АНУ-аас Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайд Марк Липперт рүү халдсан хэрэгт Хойд Солонгосын оролцоо байгаа эсэхийг Сөүлийн цагдаагийн газраас шалгаж байна.
АНУ-ын Элчин сайдад халдсан 55 настай Ким Ги Жун гэгч этгээд 1999 оноос 2007 оны хооронд долоон удаа Хойд Солонгос руу зорьчсон нь тэдний анхааралд өртөж, ийнхүү хардах шалтгаан болж байгаа бололтой.
Түүнчлэн халдлага үйлдсэн Ким Ги Жун өнгөрсөн даваа гарагт /03.02/ эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй талаар мэдэгдсэн. Тус цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын зүгээс ч эсэргүүцдэг бөгөөд ойрын зайн пуужин ч хөөргөж байсан.
Сөүл хотын цагдаагийн ерөнхий газраас Ким Ги Жуны гэрт нэгжлэг хийн бичиг баримт, хатуу диск зэрэг зүйлсийг хураан авчээ.
Эргэн сануулахад Америкийн Элчин сайд Марк Липперт өчигдөр /03.05/ Сөүл хотын төвд уулзалтанд явж байх замд сахлын хутгаар зэвсэглэсэн этгээдийн халдлагад өртсөн бөгөөд нүүр, гараа зүсүүлсэн тэрбээр 80 оёдол тавиулжээ.
Эх сурвалж: Reuters