Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Монгол бүтээл” ХХК-ийн бөх, улсын өсөх идэр харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг “GoGo cafe” булангийн зочноор урилаа. Насаар бол 30 гарч яваа идэр залуухан тэрбээр үндэсний бөхийн тамирчид дундаа тийм ч залууд орохгүй. Спорт үргэлж залуучуудаар цус сэлбэж байдаг учраас тэр л дээ.
Т.Өсөх-Ирээдүй харцага Сэлэнгэ аймгийнхаа “Таванхан” дэвжээний бөхчүүдийн дасгалжуулагчаар ажиллаж, нутгаасаа шинэ залуу бөхчүүдийг төрүүлэхээр гардан ажиллаж буй дасгалжуулагч багш. 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Улсын харцага цол хүртсэн түүний барилдааныг бөх сонирхогчид шимтэн үзэж, цолоо ахиулах наадам хэзээ болохыг хүлээдэг нь үнэн билээ. Түүнийг бэлтгэл сургуулилтаа хийж байхад нь “Таванхан” бөхийн дэвжээнд очиж ярилцсанаа уншигч Танд хүргэж байна.
-Олон улсын эмэгтэйчүүдийн баяр өчигдөрхөн боллоо. Та гэргий, охидоо яаж баярлуулдаг вэ?
-Манайх хоёр охинтой. Жил бүр л эхнэр, охидуудаа гэр бүлийн хүрээнд баярлуулдаг.
-Бас хүүгийн зулай үнэрлээд удаагүй гэж дууллаа?
-Тийм ээ.
-Хамгийн сүүлд болсон Цагаан сарын барилдаанд 16-д үлдсэн. Энэ барилдаандаа ямар дүгнэлт хийсэн бэ?
-Миний хувьд төдийлэн амжилт үзүүлээгүй ч боломжийн сайхан барилдсан. Тухайн үед өөрийнхөө сонгосон зөв гэж бодсон барилдаанаа хийдэг учир унсан ч харамсдаггүй.
1990-ээд онд өндөр чансаатай бөхчүүдийн барилдаан болдог байлаа. Хоёр аваргын халз барилдаан гэх мэтээр барилдааныг үзэгчдийн сонирхол татах хэлбэрээр зохион байгуулбал зүгээр юм болов уу гэж боддог.
-Үндэсний бөхийн олон шавьтай юм байна шүү дээ?
-Сэлэнгэ аймгийн “Таван хан” үндэсний бөхийн дэвжээг санаачилж, нутгийн ах нарын дэмжлэгээр 2009-2010 онд байгуулснаас хойш Сэлэнгэ нутгийн барилдах сонирхолтой залуучуудыг өнөөдрийг хүртэл дасгалжуулаад явж байна. “Таван хан” дэвжээгээр дамжиж бөхийн замналаа эхэлсэн залуус олон бий. Одоо Сэлэнгэ аймгийн харьяат 36 залуу бүртгэлтэй, байнгын бэлтгэл хийж байна.
Ирэн, очин явдаг 10-аад залуучууд, Завхан, Хэнтий аймгийн залуус ч байна. Яг одоогоор улсын цол авахад ойрхон байгаа бас аймгийн арслангийн таамагт орж байгаа залуучууд хэд хэд бий. Энд аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, аймгийн арслан Б.Уугандаваа, аймгийн харцага А.Мөнхтүшиг, аймгийн начин Н.Баярбаатар, аймгийн начин Н.Энхжаргал, сумын заан Н.Ширчинхүү, сумын заан С.Оргилбаатар гээд залуучуудыг дурдаж болно.
-Таны хувьд бэлтгэл сургуулилт тасралтгүй хийж, Улсын наадмаас гадна заал танхимын барилдаанд тасралтгүй барилддаг. Бас байнгын бэлтгэлтай явдаг юм байна?
