Хямдхан бас маш хурдан өл дарах, идэх дуршил төрүүлэхүйц амт, үнэртэй “Бэлэн хоол” гэгч хүнсийг Монголчууд бид хэрэглэх болсноор цөөнгүй хугацааг өнгөрүүлж байна.
Дэлгүүрийн лангуу болгонд өрөөтэй, хаа сайгүй худалдаалах энэ бүтээгдэхүүнийг амтай болгон нь “зооглох” болсон.
Тэгвэл энэ удаагийн сурвалжлагаар Монголын улсын хилээр аль улсаас ямар хэмжээний бэлэн хоол импортолсон, тэр нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлэх эрсдэлтэй болох, гадны орнуудад бэлэн хоолны талаар ямар судалгаа хийсэн талаар хүргэх болно.
МОНГОЛЧУУД БИД ГУРВАН ЖИЛД 53 САЯ БЭЛЭН ХООЛ ИДЖЭЭ
Итгэмээргүй байгаа биз. Завгүй амьдралын хэмнэлд бид хэрхэн юу идэж байгаагаа тооцоолох сөхөөгүй л явна.
Гэтэл томчууд архи уусныхаа маргааш шараа тайлах гэж, дунд сургуулийнхан болоод оюутан залуус нь хямдыг бодож өдөр тутам хэрэглэсээр дээрх тооны бэлэн гоймон идчихэж...
50 саяыг хэрхэн хаанаас гаргачихав аа гэж асуух байх.

Хилийн мэргэжлийн хяналтын газраас авсан мэдээгээр аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд буюу 2012-2014 онд Монгол улсын хилээр 10 600 тонн бэлэн хоол импортлох хүсэлт тавьжээ.
Тэгвэл энэ тоог кг-д шилжүүлж, нэг бэлэн хоолыг сав баглаа боодолтойгоороо 200 граммын жинтэй гэж тооцвол дээрх тоо гарч байгаа юм.
10 600 тн Х 1000 кг : 0,2 кг = 53 000 000
Монгол улсын хүн амын 70 орчим хувийг 34 хүртэл насныхан эзэлдэг гэж үзвэл нэг хүнд гурван жилийн дотор 25,2 ширхэг бэлэн гоймон ногдож байна. Мэдээж энэ 70 хувийн тэн хагас нь тус бүтээгдэхүүний идэвхтэй хэрэглэгч буюу оюутан, сурагчид бол дээрх ногдлын хэмжээ ихсэх нь ойлгомжтой.
Импортолсон улс орнуудын хувьд дийлэнх нь буюу 60-70 хувийг БНХАУ, БНСУ-аас, үлдсэн хувийг Вьетнам, Орос, Японоос оруулж ирсэн байна.
ЖИЛД 5-6 ХҮҮХЭД ХОДООД ЦООРОХ ӨВЧНӨӨР МЭС ЗАСАЛД ОРДОГ
Бэлэн хоолны идэвхтэй хэрэглэгч нь хүүхэд, залуус. Аль ч дэлгүүрийн лангуунаас 1000-2500 төгрөгөөр худалдаж аваад буцалсан усанд дэвтээгээд, хаана ч идчих боломжтой амар хоол.
Тэгвэл сүүлийн үед бэлэн хоол идсэнээс болж ходоод цоорлоо, хорт хавдар боллоо гэх болсон. Дан ялангуяа хүүхдүүдэд энэ аюул нүүрлэж буйг мэдээлж буй юм.
2013 онд гаргасан эүүл мэндийн статистик мэдээгээр Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааны гуравдугаарт хоол боловсруулах тогтолцооны өвчлөл багтаж байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр орж Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч М.Даваатай уулзлаа.
Тэрбээр өдөрт “Турж эцлээ, ходоод өвдлөө, бөөлжлөө, хоолондоо дургүй боллоо” гэсэн шалтгаантай 40-45 хүүхэд үздэг байна. Тэдгээр хүүхдийн 60 орчим хувь нь ходоод гэдэсний өвчтэй байдаг аж.
Сүүлийн жилүүдэд бага буюу 1-10 насны хүүдүүдүүдийн дунд хоол боловсруулах замын өвчлөл ихэссэн байна.
