Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж байсан эбола вирусын халдвар авсан Либери улсын хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс өчигдөр /03.05/ гарлаа хэмээн Associated Press мэдээлж байна.
Либери улсад тус вирусын шинэ тохиолдол илрээгүй хэдэн долоо хонож байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Хэрэв 42 хоногийн дотор дахин шинэ тохиолдол илрэхгүй бол Либери эбола вирусээс бүрэн чөлөөлөгдсөн гэж хэлэхэд болох юм.
Гэхдээ энэ асуудлаар тус улсын тэргүүлэх эмч нар энэ үеийг хамгийн аюултай, эгзэгтэй мөчүүдийн нэг гэж үзэж байгаа юм. Учир нь өвчний тохиолдол багассан гэсэн мэдээллээр нийгэм өөрөө тайвширч өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мартаж орхидог. Энэ нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдгийг холбогдох байгууллагын хүмүүс анхааруулж байна.
Сануулахад үхлийн аюултай эбола вирус тархсан Баруун Африкийн улс орнууд дотроос Нигерийн эрх баригчид тус вирусын дэгдэлт нэг мөсөн зогссон хэмээн анх зарлаж байсан. Түүний дараа Мали тархалтыг амжилттай даван туулсан.
Харамсалтай нь Гвиней, Сьерра-Леон улсуудад эбола вирусын тархалт одоог хүртэл байна. Хамгийн сүүлд ДЭМБ-аас өгсөн мэдээллээр энэ сард Сьерра-Леонд 81, Гвинейд 51 эбола вирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Сьерра-Леоний эрх баригчид эбола вирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон руу нэвтрэх боомтуудын хяналт, шалгалтыг чангаруулжээ.
Эх сурвалж: Associated Press