-Тийм ээ. Үндэсний бөхийн барилдааны бүтэн жилийн хуваарь гардаг болсон. Тэр дагуу бэлтгэлээ хийгээд, боломжтой барилдаануудад оролцоод явдаг. Барилдаан бол бөхчүүд өөрийнхөө түвшнийг ахиулах гол тэмцээн шүү дээ. Түүний тулд байнгын бэлтгэл хийдэг. Манай бөхчүүд бөхийнхөө төлөө цаг нар, сэтгэл зүрх бүхнээ зориулаад явж байна. Энэ нь ч бидний ажил. Одоо барилдаж байгаа бөхчүүдийн ихэнх нь мэргэшсэн. Бөхийн чиглэлээр дөрвөн жил дээд сургуульд сонгон суралцаж төгсөөд, дагалдах ямар боловсрол байна бүгдийг эзэмшсэн бөхчүүд л дээ.
-Үндэсний бөхийн хөгжил ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Бидний барилдаж эхэлсэн 2000 онтой харьцуулахад үндэсний бөх жилээс жилд маш их хөгжиж байна. Үүнийг барилдаануудад оролцож байгаа бөхчүүдийн тоо, ур чадвар, чанар өссөн зэргээс бэлэхнээ харж болно. Нөгөө талаас бөхийн барилдаан маань уламжлалт хэлбэрээсээ гарахгүй байна. Бараг шинэ зуунаас хойш явагдаагүй үндэсний бөхийн УАШТ гэж мундаг тэмцээн болдог байсан.
Бөхчүүд аймаг, спорт хороогоо төлөөлөн оролцдог өрсөлдөөн ихтэй бүр улсын цол хүртэл олгож байсан, одоо явагдах хамгийн боломжтой тэмцээн шүү дээ. 1990-ээд онд өндөр чансаатай бөхчүүдийн барилдаан болдог байлаа. Хоёр аваргын халз барилдаан гэх мэтээр барилдааныг үзэгчдийн сонирхол татах хэлбэрээр зохион байгуулбал зүгээр юм болов уу гэж боддог. Үндэсний уламжилт загвараа эвдэхгүй ч үзэгчид маш их сонирхох байх.
-Зөвхөн барилдаад амьдралынхаа хэрэгцээг хангах хэмжээний цалин орлого олох боломж бий юү. Сүмо бол санхүүгийн баталгааг хангаж чаддаг?
-Сүмо бөх бол мэргэжлийн спорт. Мэргэжлийн спортод тамирчид нь бүгд холбооныхоо гишүүн байдаг. Холбооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хариуцлага хүлээдэг. Харин Монгол үндэсний бөх бол тэс өөр. Тэр бөх барилдана уу, үгүй юү, бэлтгэл хийнэ үү, зодог тайлна уу хувь хүний л асуудал. Мэргэжлийн спортод бол энэ нь холбоо шийдэх асуудал байдаг л даа.
Дан ганц Үндэсний бөхөөр барилдаад амьдралын баталгаагаа хангаад явах боломж бага шүү дээ. Наадмаар түрүүлж, үзүүрлэсэн шинээр цол хүртсэн бөхчүүдэд Нутгийн зөвлөлөөс байр, машин өгөхөд олон нийт шүүмжлэх хандлагатай байх шиг харагддаг. Бөх хүн төрж, өссөн нутаг усныхаа нэрийг овог шигээ болтол дуудуулж явдаг.
Жишээлбэл, би үндэсний бөхөөр барилдаж эхэлснээс хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумынхаа нэрийг 4-5 цагийн барилдаанд дөрвийн даваа хүртэл барилдахад нэлээд олон удаа дуудуулна. Тэгэхэд манай сумаас өөр салбарт амжилттай яваа хүн олон байдаг ч юм болгон дээр нутаг усыг нь дууддаггүй. Биднийг барилдахад нутаг нугынхаа нэрийг сонсоод тэнд төрж өссөн, нутагтаа болон Монгол орныхоо өнцөг булан бүрт, бас хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс омогшиж, нутаг усаа сэтгэл санаандаа бодож, ээж аав ахан дүүсээ дурсаж баярлаж суудаг.