Энэ нь идэж буй хоол, хүнстэй шууд холбоотой гэнэ. Тухайлбал, хүүхдүүд боловсруулсан хүнс буюу бэлэн хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, шарсан төмс, халуун ногоо ихээхэн хэрэглэх болжээ.

Үүний уршигаар ходоодны үрэвсэл, ходоодны шархлаа, ходоод цоорох өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм.
Эмч нарын мэдээлж буйгаар жилд дунджаар 5-6 хүүхэд ходоод цоорох эмгэгийн улмаас мэс засалд ордог. Насны хувьд 15-16 насны өсвөр насны эрэгтэй хүүхдүүд байдаг аж.
Тэдний хүнсний гол хэрэглээ нь бэлэн хоол, хийжүүлсэн ундаа байдаг талаар мэс заслын эмч нар ярьж байна.
Дунд сургуулийн хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээрээ өнгөрүүлдэг. Тэд сургуулийнхаа цайны газраас хямд үнэтэй бууз, хуушуураар хооллоно. Харин хөвгүүдийн дийлэнх нь хичээлээ тараад компьютер тоглоомын газруудад өнжих бөгөөд ингэхдээ бэлэн хоол идэх нь нийтлэг үзэгдэл гэнэ.
Энэ мэт эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүдийнхээ хоол хүнсэнд хяналт бага тавьдгаас хөвгүүд ходоодны өвчнөөр өвдөх нь сүүлийн үед ихэссэн талаар Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч М.Даваа ярьсан юм.
1-4 НАСНЫХАН ХОДООДНЫ ШАРХААР ӨВЧЛӨХ БОЛЖЭЭ
2014 оны байдлаар тус төвд Хоол шингээх эрхтний өвчин улмаас 3153 хүүхэд хэвтэн эмчлүүлсний 61 хувь нь эрэгтэй, 29 хувь нь эмэгтэй байжээ. Тэдгээрийн дийлэнх хувийг 1-4, 5-9 насныхан эзэлж байгаа аж.
Харин ходоодны үрэвслийн улмаас хэвтсэн хүүхдүүдийн дийлэнх хувийг 10-14, ходоодны шархтай хүүхдүүдийн талаас илүү хувийг 15-19 насны, эрэгтэй хүүхдүүд эзэлж байна.
Хамгийн аюултай нь энэ тоог таван жилийн өмнөхтэй харьцуулбал 1-4 насныхны дунд ходоодны үрэвсэл цөөнгүй хувиар нэмэгдсэн бол сүүлийн жилүүдэд ходоодны шархтай болох тохиолдол энэ насныханд гарах болжээ.
Энэ нь мөн л хүүхдүүдийн дунд түгээмэл хэрэглэх болсон түргэн хоол, бэлэн гоймон, шарсан төмс, халуун ногоо, хийжүүлсэн ундааны хэрэглээтэй шууд холбоотой юм.
/Инфографикийг О.Сүхбат/
Өсвөр наснынхны хоол шингээх эрхтний өвчлөлийн талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан дараахь статистикаас үзэх боломжтой.
ТА САРД НЭГЭЭС ДЭЭШ БЭЛЭН ГОЙМОН ХЭРЭГЛЭДЭГ БОЛ УНШААРАЙ
Ходоод өвчлүүлэх шалтгаан болж буй бэлэн хоолны орц найрлагын талаарх мэдээллийг хүргэе.
- Оросын Кемерово мужийн хүн амын эрүүлийг хамгаалах хэлтсээс иргэдээ бэлэн гоймонгоос татгалзахыг уриалсан байна. Эмч нарын өгүүлснээр бэлэн гоймонд их хэмжээний тос агуулагддаг, тодруулбал 85 грамм жинтэйд 14,5 грамм орчим өөх тос байдаг аж. Түүнчлэн орлуулагч маханд их хэмжээний давс, глутамат натри, элсэн чихэр зэрэг амтлагч агуулагдах бөгөөд хүний биед ашигтай агууламж ер байдаггүй гэнэ. Тэр дундаа энэ бүтээгдэхүүнд агуулагддаг бисфенол А гэгч бодис нь эмэгтэйчүүдийн дааварт хор нөлөө үзүүлдэг талаар анхааруулсан байна. Бэлэн гоймонг хэтрүүлэн хэрэглэх нь зүрхний өвчлөл, чихрийн шижин, зүрхний шигдээсийн эх үүсвэр болдог аж.
