Цас мөс хайлж, урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан барилга байгууламжийн доогуур явахдаа болгоомжлоход илүүдэхгүй биз ээ.
ОХУ-ын нийслэл Москва хотноо таван давхар орон сууцны доогуур явж байсан ээж хүү хоёр дээр дээврээс мөс унасны улмаас хоёр настай хүү нь толгойндоо хүнд бэртэл авч, ээжийнх нь баруун гар нь хугарч, толгой болон хөлөндөө гэмтэл авсан тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ. ВВС-гийн мэдээлснээр энэ явдал орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой болсон байна.
Манай улсад, ялангуяа нийслэл хотод хэчнээн цас мөс багатай дулаан байгаа ч дээврээс унжсан мөс дээрээс тань унаж, аюул учруулж болохыг анхааруулж байна.
Эх сурвалж: ВВС