Тэгэхээр нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс энэ талаас нь харж бөхчүүдээ дэмжиж, нутгийн нэр гаргах залуучууддаа дэмжлэг үзүүлж байгаа хэрэг. Бөхчүүд ч ялгаагүй өндөр цолд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөдөг. Хамгийн багадаа 7-10 жил эрчимтэй хөдөлмөрлөж байж улсын наадамд цол хүртэх хэмжээнд хүрч, нутаг усныхаа нэрийг дуудуулж, наадамчин олноо цэнгүүлж баясгаж байгаа шүү дээ. Хүн болгон ч өндөр цолд хүрдэггүй л дээ.
-Та ямар нэг бизнес хийдэг үү?
-Байхгүй ээ. Зэвсэгт хүчинд 15 дахь жилдээ алба хааж байна. Зэвсэгч хүчний 189 дүгээр ангид Биеийн тамир, спортын офицер гэдэг албан тушаалд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Цэргийн баяр дөхчихсөн уралдаан тэмцээнүүдэд бэлтгээд ажил ихтэй л байна. Өнгөрсөн жилээс “Монгол бүтээл” ХХК-ийн нэр дээр барилдаж байна. Намайг болон манай нутгийн залуучуудыг бэлтгэл хийх бололцоогоор хангаж өгсөн “Монгол бүтээл” ХХК-ийн удирдлагууд болон найзууддаа баярласнаа илэрхийлье.
-Бөхчүүд маш өндөр бай шагнал авдаг хэр нь нийгмийн сайн сайхны төлөө санаачилга гаргаж ажилладаггүй гэх шүүмжлэл байдгийг хүлээн зөвшөөрөх үү? -Урлаг соёлын салбарынхан янз бүрийн хандив тусламжийн аянд нэгдэж, халуун дулаан сэтгэлээр оролцдог, бие биедээ тусалдаг. Бөхчүүд ч ялгаагүй ийм зүйлд оролцох сонирхолтой. Бид тэглээ, ингэлээ гээд зарлаад байдаггүй ч оролцож байгаа хүн олон бий.
“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхэн энэ тал дээр манлайлан сайн үйлсийн аяныг эхлүүлээд сум, аймгийн халамжийн байгууллагуудтай хамтарч олон сайхан үйл ажиллагаа явуулсан байх. Х.Мөнхбаатар арслан, Г.Ганхуяг харцага зэрэг том цолтой бөхчүүд нь манлайлаад ажилладаг. Хүмүүс одоо сошиал ертөнцөөс маш их мэдээлэл авч байна. Жилийн өмнө байх аа, улсын начин Ц.Сумъяабэйс ах хүнд өвчний улмаас Солонгост эмчлүүлэх шаардлагатай болоход бөхчүүд өөрсдөө санаачлан хандивын барилдаан хийгээд хандив өргөсөн бол гэж бодож байлаа.
Олон хүн дэмжиж байсан. Гэхдээ бөхчүүд өөрсдөө нэгдээд барилдаан зохион байгуулахад хэцүү л дээ. Бөхийн холбоо үүнийг шийднэ. Хамгийн наад зах нь барилдаанаа хийхэд өргөөг ашиглуулахаас эхлээд л. Үндэсний бөхийн холбооноос энэ талаар санаачилга гаргаад ажиллавал оролцох сонирхолтой бөхчүүд олон бий.
-Өнгөрсөн жилийн наадмын дараа бөхчүүдийн жудаггүй авирлаж байгаа тухай хэвлэлээр маш их шүүмжилж бичсэн?
