурч байгаа хүүхдийг аав нь, нагац нь, ах нь нэлээн ажигласны эцэст дээр дурдсан ажил хөдөлмөрийг бие даан хийх тийм эрх чөлөөг өгнө. Тэгээд ах нарынх нь мордож булгиулсан даага, шүдлэнг ганц хоёр өдрийн дараа унуулна даа. Эндээс л жинхэнэ морьтой харьцах харьцаа эхэлдэг юм . Энэ бүхний дараа хурдан морь унах эсэхийг аав , ах нар шийднэ. Бас өөрийнхөө хүсэл бодлоо ч хэлнэ. Мэдээж хүүхэд бүр л би чадна гэнэ шүү дээ.
За миний хүү бүтэл муутай хэрэггүй гэх явдал ч гарна. Тэгэхээр хүүхэд болгон хурдны морь унаад байдаг ч юм бас биш. Хурдан морь унах эрхийг тийм бичиггүй, тамгагүй гэрчилгээгээр авдаг юм.Энэ бол жинхэнэ амьдралын үнэн шалгуур. Энд л Монголын морины уралдааны гайхамшигт сайхан нь байгаа. Хурдан морь унаж зохих хэмжээнд чадвар дадлаа харуулсны дараа даага, шүдлэнгээ сургаж эхэлдэг юм.
Хэчнээн олон авхаалжтай хүүхдүүд айраг, түрүү авч ойчиж уналгүй уралдаж чадаж байгааг энд би үгүйсгээгүй шүү. Хотын унаган хүүхдүүд ч малчны хүүхдээс илүү байхыг бас үгүйсгээгүй. Зөвхөн нийтлэг хам шинжээр авч үзэж байгаа хэрэг. Мориноос унасан хүүхдүүдийг бас муу хүүхдүүд гэж хэлж байгаа биш шүү. Гагцхүү тэднийг сургаагүй, хувцас хунар, хэрэглэлийг нь зөв тааруулаагүйд л хэргийн учир оршиж байгаа.
Дээр өгүүлсэн бүтэлгүй- гэрчилгээ аваагүй зарим нь байгааг анхаарна байх. Морины хүүхдийн хувцас, эмээл хэрэглэл унаж ойчихгүй байхын нэг үндэс.
Энд би өөрт тохиолдсон хоёр бяцхан түүх өгүүлсү.
Азарганы уралдаан гараанаас гарч нэлээд явсны дараа салхи сэнгэнэж тоос сийрэгжин нэн тааламжтай. Морьдын хүч саарах яагаа ч үгүй жинхэнэ пижигнэж байтал хүрэн азарга маань яасныг бүү мэд хамраараа газар хатгаад бостол би эмээлийнхээ урд бүүрэгний өмнө гараад дэлэн дээр нь суучихсан байлаа.
Хожим бодох нээ үлийд таварцагласан байж билээ. Хүрэн азарга маань цааш жинхэнэ хурд авч эхлэв. Азарганы дэлэн дээр байх нь бараг эмээл дээр байснаас илүү таатай мэт. Ганцхан гэм нь мориныхоо амыг би татаж болохгүй байв. Жолоодлого байхгүй азарга маань хамаг хүчээ шавхаж байгаа нь тодорхой.
Учир нь мань эр ам сул тавилаа одоо явуулж өг гэж бодож байгаа мэт. Би эмээл дээрээ гарах оролдлого хийж эхлэв. Буруу талынхаа дөрөөнөөс хөлөө сугалаад баруун дөрөөн дээрээ өндийх гэтэл давхил дэндүү хүчтэйгээс ойччих гээд болдоггүй.
Энэхэн хооронд хонгор зүсмийн азарга унасан, надаас нэлээд эгчмэд нэгэн охин надтай зуузай холбон орж ирснээ намайг харангуут хүүе ээ энэ хүүхэд ойчлоо яанаа гэж жолоогоо цааш нь залтал морь нь хадуураад замаас гарч мань хүн амтай нь ноцолдсоор хоцров оо.
Би хоёр гараараа гайгүй нь аргагүй дэлэн дээр нь хүчлэн дарангуутаа дөрөөгөө суллан дээш үсрэх аядтал нэг мэдсэн эмээлийнхээ араар суучих нь тэр. Осолдохгүй л эмээлийнхээ урд бүүрэгнээс зуурч амжсан байлаа. Жолоогоо ч, дөрөөгөө ч алджээ. Дөрөөгөө нэг юм олж дөрөөлөөд эмээл дээрээ гартал азаар жолоо маань дэлэн дээр тохоотой байсныг яаран шүүрч аван сая нэг түр тайвширч цааш уралдсаар аман хүзүүдэж айраг амсан баярлаж билээ.
