Хобби булангийн энэ удаагийн зочноор Монголын урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгосон, болгохоор зүтгэж буй нэгэн залууг урилаа.
Тэрээр орчин үеийн бүжгийг нийтэд таниулах үйлст хувь нэмэр оруулж буй хөдөлмөрч залуусын нэгдэл “Aim4r” продакшны уран бүтээлч. Бүжиглэхийн сацуу дууны урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгох гэж хөдөлмөрлөж буй нэгэн.
Хөнгөн үйлдвэрлэл машин тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжилтэй ч өөрийн сонирхлыг хөгжүүлэн ажил болгосон энэ залууг Б.Шижирболд гэдэг. Ганц олдох залуу насандаа хийж чадах, болох бүхнийг хэмжээнд нь тултал, түүнээс ч илүү хийнэ гэсэн зорилгоор өөрийгөө эрчилж яваа залуугийн ярилцлагыг хүргэж байна.
-Хэзээнээс бүжиглэж эхэлсэн бэ?
-Ер нь бол цэцэрлэгт байхаасаа эхлээд л цэнгээнт бүжгийн тэмцээнд ордог байсан. 7-р ангидаа “Найрамдал” зусланд амарч байхдаа хүүхдүүдтэй нийлж орчин үеийн бүжиг бүжиглэхээр болсон юм. Тэндээс л бүжиглэх чадвар маань тодорсон гэж боддог. /инээв/ Тэрнээс хойш л сургуулийнхаа урлагийн үзлэг, шинэ жилд бүжиглэж, зохион байгуулдаг болсон. Би Эрдэнэтийнх. Оюутан болж хотод орж ирээд л орчин үеийн бүжгийг ойлгож эхэлсэн. Ер нь бол бараг зургаа долоон жил бүжиглэж байна. Гэхдээ манайхан /Aim4r продакшн/ сүүлийн хоёр жилийг л яг бүжиглэсэн гэж үздэг юм. Яагаад гэхээр өмнө нь бид зөвхөн сонирхож байсан юм байна. Сүүлийн хоёр жил л үр дүнтэй бүжиглэж байна гэж үздэг юм. Миний хувьд гэхэд урбан стилиэр хичээллэхэд юу сурсан байх ёстой, биенд ямар мэдрэмж байж үүнийг хийх вэ гэдэг зүйлийг сүүлийн хоёр жилд мэдэж авсан гэсэн үг.
-Өөрөө ШУТИС-ыг инженер мэргэжлээр төгссөн гэсэн. Тэгэхээр мэргэжлийн бүжигчин биш. Орчин үеийн бүжгийг хэрхэн, яаж сурсан талаараа яривал?
-Заагаад, хэлээд өгчих хүн байгаагүй. Тэгэхээр цаг хугацаа бол их алдаж байгаа юм л даа. Youtube үзээд л дагаж хийгээд л заримдаа юу хийгээд байгаагаа ч ойлгохгүй үе гардаг байсан. Манайхан дунд мэргэжлийн бүжигчин байхгүй. Гэхдээ бид Солонгос, Япон, Орос, Герман, Хятад гээд бүжгийн сургалтуудад хамрагддаг. Аль болох боломж гарвал л гадагшаа сургалтад явахыг хичээдэг. Тэр нь маш том мэдрэмж өгдөг. Явчихаад ирэхэд шал өөр болдог. Яагаад гэхээр уур амьсгал мэдэрдэг юм шиг байгаа юм. Энд youtube-тэй зууралдаад байх нэг өөр, орчноо солиод арван хэдэн жил хичээллэсэн хүмүүстэй ярилцаад туршлага солилцоод ирэхэд үнэхээр өөр болдог. Тэгээд л бие биенийгээ хөгжүүлж явдаг. Манайхан дунд унтаа хүн байхгүй болохоор их сайхан байдаг юм. Өөр өөрсдийн чиглэлээр бэлдэнэ. Нэг нь яваад ирэхэд бусдадаа заана. Яг явсан хүн шиг биш юм аа гэхэд ядаж 70 хувь шинэ мэдээлэл, мэдлэгтэй болчихдог.
-Манайхан гэж их ярих юм. “Aim4r” продакшин хэзээнээс нэгдэж уран бүтээл хийж байгаа юм бэ?
