Барилгын салбарт гарч байгаа үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо ихэссэн тул хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, захиалагч, туслан гүйцэтгэгч гээд барилга барихад оролцдог олон субьектыг хэн нь, ямар шатанд хариуцлага хүлээхийг тодорхой болгох, эрсдэл ихтэй хөдөлмөр эрхэлдэг ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулж, шимтгэлийг нь ажил олгогч төлдөг байх хуулийн төсөл боловсруулжээ.
Энэхүү төслийн хүрээнд Хөдөлмөрийн яам, БХБЯ-тай хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав. Түүнчлэн гадаадаас авч буй ажиллах хүчний дийлэнх нь барилгын салбарт байдаг бөгөөд монгол ажилчид энэ салбарт дутагдалтай байгаа юм. Тиймээс гадаадын ажилчдын тоог 30 хувиар багасгаж, монгол ажилчид байлгахаар салбарын хоёр яам компаниудтай гурван талт гэрээ байгуулах гэнэ. Энэ талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Энэ жил гаднаас авах ажиллах хүчний квотыг хэдээр тогтоосон бэ?
-Жил бүр дунджаар 25-28 мянган ажиллах хүч авдаг. Дийлэнх нь Хятад болон Ардчилсан Солонгос Улсын иргэд байдаг. Энэ оноос эхлээд барилгын салбарт авч байгаа гадаадын ажилчдын 30 хувьд нь монгол ажилчид байлгаад, тэднийг өндөр ур чадвартай гаднын мэргэжилтний хамт дагалдуулан сургах чиглэлд түлхүү ажиллана. Ингэхгүй бол жилийн жилд 25 мянган хүн гаднаас авч ажиллуулаад байдаг тогтолцоонд орчхоод барилгын салбарт ажиллах монгол залуусын тоо нэмэгдэхгүй, ажиллах хүчний квот багасахгүй байна.Энэ жилийн хувьд Мак, Монполиметийн цементийн үйлдвэр гээд томоохон төслүүд хэрэгжинэ. Эдгээрт шинээр бий болох ажиллагсдын дийлэнхийг монгол хүн байлгах, тэднийг тухайн ажил мэргэжлээр сургах, дадлагажуулах ажлыг бид хамтран зохион байгуулахаар болсон.
-Гаднаас ажиллах хүч авч байгаа компанийн төлбөрийг хэд гэж тогтоосон бэ?
-Монгол хүний ажиллах ажлын байран дээр байгаагийн хувьд тухайн компани нэг гаднын ажилчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384 мянган төгрөгийн төлбөрийг нэг сард төлж байгаа. Жилд 50 орчим тэрбум төгрөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрдөг. Үүгээр Монголын залуусыг ур чадвартай болгох, ажлын байранд зуучлах, жижиг зээл олгох, хувиараа хөдөлмөр эрхлэхэд нь тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх гэх мэт зүйлд зарцуулдаг.
-Ур чадвартай гаднын мэргэжилтнүүд квотод багтдаг уу?
-Гаднаас ирээд манайд хөдөлмөр эрхэлж л байгаа бол бүгд квотод багтдаг гэв.
Б.Бямба