Одоо эргээд бодоход миний эмээлийн бүүрэг хэт өндөр байсан юм шиг байгаа юм. Манай суманд хавар эрт нэг жижигхэн уралдаан болсон юм. Цас ханзарч л байсан санагддаг юм. Би дотуур байранд суудаг байв. Нутгийн нэгэн ах ирээд чамд зузаан үстэй дээл байгаа юу? Би чамаар морио унуулмаар байна гэв.
Би өмсөх бүртээ дандаа халууцдаг зузаан нэхий дээл, эсгий гутлаа өмсөж түүний морийг уналаа. Жавхаатай, хөнгөн уян хөдөлгөөнтэй мөртлөө ам нь зөөлхөн, татаж залахад хүч орохгүй аргамаг сайхан хүлэг ажээ. Морьд эргэлээ. Оо, ямар их хүчтэй гарч байсан гээч.
Надад юу болж байгааг мэдрэх мэдрэмж алдагдаж агаарт хөвөх мэт болов. Би ганцхан жолоогоо л байдгаар нь татаж байлаа. Энэ янзаараа удаан явбал гарцаагүй ойчих нь гэж бодоод амыг нь татсаар мориныхоо хурдыг сааруулж аажуухан цогиулж байтал цорой татан өвдөж бүр ч бүтэлгүйтэв.
Ингэж нутгийн ахын сайхан хүлгийг давхилд нь хүргэн хурдлуулж чадаагүйдээ ихэд харамссан юм даг. Хожим бодох нээ тэр зузаан дээл, памбайсан эсгий гутал, хоол унд муутай гурваас болсон гэж санадаг.
Хожим европт нэгэн морины зүчээг сонирхож яваад морь унаж жаахан явсан юм. Тэр эмээл нь бие, сэтгэлийг минь мориноос хэт хөндийрүүлээд ч байх шиг, эв хавгүй оргиод нэг л сэтгэл дундуур буусансан. Уул нь зөөлөн тавлаг сайхан л эд юм байна билээ. Даан ч хэт зохиомол ч гэхээр юм уу, хүүхэд байхад гадаа бараан дээр мордоод морьтон болж тоглож байсан санагдсан шүү.
Ямар ч байсан дөрөөн дээрээ өндийн босоод давхиж л болохгүй байсан. Гадаадын кино харж байхад морьтнууд нь тэмээ уначихсан мэт давхиад байдгийн учир нь энэ эмээлээс болдог юм болов уу гэж бодсон. Эндээс та бүхэн хамгаалалтын хувцас хэр тохиромжтой эд вэ? гэж бодож байгаа болов уу? Морь хүн хоёрын бие сэтгэлийн маш нарийн шүтэлцээ харьцаанд морьтны ажил амьдралын амжилт ололтын үндэс тулгуурладаг.
Морины хүүхдийн ур чадвар, мэдрэмж, хөдөлгөөний эвсэл зэрэг олон зүйл морьтойгоо бие болоод сэтгэлээрээ хэрхэн холбогдож байгаагаас шууд хамаарах учиртай. Ингээд бодоод байхаар морины хүүхдэд резинэн дотортой хуванцар малгай, памбайж пэмбийсэн өвдөг, шилбэний хамгаалалт зэрэг нь унах ойчихын л нэгэн үүсвэр болохоос өөр ач тусаар бага л болов уу. Ач тус нь хүүхэд ойчсон тохиолдолд л гарна.
Бид хүүхдээ мориноос унагахын тулд уралдуулж байгаа биш, харин осолгүйгээр түрүүлүүлэхийн төлөө уралдуулж, түүний төлөө уяачид маань нойр хоолоо хасан байж ажиллаж байгаа. Тэр нөр их ажил үйлст нь санаа авахуулах/залуу уяачдад/ үүднээс ийнхүү өөрийн санаагаа хэлж байгаа хэрэг.
Ер нь бол малаа мэддэг олон түмэн хамгаалалтын хувцсыг нэг ойшоож үзэхгүй байгаа нь харагддаг. Улс төржүүлээд ярьж л байдаг. Хэн нэгэн нь шахааны бизнес хийх гэж л байгаа нь тэр гэж хөөрөлдөж байдаг.
Энэ бүх аюулын цаана чинь дэлхийд ганцхан монгол наадмын мөн чанар байгаа. Үүгээрээ бид бахдаж бахархдаг, бас гайхуулдаг.
