АНУ-аас Өмнөд Солонгос улсад суугаа Элчин сайд Марк Липперт энэ сарын 5-нд Сөүл хотын төвд уулзалтанд явж байх замд сахлын хутгаар зэвсэглэсэн этгээдийн халдлагад өртсөн бөгөөд нүүр, гараа зүсүүлсэн тэрбээр 80 оёдол тавиулжээ. Халдлага үйлдсэн этгээд Өмнөд Солонгосын иргэн 55 настай Ким Ги Жун гэгч юм. АНУ-ын Элчин сайдад халдсан энэ хэрэгт Хойд Солонгосын оролцоо байгаа талаар Сөүл хотын цагдаагийн газраас шалгаж байгаа юм. Учир нь 55 настай Ким Ги Жун гэгч этгээд 1999 оноос 2007 оны хооронд долоон удаа Хойд Солонгос руу зорьчсон нь тэдний анхааралд өртөж, ийнхүү хардах шалтгаан болж байгаа бололтой. Түүнчлэн халдлага үйлдсэн Ким Ги Жун өнгөрсөн даваа гарагт /03.02/ эхэлсэн АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буй талаар мэдэгдсэн. Тус цэргийн сургуулилтыг Хойд Солонгосын зүгээс ч эсэргүүцдэг бөгөөд ойрын зайн пуужин ч хөөргөж байсан.
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан Борис Немцовийн үхэл өнгөрч буй долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн хамгийн их анхаарал хандуулсан сэдэв байлаа. Москва хотын төвд буудуулан амиа алдсан Борис Немцовын оршуулах ёслол энэ сарын 3-нд болсон бөгөөд түүнийг Москвагийн “Троекуровское кладбище” оршуулгын газарт нутаглуулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэ хэргийг Оросын улс төр, дотоод байдалд тогтворгүй байдал үүсгэх гэсэн захиалгат аллага хэмээн мэдэгдэж, энэ хэргийг мөрдөх шалгах тусгай комисс гаргасан юм. Оросын мөрдөн байцаах хорооноос мэдэгдснээр Немцовын үхэлд сэжиглэгдсэн хоёр эрэгтэйн зургийг мөрдөгчид олж авсан гэв. Путины улс төрийн бодлогыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг байсан Немцовийг улс төрийн золиос болсон эсвэл алан хядагчдын гарт амиа алдсан гэх маш олон таамаг дэвшүүлж байгаа. Ямартай ч энэ хэргийг ард хэн байна вэ гэдэг асуулт хүн бүхний анхаарлыг татаж байна.
Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэг жилээр сунгахаар болов. Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй Украины хямралд ОХУ-ын нөлөө байгаа гэж үздэг АНУ Оросын эсрэг хоригийг энэ өнгөрсөн оны гуравдугаар сараас авч эхэлсэн юм. АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг ямар ямар хориг арга хэмжээ ноогдуулж байсныг ЭНД дарж үзнэ үү.
Куала Лумпураас Бээжинг чиглэн MH370 дугаар нислэгийн онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-ны өдөр хөөрсөн бөгөөд одоог хүртэл сураггүй алга болоод бүтэн жил өнгөрөх гэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Боинг 777-200ER онгоцны хэлтэрхий ч олдсонгүй. Тэр ч бүү хэл хиймэл дагуул, цэргийн радарт огтхон ч тэмдэглэгдээгүй нь хачирхалтай. Одоогийн байдлаар эрх баригчид тодорхойгүй шалтгаанаар онгоц Энэтхэгийн далай орчимд сүйрч, сууж явсан 239 хүн бүгд амиа алдсан гэж үзэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд интернетээр нэг тархаж, олон хүнд үнэмшил төрүүлсэн, гэхдээ хачирхалтай зарим нэг таамгийг ЭНД дарж уншина уу.