-Бидний хувьд бүгд тусдаа өөр өөр бүрэлдэхүүнтэй тэмцээнд ордог байсан. Тал талд яваад байвал юунд ч хүрэхгүй юм байна гээд 2011 оноос хамтдаа нэг зүйлийн төлөө явъя гэж шийдээд нэгдсэн. Бид хэд тавуулаа өөр өөр урсгалаар бүжиглэдэг. Тэмүка поппинг, Кай электро, Төөгөө, Баачка бид гурав урбан стилээр дагнадаг.

-Keep on dancing тэмцээнд танайхаас гурван хүн оролцож байсан. Олон улсын тэмцээнд оролцсон сэтгэгдэл, амжилтаасаа хуваалцаач?
-KOD бол азид зохион байгуулагддаг нэлээд нэр хүндтэй тэмцээн. 2011 онд Төөгөө, Kai бид гурав оролцоод ирсэн. Би төрөлдөө шилдэг 100 бүжигчний тоонд орсон. Манайхаас анх удаа орчин үеийн бүжгийн төрлөөр олон улсын тэмцээнд оролцож байгаа нь энэ болсон. Тэнд очоод мэдэж авсан зүйл маань бид ямар ч байсан буруу яваагүй юм байна. Зөв чигт явж байгаа юм байна гэдгээ мэдэж авсан. Мэдээж хоцрогдсоны хувьд хоцрогдсон байгаа. Тэнд орчин үеийн бүжиг хөгжөөд дөч гаруй жил, Урбан стиль арав гаруй жил болчихсон. Гэтэл Монголд аль аль нь хоёр жил гаруй болж байна. Тэгэхээр хоцрогдол бол байгаа гэхдээ хамгийн гоё нь бүр айхтар биш. Биднээс хоёр үеийн дараа яг хөгжилтэй хөл нийлүүлнэ гэж бодож байна. Бид хэд тоглоод өөрсдийгөө золионы үе гэж нэрлэдэг юм. Ойлгох гэж багагүй цаг хугацаа алдсан. Сурагчиддаа зөв мэдээллийг өгөх гээд хичээж байгаа. Манай сурагч нарын давуу тал гэвэл бидний 6-7 жилийн туршид хуримтлуулсан мэдлэгээ багцлаад нэг удаагийн лекцэнд олгодог. Тэгэхээр яг юм ойлгоё, сурая, хийё гэсэн хүн байвал зөв зам руугаа орж байна гэсэн үг.

-Танай продакшны олон бүтээл Youtube дээр байдаг. Өөрийн чинь ганцаарчилсан “Хайрын түүх” гээд бичлэг бас бий. Тэр анхны бичлэг болгож гаргасан бүтээл нь үү?
-Аа тэр үү. Бараг дөрвөн жилийн өмнө байх шүү. Манайхан ярьж байгаад хүн үзүүштэй бичлэг хийе гэж ярилцаад хэд хэдэн бичлэг хийсэн. Тэдний нэг нь “Хайрын түүх”. Анхны бол биш байх аа.
-Урбан стилийн хувьд давуу тал, бусдаас ялгарах зүйл нь юу байдаг юм бол?
-Хип хоп, хаус, крамп, поппинг гэх мэт төрлүүдээс тайзны уран бүтээл болдгоороо онцлог. Дээр нь гоо зүйн талаасаа олон нийт хүлээн авах тал дээр давуу. Бүжиг сонирхдоггүй хүн хип хоп баттл үзээд юу салбаганаад байгаа юм бэ гэж харах нь бий. Харин урбан стилийн хувьд хэн ч харсан шууд юу илэрхийлэх гээд байгааг ойлгох боломжтой. Бас нэг гол онцлог нь дээрх хэлсэн бүжигнүүдийн цогц гэж болно. Бусад төрлийн элементүүдийг агуулсан тайзны уран бүтээл болохоор нь гэсэн үг. Дэгдэлт бүр нь хувь хүний мөн чанарыг агуулж байдаг нь бас нэгэн онцлог.

-Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцана гэдэг өөрийгөө хөгжүүлэх төдийгүй бусдад шинэ боломжийг нээж өгч байдаг. Бүжгийн сургалтаа хэзээнээс эхэлсэн билээ?