-Жудаг гэдэг маш өргөн ойлголт л доо. Эр хүний хувьд хэл ам хийгээд байдаггүй, унасан, давснаа өөрөө мэдээд, мэдсэнээ хүлээн зөвшөөрчих чадалтай. Хэдий хор шар, дотоод тэмцэл их байвч тэрийгээ ил гаргахгүй, ноён нуруутай гээд сайхан чанаруудыг хэлж болох л байх. Үндэсний бөх хагас тулааны маягийн спорт. Тэгэхээр өрсөлдөгчөөсөө давуу байдлаа гаргах бүхий л боломжоо ашиглаж таарна. Тэр нь үзэгчдэд эвгүй сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу. Түүнээс биш ноён нуруутай, төлөв даруу үлгэр дуурайл болсон бөхчүүд олон байна. Залуучуудыг тэднээсээ суралцаасаа гэж боддог
МИНИЙ ХАМГИЙН ТОМ ӨРСӨЛДӨГЧ БОЛ БИ ӨӨРӨӨ
-Нээрэн, нэгэнт энэ сэдвийг хөндсөнийх бөхийн барилдааны шүүлттэй холбоотой маргаан сүүлийн үеийн барилдаануудад нэлээд дуулдах болсон. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Үндсэн хуулийн өдрийн барилдааныг бөх сонирхогчид санаж байгаа байх?
-Улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Ганзориг нарын барилдааныг хэлж байна уу?
Технологийн дэвшлийг ашиглахгүй гэхээр үндэсний бөх хоцрогдох тал руугаа орчихоод байна. За яахав, эхний даваануудад олон бөх барилддаг учир камераар шүүхээ больё. Сүүлийн өндөр даваануудад ашиглах л хэрэгтэй юм шиг санагддаг.
-Тийм ээ.
-Үндсэн хуулийн өдрийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Ганзориг нарын барилдаан нэлээд маргаан дагуулсан нь үнэн. Энэ үед хөлийн цэцийнхэн зөвлөлдөөд Д.Баасандорж зааныг давсан гэж шийдсэн. Гэтэл аль ч өнцгөөс авсан фото зураг, видео камераар Ч.Ганзориг давсан байсан. Гол нь Үндэсний бөхийн холбооны дүрэмд барилдааныг дүрс бичлэгийн аппарат болон видео камераар шүүхгүй гэж заасан байдаг.
Орчин үед дүрс бичлэгийн аппарат, видео төхөөрөмжүүд маш өндөр хөгжсөн. Бөхийн барилдааныг секунд, долиор хэсэгчлэн авч чаддаг болчихоод байхад буруу шийдвэр гаргасан. Энэ нь дүрэмтэйгээ зөрчилдөөд эхэлж байгаа юм. Технологийн дэвшлийг ашиглахгүй гэхээр манайх хоцрогдох тал руугаа орчихоод байна. За яахав, эхний даваануудад олон бөх барилддаг учир камераар шүүхээ больё. Сүүлийн өндөр даваануудад ашиглах л хэрэгтэй юм шиг санагддаг.
-Барилдаан маргаантай болоход хүмүүс засуулуудыг нь сайн харсангүй гэх мэтээр шүүмжилдэг шиг байдаг?
-Би тэгж боддоггүй. Мэдээж алддаггүй хүн гэж байхгүй. Засуул болгон л өөрийнхөө засаж байгаа бөхийг давуулахын төлөө алдаа оноог нь зөвлөж хараад зогсож байдаг. Барилдааны хамгийн эхний шийдвэрийг засуул гаргадаг. Хоёр бөхийн барилдаан маргаантай боллоо гэхэд хоёр засуул санал нэгтэй л байвал хөлийн цэцэд хандах ямар ч шаардлагагүй шийдэж болох шүү дээ.
-Үндэсний бөхийн дэвжээ ширүүн өрсөлдөөний талбар болсон. Улсын наадам болон цагаан сарын барилдаанд тэр түрүүлнэ, үзүүрлэнэ, шөвгөрнө гэх мэтээр урьдынх шиг таамаглахад хэцүү болсон гэдэг?
