Хавар ирлээ, хайрын сар ч гарлаа. Жихүүн өвлийн улирал шувтарч, цасан ширхэгүүдийн бүжиг анхны ногоо дэлгэрэх үзэгдлээр солигдох цаг ердөө хаяанд л ирсэн байна шүү. Ялдам бүсгүйчүүдийн хувцас аажмаар нимгэрч, гоо сайхнаа гайхуулах улирал улам л ойртсоор. Их баярын сарууд ээлжилсээр. Залуу та өөрийн бүсгүйдээ юу бэлэглэхээр зэхэж байна вэ? Бидний хэлж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ямар сюрприз барих гэж байна? Бодол болон, бөөн бөөн бэлэгнээс сонголтоо хийж чадахгүй эргэлзэнхэн явна уу. Тэгвэл энгийн хэрнээ хосгүй бэлэгний сонголтыг танд хүргэе. Тэр нь юу вэ гэвэл:
Туузтай дарс:
Чамд зөвлөхөд мэдээж гүрж дарс буюу сүүлийн үед трэнд болоод байгаа туузтай дарс. Нэр нь их төвөгтэй ч сүүлийн үед урлаг соёлынхон ч тэр, ер нь дарсны зөв хэрэглээг эрхэмлэдэг хүн бүрийн тэргүүний сонголт болсон Kindzmarauli дарс юм. Энэ дарс нь Tiflisi Marani брэндийн дарс юм шүү. Tiflisi Marani-гаас хүмүүсийн хамгийн дуртай төрөл нь Kindzmarauli, харин хоёрт нь Alazani Valley-гийн улаан дарс эгнэдэг. За тэгээд, Saperavi, Rkatsiteli орно. Нэршил нь та хоёрын хайрын дурсамжийг илүү хөгжилтэй болгож ч мэднэ шүү. Хамгийн чухал нь энэ дарснуудын амт бөгөөд слоган нь юм. Мартагдашгүй байгалийн амт буюу ямар ч хольц, спиртийн агууламжгүй цэвэр усан үзмээр өөрөөр нь исэлдүүлж бүтээсэн тэр хосгүй амт бүсгүйн чинь сэтгэлд таалагдах нь дамжиггүй.
Сүрчиг:
Тансаг сүрчиг бол хайртай бүсгүй, ачлалт ээждээ, эрхэмлэж явдаг эмэгтэй найздаа өгөх бэлэгний чинь хамгийн зөв сонголт байх болно. Сүрчиг бол тэр чигтээ дурсамж сэдрээх агуу “бүтээл”. L`Occitane-ы гайхам сүрчгийг хайртай эмэгтэйдээ өгөхөд түүний царай хэрхэн гэрэлтэх бол гэхээс л догдолж байгаа биз дээ?
Цэцгийн баглаа:
Бэлэг бэлгийн дээд хэзээд цэцгийн чамин баглаа байсаар ирсэн. Байх ч болно. Энэ нь өөрөө хүн төрөлхтний түүхэнд сонгодог бэлэг хэвээрээ л байгаад оршино. Харин энэ удаа залуу та бүсгүйдээ дөмөгхөн шиг баглаа барихыг хэлж байгаа юм. Ёс болсон хайрын ганц сарнай, эсвэл 9 ширхэгээс ч илүү өөрийн чинь хувьд хамгийн их байж болох утга агуулгатай тоо ширхэгээр баглаагаа бэлдүүлээрэй. Санхүүгийн хувьд бэрхшээл тулгарвал сэтгэлээрээ цаасан баглаа бэлдэж яагаад болохгүй гэж? 99 ширхэг улаан салфеткаар хийсэн сарнайн баглааг хайртай хүн чинь хэр догдолж хүлээж авах нь сэтгэлд тань төсөөлөгдөж л байгаа даа.
Ингээд Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, Tiflisi Marani-тай хундагаа дээш нь өргөн, баяр хөөр цацарсан нэгэн сайхан өдрийг гайхалтай өнгөрүүлэхийг хүсье!