-Манай продакшны Төөгөө бид хоёр гурван жилийн өмнө сургалт явуулж эхэлсэн. Анх бид хоёр нийлээд гуравхан хүүхэдтэй сургалт нээж байлаа. Тэр үед бидний бүжгийг ойлгодог хүн ч цөөн байсан. Бид хэд одоо 3 студитэй. Нэмээд “В” продакшн дээр нэг шинээр нээх гэж байна. Удахгүй дахин нэгийг нээх гээд ажиллаж байгаа. Ингээд үндсэндээ таван газар сургалт явуулах боломжтой болж байна гэсэн үг. Бид хүчээ тэнцүү хуваагаад хичээлүүдээ заадаг.
-Одоогийн байдлаар орчин үеийн бүжгийг хичнээн хүнд заагаад байна вэ?
-Манай продакшны хувьд 150-аад асаалттай танкнуудтай болчихсон байна. Ямар нэг шалгаруулалт болоход гүйгээд ирдэг хүүхдүүд гэсэн үг. Сүүлд Балхжав ахын тоглолтон дээр 120 гаруй хүүхдүүд ирснээс 18-ыг нь бид авч орсон.
-Бүжгээр хичээллэснээр хувь хүн өөртөө юу олж авна гэж боддог вэ?
-Үнэхээр хичээж чадвал эрүүл мэнд, биеийн зөв хөгжил, олон хүний өмнө өөрийгөө илэрхийлэх чадварыг сурч авна. Бид дэглэлт зааж өгөөд өөдөөс нь харж сууж байгаад ганцаарангаар нь бүжиглүүлдэг. Эхэндээ ичдэг байсан хүүхдүүд хэд хэд хийгээд өөртөө итгэлтэй болж, алдах юм бол дахиад хийе, одоо алдахгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр өөртөө итгэлтэй болж, ямар нэг зүйлийг даван туулах, өрсөлдөх чадвартай болдог. Дээрээс нь нийтэч, нээлттэй, гоо зүй, мэдрэмж, хүмүүстэй харилцах тал дээр сайжирдаг юм шиг санагддаг. Клип, тоглолтоос хүмүүс зөвхөн үр дүнг харж байдаг. Бидний хөлс, хүч хөдөлмөр яаж зарцуулж байна гээд асуудал их байна л даа. Дэглэлт гаргах, найруулах тал дээр хичнээн их толгой гашилдаг вэ гэдгийг ойлгодог.

-Бүжиглэхээс гадна дуулдаг. Зүгээр дуулах биш тодорхой хэмжээний амжилт гаргасан шүү дээ.
-Өнгөрсөн жилийн “Universe best songs” наадамд оролцоод шилдэг 18-д орсон. Арван жилд байхаасаа л Chris Brown, Usher, Rain гээд дуучдыг сонсоод л дуучин болно гэж боддог байсан. Дуучин л болоё гэж боддог байсан. Тэгсэн надад бүжгийн тал дээр байгалиас арай илүү юм байсан юм уу бүжиглэж явсаар байгаад бүжигчин болчихсон. Миний эргэн тойронд байсан хүмүүс бүжигтэй илүү ойрхон болсон байж магадгүй. Тэгж байгаад оюутан болоод өөрт байсан хүсэл мөрөөдлөө ил гаргахыг хүсдэг болсон. Тэмцээнд орох талаар бодож байгаагүй. Байгалиас заяасан содон авъяас нь байхгүй болохоор ядаж энэ талаар сураад мэдлэгтэй болоё гэж бодсон. Тэгээд “Nature Sound” төвд суралцаж, Мөнгөнсүх, Даашка багшаасаа дуулах урлагийн талаар анхны мэдлэгийг олж авсан.
Тэгээд “Universe best songs”-д оролцсон. Анхны тэмцээн байсан учраас дадлага, туршлага дутаад хэцүү зүйл их байсан. Нэгдүгээр, хоёрдугаар гээд шат бүрт тэнцэж яваад шилдэгт үлдчихсэн. Өөрөө ч итгэхгүй байсан шүү. Өөрийнхөө яаж дуулж байгаа бусад олон жил дуулсан хүмүүс яаж дуулж байгааг би сонсоод байгаа шүү дээ. Миний хувьд өөрийнхөө давуу талыг дөвийлгөж тактиктайгаар орсон. Тиймдээ ч тодорхой амжилтанд хүрсэн. Шүүгч нар маань арай өөр уур амьсгал, шинэлэг зүйл оруулж ирсэн гэж хэлж байсан. Тэрэнд нь урам орсон. Одоо дуулах тал дээр илүү сайжруулахаар хичээж байгаа.