-Сүүлийн үед бөхчүүд бүгд л адилхан бэлтгэл хийж, адилхан уралдаан тэмцээнүүдэд оролцож байна. Бөх сонирхогчид мэдэж байгаа байх.
Бөхчүүдийн ур чадвар өсөж байгааг барилдаанууд нотолж харуулаад байна. Үүнийг дагаад хөлийн цэц ч, засуул ч маш хариуцлагатай ажиллах ёстой. Эргээд хариуцлага тооцдоггүй болохоор алдаагаа давтах магадлал ихтэй.
Бөхчүүдэд бол өрсөлдөгчтэйгээ зохисгүй авирлалаа, бөхийн цээрийг зөрчлөө гэх мэтээр барилдах эрхийг хоёр, зургаан сараар хаслаа гэх мэтээр хариуцлага тооцоод л байгаа.Одоогоор хариуцлага тооцсон хөлийн цэц засуул гэж дуулдахгүй байгаа алдаа гаргасан буруу шийдвэрлсэн барилдаанууд байгаад л байгаа үзэгчид сайн мэдэж байгаа даа
-Өнөө цагт ид барилдаж буй бөхчүүдийг чансаагаар нь эрэмбэлсэн жагсаалтад Та зургаад жагсаж байна. Олон түмэн Танд итгэл хүлээлгэж, харцагаас өндөр цол авах бөх гэж үнэлдгийн баталгаа энэ болов уу?
-Би бололцоогоороо бүхий л барилдаануудад оролцъё гэсэн бодолтой л байдаг. Миний хувьд үндэсний бөхөд бол нэг их залуу хүн биш. Ид барилдах түвшин хоног хоногоор багасах насандаа ирж байгаа. Бөх бол залуу нас, эрч хүчтэй байх үеийн спорт. Би самбо, жүдо бөхөөр барилдаж эхэлснээс хойш бөхийн спортоор 17 дахь жилдээ хичээллэж байна. Яг одоо цолоо ахиулна, ингэнэ тэгнэ гэсэн зорилго алга. Боломж олдвол ганц шөвгөрчихье гэсэн бодолтой бэлтгэл хийж байна. Долоо хоногийн дөрвөн өдөр бэлтгэл хийгээд явж байна.
-Та арай гутрангуй байгаа юм биш үү. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр аварга үндэсний бөхөөр олон жил барилдаж байж энэ сайхан өндөр цолд хүрсэн биз дээ?
-Эрхэмээ аварга бид хоёр хамт барилдаж, нөхөрлөөд олон жил болж байна. Насаар надаас хэд ах л даа. “Ноёд” группийн захирал Г.Буяндорж гуайн дэмжлэгээр үндэсний бөхөд орж, ар талдаа санаа зовох зүйлгүйгээр бөхийн спортоор хичээллэх бололцоогоор хангаж өгсний хүчээр барилдаж эхэлсэн. Г.Эрхэмбаяр аваргад тамирчин хүн, бөх хүн, эр хүнд байх олон сайхан чанар байдаг. Аварга хүн аваргаараа төрдөг юм байна гэж боддог.
-Барилдаан таардаг, эсвэл барилдахад эвгүй бөх гэж байдаг. Таны хувьд барилдахад эвгүй бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Хүн бүрийн барилдааны арга барил өөр, өндөр, нам, тарган туранхай гээд биеийн онцлог ч бий. Зүүн баруун босоо, нам өрөлттэй гэх мэтээр өөр өөр.Барилдах нь гарцаагүй үнэнээс хойш ямар ч бөхтэй тааруулаад л барилдах арга сонгох нь дээр. Намайг маш олон хаясан Өсөхбаяр заан юм болов уу. М.Өсөхбаяр заанд би лав 30 гаруй удаа унасан байх аа. /инээв/
-Хүүтэй бол заавал үндэсний бөхийн секц, дугуйланд явуул. Бөх болгох нь чухал биш, эр хүн болж төлөвшинэ гэж Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуайн телевизээр ярьж байхыг сонссон. Бөхийн спорт хүнийг хүмүүжүүлдэг үү?
