Энэ долоо хоногт Малайзын иргэний агаарын тээврийн онгоц сураггүй алга болоод бүтэн жил өнгөрөх гэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Боинг 777-200ER онгоцны хэлтэрхий ч олдсонгүй. Тэр ч бүү хэл хиймэл дагуул, цэргийн радарт огтхон ч тэмдэглэгдээгүй нь хачирхалтай. Онгоц хаана байгаа вэ? Яасан юм бол?
Магадгүй тэд Кеннедигийн аллага, есдүгээр сарын 11-ний үйл явдлуудтай адил хуйвалдааны бай ч болсон байж болно
Одоогийн байдлаар эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар онгоц Энэтхэгийн далай орчимд сүйрч, сууж явсан 239 хүн бүгд амиа алдсан гэж үзэж байна. Куала Лумпураас Бээжинг чиглэн MH370 дугаар нислэгийн онгоц гуравдугаар сарын 8-ны өдөр хөөрчээ.
Гэвч хэдхэн цагийн дараа Андаман тэнгис дээр нисэж яваад бүх ертөнцөөс холбоо тасрав. Холбоо тасарснаас хойш хэдэн арван мянган хавтгай дөрвөлжин талбайд хайгуул хийсэн ч тусыг эс олсон юм.
Магадгүй тэд далайн ёроолд хэвтэж байж болно, магадгүй тэд хаа нэгтээ газардсан ч байж болно, магадгүй тэд Кеннедигийн аллага, есдүгээр сарын 11-ний үйл явдлуудтай адил хуйвалдааны бай ч болсон байж болно.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд интернетээр нэг тархаж, олон хүнд үнэмшил төрүүлсэн, гэхдээ хачирхалтай зарим нэг таамгийг сонирхоцгооё:
Нисгэгчийн бүхээгт гал гарсан: Крис Гүүдфеллоу гэх нисгэгчийн дэвшүүлсэн таамаг тун бодитой. Онгоц хөөрөх үедээ дугуй нь шатаж, бага багаар шатсаар тэр нь нисгэгчийн бүхээгийг утаагаар дүүргэсэн төдийгүй хамаг төхөөрөмжийг шатаасан гэж тэрээр бичжээ.
Яг ийм тохиолдлын улмаас 1991 онд Нигерийн онгоц сүйрч байсан баримт бий. MH370 нислэгийн хувьд хол зам туулах төдийгүй, их өндөрт гарчихсан байсан учир нисгэгч нарт сүйрлээ хүлээхээс өөр арга байгаагүй гэж үзэж болох аж. Гэхдээ үүнийг батлах ганц ч баримт байхгүй.
Оросын тусгай хүчнийхэн онгоцыг барьцаалсан: Нью Йорк сэтгүүлд бичсэнчлэн маш өндөр бэлтгэгдсэн, онгоцны технологийг гаргууд эзэмшсэн этгээдүүд онгоцыг барьцаалсан гэжээ. Тэд ямар нэг аргаар онгоцны цахилгаан төхөөрөмжийг гэмтээж, хиймэл дагуул руу илгээх мэдээллийг өөрчилсөн учир бид өнөөдрийг хүртэл олж чадахгүй байгаа аж.
Энэ таамгийг дэвшүүлсэн Жефф Уайсын хэлснээр онгоц өмнөд зүгт Энэтхэгийн далай тийш биш хойд зүгт Ази руу тэр дундаа Казахстан руу ниссэн бөгөөд тэнд Боинг 777 онгоцыг хангалттай нуучхаар газар бий гэжээ.
Хуурамч нислэгийн төлөвлөгөө: Wired сэтгүүлд ирсэн нэгэн зурваст онгоцыг орхигдсон нисэх буудал дээр буулгах арга боловсруулсан хэсэг этгээдүүд нисгэгч нарыг төөрөлдүүлж чадсан гэжээ. Магадгүй тэгсэн байж болох. Магадгүй нисгэгч нар нь буруу зүгт ч явсан байж болох. Магадгүй үнэхээр тийм байгаад онгоцыг нуусан байж болох. Гэхдээ тэр олон хүнийг нууна гэж байдаггүй юм аа.