Гуравдугаар сарын тавны өдрийг Донецкийн Засядько уурхайд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын өдөр болгон зарлалаа. Хэргийг тодруулбал Украинд томоохонд тооцогддог Засядько хэмээх уурхайн 1200 метрийн гүнд метаны дэлбэрэлт болсон юм. Осол болох үед уурхайд 230 уурхайчин ажиллаж байсан бөгөөд тэдний 70 нь газар доор гарах гарцгүй болжээ. Уурхайгаас нүүлгэн шилжүүлэгдсэн зарим уурхайчид 90 хувийн түлэгдэлттэй, биеийн байдал нь тун хүнд байгаа юм байна. Тус уурхай Донецкийн Бүгд Найрамдах Улс гэгддэг салан тусгаарлагчдын хяналтад байдаг нутаг дэвсгэрт байрладаг юм.
БНХАУ Батлан хамгаалахын салбар төсвөө энэ онд 10 хувиар нэмэгдүүлэн 144.2 сая болгов. Үүнээс гадна Хятадын арми тэнгисийн цэргийн эсрэг шумбагч онгоц, байлдааны онгоц, нисэх онгоц тээвээрлэгч усан онгоц зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож байгаа нь газар нутгийн маргаантай орнуудын санааг ихэд зовоож байгаа юм. Сонирхуулахад Хятад нь Энэтхэг, Филиппин, Вьетнам, Бруней, Малайз, Япон зэрэг 20 гаруй улстай газар нутгийн маргаантай.
Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж байсан эбола вирусын халдвар авсан Либери улсын хамгийн сүүлчийн өвчтөн эмнэлгээс энэ сарын 5-нд гарлаа. Тус улсад эбола вирусын шинэ тохиолдол илрээгүй хэдэн долоо хонож байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлжээ. Хэрэв 42 хоногийн дотор дахин шинэ тохиолдол илрэхгүй бол Либери эбола вирусээс бүрэн чөлөөлөгдсөн гэж хэлэхэд болох юм.
Японы улсын иргэн, манай гарагийн хамгийн өндөр настан Мисао Окава өнөөдөр 117 насныхаа төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна. Тэрбээр 1898 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Осака хотод хорвоод мэндэлжээ.
Өмнөд Солонгосын технологийн аварга Samsung компани Монголын цагаар гуравдугаар сарын нэгнээс хоёронд шилжих шөнө, 01:30 цагт “UNPACKED 2015” үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэ удаагийн үйл ажиллагааны гол сэдэв нь Galaxy S6, Galaxy S6 Edge гэх энэ хоёр утас байсан юм. Тус үзэсгэлэн дээр танилцуулсан бүтээгдэхүүнүүдийг дэлгэрэнгүй мэдээллийг MWC 2015 тусгай цэснээс хүлээн авна уу.
НАСА агентлагийн хөөргөсөн “Dawn” хөлөг манай нарны аймгийн хамгийн том бага гаригийн тойрог замд ороход тун бага хугацаа үлдлээ. 2007 онд дэлхийгээс салан одсон энэ хөлөг Церера дээр очиж бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсийг ойроос харуулах юм. Бүтэн жилийн турш бага гаригийн тойрог замд ажиллаж, зураг авч, гаригийн бүтэц, ер нь энд юу байна гэх мэт олон зүйлсийг судлах аж. Тэгвэл Церера дээр юу байж болох талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
111 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Испанийн Эзэн Хааны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. 2014-15 оны Испанийн Эзэн Хааны цомын төлөө Барселона болон Атлетик Билбао багууд тоглох бөгөөд шигшээ тоглолт тавдугаар сарын 30-ны өдөр болох юм. Шигшээд шалгарсан хоёр багийн хувьд цомын тэмцээнд хамгийн олон түрүүлсэн хоёр баг (Барселона 26, Атлетик Билбао 23) бөгөөд мөн хоёул тус бүр 36 удаа шигшээ тоглолтод шалгарч байсан.