-Яг үнэн. Заавал бөх гэхгүй бүх спорт хувь хүний хүмүүжилд асар их ач холбогдолтой. Өөртөө итгэх итгэлийг олж авахаас эхлээд, бие даан шийдвэр гаргах чадварт сургана. Мэдээж хүн болгон аварга болж чадахгүй.
Гэхдээ үндэсний бөхөөр хичээллэснээрээ гүндүүгүй сайхан эр хүн болж төлөвшдөг. Үг дааж сурна. Ёс заншлаа мэдэж авна. Бөхчүүд өндөр намаараа жагсдаггүй, цолны эрэмбээрээ жагсдаг. Эндээс л хэдийгээр насаар ах ч том цолтой хүмүүсээ хүндэтгэж, өмнүүр нь ч гарахгүй гэх зэргээр уламжлалт дэг жаягт суралцдаг.
-Танайх бөхийн удамтай байх аа?
-Би аавынхаа ч, ээжийнхээ ч талаас бөхийн удамтай. Манай аав Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Аавын талд цэргийн заан Б.Сосорбарам гэж Дундговийн баруун тал, Өвөрхангайн баруун урд тал, Өмнөговийн хойд талаар сайн барилддаг бөх байсан. Ээжийн талд улсын начин Ч.Цэрэндорж гэж бөх байлаа.
Манай аав 1979 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд тракторчнаар очсоноос хойш өнөөг хүртэл тэндээ ажиллаж, амьдарч байна. Залуудаа зодоглож, ганц нэг барилддаг байсан. 1.94 см-ийн өндөртэй нэлээд нуруулаг хүн бий. Ээж минь Орхонтуул сумын уугуул. Аав, ээж хоёр минь одоо ч сумандаа ажиллаж малаа маллаад амьдарч байна.
-Тэгэхээр үндэсний бөхөөр хичээллэхэд удам нөлөөлсөн үү?
-Ер нь удмын нөлөө нэлээд бий. Гэхдээ бөхийн удамгүй учир сайн барилдахгүй гэвэл эндүүрэл болно. Амжилт гаргахын тулд ганц удам нөлөөлдөг юм биш л дээ. Сонгосон спортдоо дуртай байх гээд олон зүйл бий. Авьяас нь ихдээд, хөдөлмөр нь багадаад байдаг хүн бий. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг үг байдаг даа.
-Үндэсний бөхийн бөхчүүдийн талаар ном нэлээд байдаг, Та уншиж судалдаг уу ?
-Нэгэнт бөхийн спортыг сонгон хичээллэж байгаа юм чинь энэ талаараа уншиж судалбал зүгээр юм болов уу гэж боддог. 2014 онд “Үндэсний бөхийн уламжлал, шинэчлэл” сэдвээр судалж, магистрын зэрэг хамгаалсан.
БИ ЕРӨНХИЙДӨӨ МАШ НЭЭЛТТЭЙ, “ПРИЙ СТАЙЛЬ”-ТАЙ ХҮН Л ДЭЭ
-Таны өрсөлдөгч хэн бэ?
-Миний хамгийн том өрсөлдөгч бол би өөрөө. Өөртэйгээ зөрчилдөх, өөрөөсөө урвах үе ч гардаг. Гэхдээ Өсөх-Ирээдүй гэдэг хувь хүний төлөө биш. Спортынхны дунд нэг үг байдаг. Өөрийгөө л ялж, дийлж байвал дараагийн хүнтэй өрсөлдөхөд бэлэн болно. Мэдээж өглөө эрт босоод гараад гүйхэд нойр хүрнэ. Өөрийгөө ялах сургууль энэ мэт энгийн зүйлээс эхэлдэг. Би айлын том хүүхэд. Анх 1998 онд бөхийн спортоор хичээллэж эхэлсэн.