- Бүхий л төрлийн амтлагч, сүмс, нунтаг хэлбэрийн шөлний 95-аас дээш хувь нь Е621 буюу глутамат натрийн найрлагыг өөртөө агуулдаг байна. Энэ нь амт нэмэгдүүлэгч хүнсний нэмэлт бөгөөд биед хуримтлагдснаар багтраа үүсэх шалтгаан болдог аж. Түүнчлэн Альцгеймерийн өвчний эх үүсвэр болохын дээр сэтгэцэд хүчтэй нөлөөлдгийг тогтоогджээ. Энэ нь насанд хүрэгсдийн хувьд ядаргаанд орох, хүүхдүүдэд хэт хөдөлгөөнтэй, тогтворгүй болох зэргээр илэрдэг байна.
- Бэлэн гоймонд улаан буудайн зөөлөн сортыг ашигладаг бөгөөд үүнд агуулагдах нүүрс ус нь хүнд дахин идэх дуршлыг төрүүлдэг байна.
- Байнга хэрэглэх нь ходоод гэдэсний өвчлөлийг бий болгодог. Ялангуяа хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэх нь аюултай гэж үздэг.
- Массачусетсийн төв эмнэлгийн доктор Брейден Куо бэлэн гоймон ходоодонд орсны дараахь судалгааг хийжээ. Ходоод гэдсэнд болж буй үйл явцыг ажиглахаар бичил камер ашигласан байна. Ходоодонд орсон бэлэн гоймон хоёр цаг болсон ч ер шингээгүй байна. Хүнсний нэмэлт ихээхэн агуулсан бүтээгдэхүүн “хадгалалт удаантай” учир ходоодонд хурдан боловсордоггүй. Бэлэн гоймон нь ходоодны ханаар сахар нэвтрүүлж, инсулин ялгаруулахад саад болдог. Учир нь ходоодонд удаан хадгалагдсан хүнс бусад бүтээгдэхүүнээс ашигтай эрдэс бодис авахад хүндрэл учруулдаг байна.
- 2012 оны зургаадугаар сард Солонгосын хүнсний бүтээгдэхүүн эм бэлдмэлийн хяналтын агентлаг бэлэн гоймон хорт хавдар үүсгэдэг хортой бодис болох бензопирен агуулж байгааг тогтоожээ. Сард нэг удаа бэлэн гоймон иддэг бол айх зүйлгүй, харин хэтрүүлэн хэрэглэдэг бол дээрх эрсдэл нэмэгдэж буйг эрдэмтэд анхааруулж байна.
- “Journal of Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд бэлэн гоймон их хэрэглэдэг эмэгтэйчүүд бодисын солилцооны хам шинжээр өвчлөх эрсдэл өндөр гэнэ. Энэ хам шинж нь таргалалт, цусны даралт ихсэх, цусан дахь сахарын агууламж өндөрсөх эрсдэлүүдийг дагуулдаг байна. Долоо хоногт хоёроос дээш удаа бэлэн гоймон хэрэглэвэл бодисын солилцооны хам шинж үүсэх эрсдэл 68 хувиар ихэсдгийг судлаачид тогтоожээ.
- Мөн MSG буюу глутамины хүчил агуулагддаг бөгөөд энэ нь хүмүүсийг хоолноос хамааралтай болгодог байна. Энэ хүчлийг “таргалахад зориулагдсан төгс хар тамхи” гэж нэрлэх нь ч бий.
Эх сурвалж: http://lifter.com.ua/post/220#11236
Дараагийн сурвалжлагаараа ЭХЭМҮТ болоод Шастины нэрэмжит III эмнэлгийн эмч нараас авсан ярилцлага, зөвлөмжүүдийг хүргэх болно. Танд сурвалжлагын талаар санал, хүсэлт байвал odgarav@mongolcontent.mn хаягаар холбогдох боломжтой.