АТГ-ын ажилтнууд нэг жил шахам мөрдөн байцаасны эцэст Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн эрүүгийн хэргийн I прокурорын газрын хяналтад өчигдөр шилжүүлэв. Түүний эрүүл мэнд сайнгүй байгааг харгалзан мөрдөгчид батлан даалтад гарган гадуур байцааж байсан юм. Ерөнхий сайдын ахлах зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулж, хувьдаа завшсан хэрэгт түүнийг буруутгаж буй юм.
Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөг авсан. Тухайн үед Багануурын уурхайгаас тонныг нь 27.5 мянган төгрөгөөр авсан нүүрсээ иргэдэд 80 мянгаар зарж, 19.9 тэрбумын орлого олж, таван тэрбум шахам төгрөгийн ашигтай ажилласан талаар АТГ-ынхан мэдээлсэн. Тэгсэн хэрнээ алдагдалтай байгаа мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн Засгийн газрын нөөцөөс 854 сая төгрөг гаргуулан авсан нь Аудитын газар, АТГ-ын шалгалтаар тогтоогдоод байгаа аж.
Иргэдийг чанартай, өртөг багатай нүүрсээр хангах зорилгоор Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж бид өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа, иргэдэд ихээхэн үр өгөөжтэйн талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тууз хайчлангаа мэдэгдэж, вагоноос буулгасан нүүрсний эхнийхийг өөрөө шуудайлж байсан билээ. Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр ийм хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын ямар ч тогтоол шийдвэр байгаагүй гэх юм. Үүнийг манай хууль хяналтын байгууллагынхан шалгаж тодруулах биз ээ.
Д.Галт