Би 11 жил тавын даваанд унаж байсан. Тэр ч нэг их гайхуулах юм биш л дээ. Ер нь надаар тав давж Улсын харцага Ц.Содномдорж, Даваабаатар, улсын арслан Н.Батсуурь гурав цол авсан байдаг.
Миний анхны багш Сэлэнгэ аймгийн спорт хорооны дасгалжуулагч Д.Эрдэнэбат гэж хүн бий. Багш маань одоо ч ажлаа хийж байгаа. Сэлэнгэд самбо бөхийн өсвөрийн УАШТ-ий бэлтгэлд гараад байлаа. Багш кроссонд гүйлгэдэг. Аймгийн спортын ордны үүднээс Ээж мод руу гүйнэ. Нэг талдаа 10 шахам км зайтай. Тэгж гүйж явахдаа эцэж, ядарна. Нэгдүгээр сард, голын жавар тачигнасан идэр есийн хүйтэн, тэгээд элстэй. Нэлээд чардайлгана л даа. Би өмнө тэгж бэлтгэл хийж үзээгүй байсан.
Бид модоо тойроод, модондоо мөргөчихөөд буцаад гүйж байтал багш морьтойгоо ирчихсэн байсан. Би хүүхдүүдийн хамгийн хойно гүйж явлаа. Тэгсэн багш ард хүрч ирээд “Өсөхөө” гэж дууддаг юм, эргээд хартал цулбуурынхаа үзүүрт уясан байсан ташуураараа хонгон дээрээ хоёр сайн гөвшчихсөн. Тэгж гөвшүүлж аваад нэлээд гүйсэн. Тэр үед ер нь амар хялбар арга замаар яваад амжилт олохгүй юм байна гэж анх бодсон доо. “Чи өөрөө хэр зэрэг хөдөлмөрлөнө.
Тэр чинээгээр амжилт ирнэ шүү” гэж багш хэлдэг байсан. Тэрийг тухайн жилдээ ч мэдэрсэн л дээ. 1998 онд өсвөрийн самбо бөхийн УАШТ-ээс анхны алтан медаль авсан. Багшийн хэлсэн яг үнэн юм байна гэж толгойд орж ирсэн. Тэр цаг мөчөөс эхлэн өөрийгөө ялан дийлэхийн төлөө тэмцэж эхэлсэн. Ер аливаа зүйлд өөрийгөө хуураад хэрэггүй гэж үздэг. Бэлтгэл хийх 2 цаг 30 минутад залуучуудыг би суулгах ч дургүй.
Танай бөх найзууд гэвэл хэн хэн байна?
-Би үеийн, өөрөөсөө ах, дүү маш олон найзтай. Зөвхөн бөх биш, янз бүрийн салбарын олон хүн бий. Би нэр дурдмааргүй байна. Зарим нэг нь гомдчихвол яах вэ. Ерөнхийдөө маш нээлттэй, “Прий стайль”-тай хүн л дээ.
-Улсын баяр наадмаар олон удаа тавын даваанд унасан. Үүнийг найраанд ордог гэж хардах хүн бөх сонирхогчдын дунд нэлээд байдаг бололтой?
-Би 11 жил тавын даваанд унаж байсан. Тэр ч нэг их гайхуулах юм биш л дээ. Ер нь надаар тав давж Улсын харцага Ц.Содномдорж, Даваабаатар, улсын арслан Н.Батсуурь гурав цол авсан байдаг. Содном харцага бид хоёр тунасан, нөгөө хоёрыг нь би амлаж аваад унасан. Харгүй сайхан барилдаад л унасан, одоо сайн барилдаж байгааг нь харахад унасандаа харамсдаггүй ээ. Улсын начин Э.Энхбатыг нэг амлаж унасан. Бусдад тохиолдол д нь би амлуулж унасан байдаг .
-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлж байна?
