-Сүрьеэ нь эдгэрдэг өвчин бөгөөд хэрэв танд энэ өвчний зовиур мэдрэгдвэл мэргэжлийн эмчид хандах эмчлүүлэх бүрэн боломжтой-
Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нянгаар халдварладаг нийгмийн халдварт өвчин юм. Ханиад томуутай адил амьсгалын замаар халдварладаг учир энэ өвчнөөр хэн ч өвчилж болзошгүй.
Амьсгалын замаар халдварладаг учир сүрьеэг ДОХ-оос илүү аймшигтай өвчин хэмээн нэрлэх нь бий. Учир нь ДОХ бэлгийн замаар халдварладаг, хамгаалах боломжтой байдаг бол бид нэг агаараар амьсгалдаг тул сүрьеэгийн халдвар авах магадлал өндөр байдаг аж.
Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 орны нэг нь манай улс бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна.
Өнгөрсөн жилийн байдлаар 4172 тохиолдолд бүртгэгджээ. Үүнээс 61 хувь нь Улаанбаатар хотод байна. Агаарын бохирдол, төвлөрөл ихтэй газарт шинээр сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэх нь элбэг аж. Насны байдлаар авч үзвэл 15-45 насныхан 70 гаруй хувийг эзэлж байна. Мөн нийт арван тохиолдлын нэг нь хүүхэд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны их эмч П.Энхтамир хэлсэн юм.
ЭСЭРГҮҮЦЭЛ СУЛРАХАД СҮРЬЕЭГИЙН НЯН ҮРЖДЭГ
Хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах зэргээс тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч сүрьеэгийн "унтаа" нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлдэг.
Хүйтэн сэрүүний сүүл мушгиж, сүрьеэ өвчин таны биеийн дархлаа муудахыг тандаж суудаг аж. Хүний биеийн эсэргүүцэл суларсан тохиолдолд сүрьеэгийн нян үржиж, уушгийг гэмтээж эхэлдэг байна.
Хэрэв танд дараах шинж тэмдэг илэрвэл өрхийнхөө эмчид хандан цэрний болон бусад шинжилгээг өгөх шаардлагатай. Үүнд:
- Хоёр долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
- Цээжээр өвдөх
- Цустай буюу цэртэй ханиалгах
- Бие суларч ядрах
- Жин буурах
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Шөнө хөлрөх.
Сүрьеэгийн нян нь цус, тунгалагаар дамжин бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, бэлэг эрхтэн, тархи нугасны сүрьеэг үүсгэх аюултай аж.
ТАМХИ ТАТАХ НЬ СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨХ, НАС БАРАХ ЭРСДЭЛИЙГ НЭМДЭГ
Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс:
- Сүрьеэгийн халдвартай хүнтэй амьдарч буй 16 хүртэлх насны хүүхдүүд болон бусад хавьтлууд /хавьтлуудын 10 хувь нь эхний жил, 12 хувь нь дараагийн жилд, өвддөг гэсэн судалгаа байна/
- Тамхи татах нь сүрьеэгээр өвчлөх, нас барах эрсдэлийг нэмдэг /сүрьеэтэй өвчтөний 20 хувиас илүү нь тамхи татдаг гэсэн судалгаа байна/
- Чихрийн шижинтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, оюутан залуучууд, уул уурхайн ажилчид, шилжилт хөдөлгөөнд оролцогсод, цагаачид, хоригдлууд, архичид, тэнэмэл иргэд
- Сүрьеэ/ХДХВ-ын хавсарсан халдвартай хүмүүст хавсарсан халдваргүй хүмүүстэй харьцуулахад сүрьеэгээр өвчлөх эрсдэл 21-34 дахин өндөр тус тус эрсдэлт бүлэгт багтдаг байна.
ХҮҮХДИЙН СҮРЬЕЭ ХҮНДЭРВЭЛ УУШГИНЫ ТАРХМАЛ СҮРЬЕЭ, СҮРЬЕЭГИЙН МЕНИНГИТ БОЛОХ АЮУЛТАЙ
Хүүхэд эхээс төрөхдөө сүрьеэгийн халдвар огт аваагүй төрдөг байна. Хүүхдийг төрмөгц сүрьеэ өвчнөөс сэргийлэх тарилга БЦЖ вакциныг төрөх тасагт хийдэг.
Энэ вакциныг хийлгэсэн бол зүүн гарын бугалганы дээд хэсэгт жижиг цагаан сорви үүссэн байдаг. Энэ тарилгын хамгаалах чадвар нь 6-7 жил хадгалагддаг учир 8, 15 насанд дахин хийлгэх шаардлагатай юм байна.
Хүүхдийн биеийн эсэргүүцэл том хүнийхийг бодвол сул байдаг учир хэрэв өвчилбөл уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчлөх аюултай ажээ.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Хүүхдэд сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс хамгаалах сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг товлолын дагуу хийлгэх
- Ажлын байр өрөө тасалгаагаа агааржуулах
- Амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх
- Ажил амралтаа зөв зохицуулах
- Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдснаар сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
Бид бүгд нэг л агаараар амьсгалж байгаа тул энэ өвчнөөр хэн ч өвдөж болно гэдгийг дахин дахин санахад илүүдэхгүй.