Хөхтөн амьтдаас хамгийн хурдныг нь тодруулбал үчимбэр хол тасархай тэргүүлнэ. Энэ амьтан богино зайд 112-120 км цаг (70 миль/цаг) хүртэл хурдалдаг. Гуравхан секундын дотор 110 км цаг хүртэл хурдаа авч чаддаг байна.
Араатны хаан арслангийн дээд хурд 80 км/цаг байдаг аж. Харин хүний дээд хурд 44.7 км/цаг. Ямайкийн спринтер Усэйн Болт 2009 онд 100 метрийн дэлхийн дээд амжилтыг 9.58 секундээр тогтоосон дүнг үндэслэн ингэж тооцсон юм. 100 метр зайг туулсан нийт хугацааг нь бодвол 37.5 км/цаг болно. Харин тэрбээр 60-80 дахь метрийг туулахдаа дээд хурдандаа хүрч, секундэд 12.42 метр зайг туулж байв. Энэ хурдаар нь тооцоход 44.72 км/цаг болжээ. Товчхондоо бол хүн заан, тэмээнээс бага зэрэг хурдан юм.
Зөвхөн хуурай газрын амьтдын хурдыг хэмжихэд ийм байна. Харин жигүүртэн шувуудыг оролцуулбал дээд хурд хэд дахин нэмэгдэх нь гарцаагүй. Шонхор шувуу гэхэд 389 км/цаг хурдалж чаддаг аж. Бараг л “Формула 1”-ийн машин шиг хурдалдаг байна.
Б.Энхжин