-Ном унших дуртай. Уул хад, байгалийн сайханд явган аялах дуртай. Хамгийн сүүлд Г.Аюунзанын “Хар, цагаан, улаан”-ыг уншлаа. Алдартнуудын намтар, амжилтад хүрсэн түүхийн талаар унших дуртай. Гэрэл зураг авах хообийтой. Би 1996 оноос хойш зургийн аппаратнаас салаагүй.
Арван жилд байхдаа сургуулийн хүүхдүүд, ангийнхныхаа зургийг аваад, угаалгаж өгдөг. Хальсаар угаадаг байх үед хөдөөнөөс ирээд, Сүхбаатарын талбайн баруун талын “Кодак”-т очиж хэдэн зургаа угаалгаад буцдаг байлаа. Одоо ч гэрэл зураг дарсаар байгаа. Хаана ч аппараттайгаа л явна. Байгаль, мал ахуй, бөхчүүдийн зураг авна. Гэрэл зургийн цуглуулгатай.
-Ан хийдэг үү?
-Анд явна аа. Гэхдээ учиргүй алж хядахын төлөө биш. Байгалийн сайханд гарах, алхах, амрахын хажуугаар нүднийхээ харааг шалгах журмаар л ууланд гарна. Гэхдээ байнга явахгүй ээ, шинэ оны эхний өглөө эсвэл анхны цас ороход гэх зэргээр л явна. Энэ жилийн хувьд нилээн явсан.
-“Таван хан” бөхийн дэвжээнээс Сэлэнгэ аймгийн өсвөрийнхний дунд Ирээдүйн аварга нэртэй нэрэмжит тэмцээн зохион байгуулах гэж байгаа гэж дуулсан?
-Бид санаачилга гаргаж гуравдугаар сарын 18-ны өдөр аймгийн “Сэлэнгийн долгио” чуулга дээр “Хийморь далласан аялгуу” нэртэй урлагийн тоглолт зохион байгуулж байгаа. Дан бөхчүүд оролцоно. Дараа нь “Таван хан” дэвжээнийхээ таван жилийн ойд зориулсан “Ирээдүйн аварга” нэртэй төслийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх гэж байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн бүх сум тосгон, аймгийн төвийн ерөнхий боловсролын 35 сургуулийн сурагчдын дунд зохион байгуулна. Барилдаан гуравдугаар сарын 28-нд эхэлнэ. Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Г.Эрхэмбаяр аварга түрүүлснээс хойш Сэлэнгэ аймгаас барилдах залуучуудын тоо маш их өсөж байгаа. Г.Эрхэмбаяр аварга, боохой Д.Данзан арслан, Гомбосүрэн, Данигай гээд улсын аварга, арслан заан цолтой бөхчүүдийнхээ залгамж халааг бэлтгэх, алдар цолтой бөхчүүдээ хойч үедээ таниулах, өсвөр залуу бөхчүүдийг тодруулах сургалт явуулах зорилгоор хэрэгжүүлж эхэлж байгаа төсөл.
Энэ төслийг манай бөхчүүд санаачлаад, нутгийн ах нар дэмжээд ажиллаж байна. Ер нь үндэсний бөхийн спорт бөхчүүдийн хүчээр л яваад байгаа юм биш л дээ. Аймаг, орон нутгийн дэмжлэг, нутгийн бизнесмэн, улстөр, урлагийн салбарт ажиллаж байгаа ах нарын сайхан сэтгэлийн тусламж дэмжлэгээр тогтож, өнөөдрийн хүртэл явж байна. Бидний бэлтгэл хийж байгаа энэ спорт заалыг бэлтгэлээ сайн хийж, амжилттай барилдаарай гэж УИХ-ын гишүүн С.Баярцогт, “Шинэбадрах” ХХК-ийн захирал Баатар ах нар түрээсэлж өгсөн. Нутгийн бөхчүүдээ үргэлж дэмжиж, тусалж байдаг нутгийн ах нар, найз нөхөд гээд л олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна.