АНУ-ын хэрэглээний үнийн индекс эргэн сэргэж эхэллээ. Хоёрдугаар сард тус улсын инфляци сарын дүнгээр 0.2 хувиар өссөнөөр жилийн өсөлт 1.7 хувь болжээ. АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр 2014 оны зургадугаар сараас хойш 33 хувиар буураад байгаа түлшний үнэ тогтворжсон нь үнийн ерөнхий төвшин өсөхөд голчлон нөлөөлжээ.
Мөн хөдөлмөрийн зах зээл сайн үзүүлэлттэй байгаа нь хэрэглэгчид төдийгүй бизнес эрхлэгчдийн итгэлийг дэмжиж байна гэж шинжээчид онцолж байгаа юм.
Үүний зэрэгцээ шинэ орон сууцны борлуулалт долоон жилийн дээд хэмжээнд хүрч, 7.8 хувиар өссөн талаар АНУ-ын Худалдааны яамнаас мэдээллээ. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар 2015 он гарсаар төдийлөн сайн гүйцэтгэл үзүүлж чадахгүй байсан аж.
Гэхдээ зээлийн бага хүү болон эдийн засгийн бусад салбарын өсөлттэй холбоотойгоор орон сууцны салбар тасралтгүй тэлнэ гэсэн хүлээлт давамгайлж байна.
Эх сурвалж: Reuters