Францын “Парисчууд” хэмээх өдөр тутмын сонинд бичсэнээр дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг такси үйлчилгээний Uber компани нэг ажилтнаа халжээ. Учир нь Парис дахь салбарт ажиллаж байсан этгээд хүчингийн хэрэгт холбогдсон юм байна.
Франц жолоочийн шүүх хурал ирэх тавдугаар сард болох юм байна
Сүүлийн үед Uber компанитай холбоотой таагүй мэдээллүүд дахин цацагдах болсон бөгөөд ХБНГУ-д өнгөрсөн долоон сарын хугацаанд хоёр дахь удаагаа шүүхээс компанийн үйл ажиллагааг өөрсдийн нутаг дэвсгэр дээр явуулахыг хориглосон юм.
Түүнчлэн Франц, Өмнөд Солонгос дахь компанийн албан байр руу цагдаа нар дайран орж, “Нэг сая эмэгтэй ажилтан” гэх уриатай ажиллагааг нь НҮБ дэмжээгүй гээд тоочоод байвал барахгүй.
Өнгөрсөн онд хүртэл компанийн Энэтхэг дэх салбарын жолооч зорчигчоо хүчирхийлсэн хэргээр ял сонсож Uber-ийн нэр хүнд сэвтсэн. Францад болсон хэрэг мөн л жолооч нь зорчигчоо хүчирхийлсэн хэрэг байсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур болсон хэрэг аж.
Компани хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгтэй бүхнээр туслах болно гэдгээ мэдэгджээ. Франц жолоочийн шүүх хурал ирэх тавдугаар сард болох юм байна.