АНУ-ын Батлан хамгаалах яам буудаж унагасан: Энэтхэгийн далайд орших Диего Гарсиа дээр Америкийн цэргийн бааз буй. Зарим нөхдийн таамаглаж байгаагаар онгоц тийшээ “Камиказе” буюу “Тусгай дайралт” хийхээр зүглэсэн гэж буй. Тэгээд тэрийг нь Америкчууд зорьсон газартаа хүрэхээс нь өмнө чимээгүйхэн буудан унагасан буй. Эцэст Америкчууд хиймэл дагуулын мэдээллийг зохиосон буй.
Ингээд яваад байвал яваад байхаар. Гэхдээ үнэнийг хэлэхэд зарим талаараа Америкчууд шиг ам султай хүмүүс тэр том онгоцыг “цэвэрлэх” ажилд олон хүнийг дайчилж амыг нь таглах хэрэгтэй болно. Үнэндээ тэгсэн бол өдийд нэг нөхөр сайхан бүхнийг дэлгэж орхиод Орост Снөүдэнтэй хамт сууж байх байсан биз.
Онгоц Пакистанд байгаа: Австралийн тэрбумтан хөгшин Руперт Мёрдок онгоц алга болсон хэрэгт Пакистанчууд буруутай гэж таамаглажээ. Түүний хэлснээр Пакистаны эрх баригчид “Хятадыг асуудалд оруулахын тулд” ийм зүйл зохион байгуулж “Бин Ладен маркын” арга хэрэгжүүлэн нутгийн хойд хэсэгт онгоцыг нуусан гэв.
Тэгээд гол нь ирээдүйд хэзээ нэгэн цагт цөмийн цэнэгтэй хошуу тээвэрлэж явуулаад хаа нэгтээ унагах аж. Учир нь иргэний агаарын тээврийн онгоц сэжиг төрүүлэх магадлал багатай.
Цаг хугацааны давхцал буюу анхаарал сарниулсан нь: MH370 онгоцыг сураггүй алга болох үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Крымийн бүх нийтийн санал асуулга” гэсэн нэрийн дор бүх анхаарлаа тийш нь хандуулж байсан цаг.
Санал асуулга гуравдугаар сарын 16-ны өдөр болох ёстой байсан бөгөөд бүгд л асуудал хэрхэн шийдэгдэх бол гэж гайхаж байлаа. Гэтэл үүнээс яг долоо хоногийн өмнө бүхэл бүтэн 239 хүнтэй онгоц сураггүй алга болсон нь давхцал байсан байж болох.
Ингээд онгоц алга болсны дараах долоо хоногт хэн ч Крымийн асуудлыг сөхөөгүй бөгөөд бүгд л “Иргэний агаарын тээврийн түүхэнд гараагүй осол” гэж бичиж ярьж байлаа. Эцэст нь санал асуулгын дүн яаж гарсныг хэн хүнгүй мэдэж байгаа. 96,77 ХУВЬ ШҮҮ.
Ер бусын хүчин зүйлс: Reddit гэж нэг гоё сайт байна. Тэнд хүмүүс заримдаа тун хэрэгтэй юм ярьдаг бол заримдаа хүний толгойд орохооргүй юм бичицгээдэг. Тэдний зарим нь ингэж бичжээ: Тэнгэрт нисэж явахад нь харийнхан дээрэмдсэн, өтний нүхэнд орж өнгөрсөн цаг руу ниссэн, аварга том хар нүхэнд орчихсон гэх мэт. Эсвэл бүр солирт мөргүүлсэн гэжээ. Сонирхолтой л юм.
Харин хамгийн боломжтой хувилбар нь юу гээч? Энэтхэгийн далай гэдэг аварга том талбайг хамарч байгаа их хэмжээний ус. Харин эрлийн багийнхан, эрх баригчид буруу газарт хайгаад байгаад л асуудлын гол нь байна. Гэвч энэ таамаг болон дээр дурдсан хачирхалтай зүйлсийг батлахын тулд бид ядаж онгоцны нэг бяцхан хэсгийг олох хэрэгтэй. Тэр болтол бүх зүйл бүрхэг хэвээр аж.