“Инфляц бол нийгмийг сүйрүүлэх өвчин юм” гэж Нобелийн шагналт эдийн засагч Милтон Фридман хэлж байлаа. Тэгвэл инфляц дээр ажилгүйдлийг нэмбэл үзвэл хүмүүсийг жинхэнэ зовлонд унагах онош гараад ирэх вий.
“Bloomberg” агентлаг эдийн засагчдаас авсан санал асуулгынхаа дүнд үндэслэн “зовлонгийн индекс”-ийг тооцоолсон бөгөөд үүнд инфляц, ажилгүйдлээрээ толгой цохих 31 улсыг хамруулжээ. Эндээс мөн зовлонд нэрвэгдсэн 15 улсын жагсаалт гаргасан байна. Ажиллаж, амьдрахад хамгийн хэцүү орноор Венесуэл, Аргентин, Өмнөд Африк, Украин болон Грек тодров. Тооцооллыг тун хялбар аргаар хийжээ. Ажилгүйдлийн төвшин + инфляцын өсөлт = зовлон.
Украинд иргэний дайн болж байгаатай холбоотойгоор эдийн засгийн хямрал гүнзгийрсээр байна. Санал асуулгын дүнгээс үзэхэд, тус улсад өнгөрсөн оны гуравдугаар улиралд 8.9 хувьтай байсан ажилгүйдлийн төвшин энэ онд 9.5 хувьд хүрэхээр байгаа аж. Тэгвэл өнгөрсөн онд 24.9 хувьд хүрсэн инфляц энэ жил 17.5 хувьтай байх төлөвтэй. Гэвч 2014 оны “зовлонгийн индекс”-ээр хоёрдугаарт жагсаж байсантай харьцуулахад Украины байдал сайжирч, дөрөвдүгээрт оржээ. Өмнөд Африк болон Аргентин тус улсын өмнүүр гишгэв.
Венесуэлд инфляц 78.5 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь Украины инфляцыг дөрөв нугалсантай дүйж буй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хомстолд орсноосоо болж тус улс ариун цэврийн цаасыг газрын тосоороо сольж авахдаа тулж байна.
Европын орнууд ч дээрх жагсаалтад багтжээ. Грек тавдугаарт, Испани түүний араас, Португали аравдугаарт, Итали араас нь жагссаныг графикаас харна уу. Харин Ирланд 16 дугаарт орж “хамраараа таслуулсан” учраас жагсаалтад багтаагүй байна.
Д.Наташа