Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүтээн байгуулалтаар Дубайг гүйцэх хот дэлхийд байтугай, хэрвээ байдаг бол өөр гариг дээр ч байхгүй гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна.
Тэгвэл Персийн буланд орших Арабын долоон Эмиратын нэг болох Дубайд 136 сая ам. долларын өртөгтэй “Ирээдүйн Музей”-г барихаар болжээ.
Эрх баригчид энэхүү музейгээр дамжуулан жуулчдыг татах бас нэг байгууламж болно гэж үзэж байна. Мэдээж хэрэг өөр хаа ч байхгүй загвар, хийцтэй технологи, шинжлэх ухааны гайхамшгийг цогцлоох энэ музей Дубайн өөр нэг төрх болох юм.
Дубайн Эмиратын Цамхгийн хажууд, санхүүгийн гудамжинд баригдах музейн шав тавих ёслол энэ долоо хоногт болж, 2017 он гэхэд ашиглалтад орох аж. Барилгын гадна болон дотор талд Шейх Мухаммед бин Рашидын шүлгийн мөрийг сийлбэрлэх юм байна.
Зөвхөн технологи, шинжлэх ухааны хөгжлийг харуулаад зогсохгүй энд хурдацтай хөгжиж байгаа дрон онгоц, роботын уралдаан тэмцээнийг зохион байгуулах юм.
Эцэст нь хэлэхэд 2020 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг Дубай хотноо зохиогдох бөгөөд үүнийг угтан маш олон ажил хийж байгаагийн нэг нь энэ болжээ.