Номын хорхойтнууддаа зориулан Интерном дэлгүүрт борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулдаг уламжлалтай.
Ширээний дараагийн номоо хараахан сонгоогүй бол өнгөрөгч долоо хоног тодруулбал, гуравдугаар сарын 16-наас 22-ны хооронд хэний ямар бүтээл борлуулалтаараа тэргүүлснийг дараах мэдээллээс сонирхоорой.
1.Миний намтар – Алекс Фергусон
Худалдаанд гарсан долоо хоногтоо жагсаалтын гуравдугаарт орсон тус ном өнгөрсөн долоо хоногт урагшлан нэгдүгээрт оржээ.
Энэ ном Их Британийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг менежер хэмээх алдрыг хүртсэн хүний тухай сэтгэл хөдлөм түүх юм. Түүхэн үйл явдлаар дүүрэн, үзэл бодлоо ил цагаанаар илэрхийлсэн Сэр Алекс Фергусоны намтар Глазго хотын Гован хэмээх усан онгоц үйлдвэрлэдэг дүүргээс эхэлнэ. Цаг ямагт шулуун шударга, нээлттэй тэрбээр өөрийн домогт аялал, Абердинийг Европын аварга хэмээх урьд өмнө үзэгдэж харагдаагүй амжилтад хүргэж, Манчестер Юнайтедын ялгуусан 27 жилийг авчирсан тухайгаа эргэцүүлэн дурсжээ.
2.Сорхугтани – Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ.
3.Ногоон нүдэн лам – Ц.Оюунгэрэл, Ж.Фолт
Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.
4.Тасдаж үл болох сарнай – Б.Эрхэмбаяр
“Тасдаж үл болох сарнай” ном нь хүн чанар, нандин эрхэм сэтгэл юунаас ч илүү үнэтэй болсон энэ цаг үе дор ариун хайр сэтгэл, журамт гэр бүл аз жаргалтай амьдралын эх үндэс юм шүү гэдгийг харуулсан бүтээл болжээ.
5.Хорлоогийн Чойбалсан I-II (Түүхэн эрхмүүдийн цадиг)
Чойбалсангийн намтар бол XX зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дахь магадгүй хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй. Ийм учраас эл Хорлоогийн Чойбалсан хэмээх энэ бүтээл нь Чойбалсангийн намтраар дамжуулан өгүүлэх XX зууны монголын эхний 50 жилийн түүх болон бичигдэх учиртай. Энэ үе нь монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөөх тэмцлийн баатарлаг, бас эмгэнэлт түүх юм. Энэ түүхэн зурвас үеийн хамгийн урт хугацаанд голлон тоглогч нь Чойбалсан байсан. Ерөөс Чойбалсангүйгээр өнөөгийн бие даасан тусгаар тогтносон Монгол улсыг төсөөлөхөд нэн бэрх юм.
6.Судасны чимээ – Г.Аюурзана
"Судасны чимээ" романд Монгол үндэстний соёлын онцгой өв болсон уламжлалт бариа засал, эм эмнэлгийн сэдвийг орчин цагийн амьдралтай уялдуулж, хувь тавилан, учир шалтгаан, эрт эдүгээгийн сэтгэлгээний харилцан шүтэлцээ зэрэг ойлголт өнөөгийн хүний сэтгэлзүйд хэрхэн тусч буйг харуулжээ.
7.Жанжин цадиг (Түүхэн туужаас) – Д.Гүн-Үйлс
Монголын түүхнээ гавьяат их сайд, баатар жанжидын тухай "Жанжин Цадиг" нэртэй түүхэн туужсын ном хэвлэгдэн гарсан нь худалдаанд гарсан даруйдаа шилдэг борлуулалттай номын жагсаалтад оржээ.
8.Өөдөө тэмүүл – Ш.Сандберг
Эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.
9.Бизнес
Амжилттай брэндийг хэрхэн бүтээх вэ? Юу агуу бизнесийн манлайлагчийг төрүүлдэг вэ? Яагаад зарим компаниуд өсөн дэвжиж байхад нөгөө хэсэг нь дампуурдаг вэ? Түүхийн туршид бизнесийн ухааны мэргэжилтнүүд бизнес ертөнцийг тодорхойлох олон санаа, шийдлийг дэвшүүлжээ. Энгийн хэлээр бичигдсэн Бизнесийн ном танд бизнесийн сэтгэлгээг мэргэжлийн үг хэллэгээс ангид, бизнесийн онолын ээдрээг алхам алхмаар зурагласан диаграмаар тайлбарлах бөгөөд сонирхолтой зураг, оновчтой үгс нь дэлхий дахины зах зээлийн тухай ойлголтыг хялбархнаар ойлгуулна.
10.Итгэл найдвар – Х.Экслей
Уг бяцхан ном 142 зохиолчийн урам зориг, итгэл хайрласан үгс бүхий 368 нүүртэй. Энэ номоос та жаргалтай үед ухаан нэмэх, амьдралын бэрхшээл тохиосон цагт урам зориг, ахин өндийх эр зориг, эрч хүч мэдрүүлэх урмын сайхан үгсийг унших болно.