Би энэ тухай их боддог юм. Яаж ч бодоод ямар хамгаалалтын байж болохыг төсөөлж, сэтгэж чадахгүй байгаа. Учир нь: -хамгаалалтын хувцас гэдэг юмгүйгээр өвөг дээдсээс өнөөг хүртэл бид уралдсан, чадсан, бас статистик тоо гаргах юм бол бид тоо томшгүй олон хүүхдээ эрэмдэг, зэрэмдэг болгож амь насыг нь хохироосон/сүүлийн үед бүр ихэсч байгаа/ Хурдан морины уралдаан гэдэг бол огт аваар осолгүйгээр нам тайван болж өнгөрдөг өрсөлдөөн огт биш. Ямар нэгэн юм болж л таарна.
Энэ бүх аюулын цаана чинь дэлхийд ганцхан монгол наадмын мөн чанар байгаа. Үүгээрээ бид бахдаж бахархдаг, бас гайхуулдаг. Хүүхдүүдээс , бүр малчны хүүхдээс чи хурдан морь унах уу? гэж асуувал бараг бүгд уная л гэнэ. Энэ бол эр зоригийн, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл. Ийм нөхцөлд хүүхдийн эрх зөрчлөө, хүүхдийг тарчлаан зовоож байна гээд байх нь ч хаашаа юм. Тэдэнд бас уралдах, хүсэл сонирхлоо биелүүлэх, ойчихгүйгээр морио унах эрх нь ч бас байгаа.
Уралдаан гэдэг чинь амиар дэнчин тавьсан хатуу өрсөлдөөн байдаг юм. Ийм өрсөлдөөн морины хүүхдүүдийн дунд болдог шүү дээ. Жирэм шүүрч олом тайлах, морины цавь уруу ташуураар хатгаж харайлуулах, нүүр энэ тэр газар ташуураар ороолгох, сум багаараа нийлэн морь шахах, ээлж, ээлжээр гаднын морийг тэлж тамирдуулах, ташуур булаах энэ тэр гээд сонсоход эвгүй үйлдлийг өрсөлдөхийн тулд хийх л хэрэгтэй болдог юм даа.
Уяач маань уралдахын өмнө за миний хүү аятай тохитой сайхан шударга уралдаад ирээрэй, Муу хүүхдүүд шиг муухай юм/ жирэм татах гэх мэт/хийж болохгүй шүү гэж хичээнгүйлэн захиж л байдаг. Тэглээ ч гэсэн уралдааны зам хатуу шүү дээ... Наад зах нь айраг, байр алдах гээд байгаа нөхцөлд өөрийн эрхгүй өрсөлдөж байгаа морийг шахаж л байж азаа үзнэ. Үүнийг тухайн үед хүүхэд өөрөө л шийднэ.
Хэн ч түүнд зөвлөөгүй. Уралдааны замд олмоо тайлуулж эмээл нь толгой уруугаа явчихсан тохиолдолд эмээлийнхээ араар суун урд жирмээ ганцхан татаж олмоо суллан эмээлээ авч шидчихээд уралддаг авхаалжтай хүүхэд алийг тэр гэхэв. Ийм л өвөрмөц нэгэн спорт Монголд байдаг болохоор бүгдээрээ сайн бодох хэрэгтэй эд дээ. За тэгээд хаврын уралдааныг яах вэ? -хаврын уралдаанд бага насны хүүхдийг оролцуулдаггүй / дээр өгүүлсэн хэт зузаан хувцаснаас болж хүүхэд ойчих, даарах г.м.т/ардын ухаанаа өвлөөд өсвөр насны залуучууд /жин багатай/-аар морио унуулах, богино зайнд давхиулах уламжлалт аргаар наадах нь зөв юм даа.
Түүнээс биш хорьж бариад байх нь юу л бол... Эцэст нь санаагаа давхардуулан хэлэхэд эхлээд сумдын сургуулиудыг адуутай/ малтай/, адуучинтай/малчинтай/, тохилог сайхан дотуур байртай болгож /алдарт, манлай, тод манлай уяач цолтой сайд дарга баячуудын хүүхдүүд очиж суралцдаг, үнэхээр дээр өгүүлсэнчлэн авхаалжтай бол тэд өөрсдийнхөө морийг унан уралдацгаах нөхцөлийг хангахаар/чадвал энэ шүүмжлэлтэй, маргаантай асуудлыг шийдэх нэг бодит орчин бүрдэнэ.
Ийм сургуулиудыг аль болох цөөхөн хүүхэдтэйгээр олноор байгуулж, адуучин - малчин гэсэн хичээл нэмж оруулах хэрэгтэй. Ингэж нэлээд холын бодлого явуулж байж өнөөгийн ''хотжилтын аюул''-аас монгол наадмын нэгэн гайхамшиг морины уралдаанаа хэвээр хадгална. Хүүхэд мориноос ойчих нь ''багасна''.
Баваагийн Борхүү /зураач, багш/