-Бүжиг, дуу хослуулбал манай урлагт орон зай бол байгаа байх. Уран бүтээл гаргах бодол байгаа юу?
-Миний нэг дуу удахгүй гарна. Дахиад өөр нэг уран бүтээл гаргах гээд ажиллаж байна. Ямар ч байсан одоо байгаа бүх нөөц бололцоогоо ашиглаад хамгийн сайнаараа хийгээд явж байвал хоёр жилийн дараа гэхэд шал өөр болно. Бүжиг ч бай дуу ч бай авъяас гэхээсээ илүү хичээл зүтгэл, тууштай зан хөдөлгөгч хүч нь амжилтын эх нь болдог гэж боддог.
-Дуулах, бүжиглэх гээд хоббигоо ажил болгочихсон байна шүү дээ. Өөр хобби юу байна?
-Турникчин. /инээв/ Гар дээр суниах их дуртай. Үнэн кайфтай шүү дээ. Хэдэн жилийн өмнө дуртай дуун дээрээ бүжиглээд л явдаг байсан сүүлийн хэдэн жил орж ирсэн төсөл дээр ажиллаж байна. Дууны хувьд ч ялгаагүй зүгээр л дуулах дуртай хүн шиг дуулахаас илүү техник мэдрэмж гээд л өөрийгөө шахаж ажиллаж байгаа учраас мөн л ажил болчихсон.
Харин жинхэнэ хобби болгож хийж байгаа зүйл нь турник, гар дээр суниах л болчихоод байна даа. Өөрийгөө ялж байгаа нь хамгийн их кайф өгдөг. Турник дээр суниалаа гэхэд хэдэн удаагийн оролтоор 200 суниах байсан бол өөрийгөө хүчлээд илүү хийгээд авах тэр мэдрэмж үнэхээр гоё.
Яагаад гэхээр миний бие тэрийг дээд хэмжээндээ тулж хийж байхад би биенээсээ илүү толгойгоо ажиллуулж байна гэдэг гоё байдаг юм. Өөрийгөө ялж байж л амжилтанд хүрнэ гэж боддог. Өөртөө боломжоосоо илүүг хийж чадаж байна гэдэг л хамгийн сайхан мэдрэмж. Дээр нь илүү хүчтэй байдаг. Бүжиглэлтэнд нөлөөлдөг. Бүжигчин гэдэг бол тамирчинтай адилхан. Хурд, хүчтэй байх ёстой. Турник, суниадаг хүмүүс булчин нь яргай жижиг ч гэсэн шөрмөстэй байдаг.
-Нэг удаад хэд суниах уу?
-Турник дээр таван төрлийн суниалт хийлээ гэхэд нэгийг нь 15-р гурав ороод түүнийгээ тав давтана гэвэл 200 орчим юм уу даа. Гар дээр суниах нь энэнээс арай их. Үүнийхээ хажуугаар суулт бас хийдэг. Тулгуураа бас хөгжүүлж байна гэсэн үг. Бүгдийг нь жигд хөгжүүлэхийг боддог.
-Кинонд бас тоглож байсан, тийм ээ?
-Төөгөө бид хоёр кинонд тоглож байсан. Жижигхээн кино байсан ч их зүйл сурч авсан.
-Бүжиглэж байхдаа тухайн дэглэлтээс хамаараад тодорхой хэмжээний нүүрний хувирал, утга санаа илэрхийлдэг болохоор жүжиглэхэд дөхөмтэй байдаг юм шиг санагддаг юм. Киноны урилга ирвэл?
-Одоохондоо дахиж санал ирээгүй л байна. Мэдээж ирвэл тоглоно. Цаашид олон ч дуу дуулна, олон бүжиг дэглэнэ, олон кинонд тоглоно гэж бодож байгаа.
-Цаашдын төлөвлөгөө юу байна?
-Би одоо 24-тэй. Дууны урлагт хүч үзэхэд боломж надад байна. Миний хоолой жааз болохоор 35 хүртлээ бэлтгэлээ сайн хийж, энтертайнмент, шоу маягийн уран бүтээл гаргая гэж бодож байна. 35 хүрэхэд жааз дууны зах зээл нь нэлээн тэлсэн байх болов уу. Залуу насандаа дуу, бүжиг гээд бүгдийг нь тултал нь л хийнэ гэж боддог. Бодсон юм их байна.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.