Энэ сарын 24-нд Германы Germanwings компанийн Airbus A320 онгоц Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэн нисэж явахдаа Францын Альпын нуруунд осолдсон. Тус онгоцны нислэгийн өгөгдөхүүн бичигчийн олсон бөгөөд шинжээчид ослын шалтгааныг тодруулахаар шинжилж байгаа юм.
Тэгвэл осол болох үед A320 онгоцны нисгэгчдийн нэг нь бүхээгт байгаагүй гэж New York Times мэдээлж байна.
Шинжээчид нислэгийн өгөгдөхүүн бичигчид хадгалагдсан онгоцны бүхээгийн ярианаас үндэслэн ийнхүү мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Барселонагаас Дюссельдорф хотыг чиглэсэн нислэг эхлэхэд нисгэгч нарын хооронд тайван яриа өрнөж байсан гэнэ. Дараа нь нисгэгчдийн нэг нь бүхээгийг орхин гарчээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр эргэн ирж бүхээгийн хаалгыг зөөлхөн тогшив, хариу ирэхгүй болохоор нь хүчтэй тогшсон ч бүхээг доторх нисгэгч мөн адил ямар ч хариу өгөөгүй байна. Бичлэгийг сонсоход нисгэгч бүхээгийн хаалгыг эвдэх гэж оролдож байгаа нь сонсогдсон гэнэ. Нислэгийн үеэр нөгөө нисгэгч яагаад бүхээгийг орхин явсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ямартай ч ослын үеэр бүхээгт ганцхан нисгэгч байсан нь тодорхой боллоо хэмээн NYT дамжууллаа.
Эх сурвалж: New York Times