Монголд артхаус киног түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-д оролцох бүтээлүүдийг хүлээж авч эхэллээ. Энэ жилийн наадамд хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд хүүрнэлт, хүүрнэлт бус болон хүүхэлдэйн кино гэсэн гурван төрлөөр бүтээл хүлээж авах аж. Мөн нэг бүтээл хоёр төрөлд зэрэг өрсөлдөх боломжтой юм байна.
Үүнээс гадна “Golden Reel Award-Алтан хальс шагнал”, “Special Jury Prize” буюу шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал, шилдэг хүүрнэлт, шилдэг хүүрнэлт бус, шилдэг хүүхэлдэйн кино гэсэн таван шагнал олгох бөгөөд дээд шагнал хүртсэн бүтээлийг Австрали дахь Монголын Элчин сайдын яам дэмжин Мельбурнийн андерграунд кино наадмын (MUFF) сонголтын хороонд илгээж, шилдгээр шалгарсан таван кино Австрийн хамгийн том кино наадам Венийн кино наадмын (Viennale) сонголтын хороонд толилуулах эрхтэй болох юм.
Уралдаанд оролцох бүтээлийн сэдэв чөлөөтэй байх бөгөөд 20 минутаас хэтрэхгүй, шинийг эрэлхийлсэн содон хийцтэй, ямар нэг байдлаар давтагдаагүй, дуураймал бус, өвөрмөц байх ёстой гэсэн шаардлагыг тавьж буй. Өнгөрсөн жилийн “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам”-д 33 бүтээл хүлээн авч, бүгдийг нь толилуулсны дараа ялагчийг тодруулж байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн шүүгчдийн баг бүртгүүлсэн бүх бүтээлийг үзсэнийхээ дараа “Уралдаант хэсэгт өрсөлдөх” бүтээлүүдийг нэрлэж, улмаар тэдгээр киног үзэгчдэд толилуулахаар шийджээ.
Бүтээлүүдийг энэ сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 15-ныг хүртэл хүлээж авах бөгөөд “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” зургадугаар сарын 6, 7-нд зохиогдох болно. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://artfilm.mn/GRIUFF/ цахим хуудсаас авах боломжтой аж.
“Алтан хальс” холбоо нь сонгодог болон артхаус киног монголчуудад таниулах зорилготой төрийн бус байгууллага юм. Шинэ үеийн залуус Монгол хэл, түүх, соёл, сэтгэлгээний чадлыг дэлхий дахинаа тунхаглах урлагийн бүтээл туурвих хөрс суурийг тавихад бага ч гэсэн хувь нэмэр оруулах зорилго. Тус холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа “Dreamers' Day” арт кино өдөрлөг тасралтгүй зохион байгуулж, “artfilm.mn” арт киноны сан-цахим хуудас ажиллуулсан бөгөөд Франц хэлтэй орнуудын кино наадам, Европын кино наадам, Улаанбаатар олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулалцаж байжээ.