Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу маргааш “Ээж бүхний дуу хоолой” тайван жагсаал болно.
Энэ өдрийг Монголд анх удаа жинхэнэ утгаар нь тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой уг тайван жагсаалыг пэйсбүүкын “Ээж бүхний дуу хоолой” группээс санаачлан зохион байгуулж байгаа аж.
Жагсаалын үеэр эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахын тулд Монгол улсын Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахыг УИХ-аас, хүүхэд хамгааллын бодлого нэн даруй боловсруулж хэрэгжүүлэхийг “Хүүхдийн төлөө үндэсний газар”-аас шаардах юм байна.
Түүнчлэн жагсаалд оролцогч хүмүүсийн дунд гарын үсгийн аян, захидлын аянг өрнүүлэх юм.
Жагсаал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй бөгөөд Чингисийн талбайд 12.00-15.00 цагт болно.