“Оюутолгой” компани өнгөрсөн онд 733.7 мянган тонн зэсийн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлого олсон тухай “Turquoise Hill Resources” санхүүгийн тайландаа тэмдэглэжээ. “Оюутолгой”-н хувьд бүтэн жилийн турш баяжмал үйлдвэрлэж, борлуулалт хийсэн учраас хувь нийлүүлэгч “Turquoise Hill Resources”-ийн үйл ажиллагааны мөнгөн урсгал ч өнгөрсөн жил анх удаа эерэг үзүүлэлттэй гарсан байна. Оюутолгойн уурхайгаас 2014 онд 148.4 мянган тонн зэс (баяжмал дахь агууламж), 589 мянган унци алт (баяжмал дахь агууламж) үйлдвэрлэсэн.
Өмнөх жил нь баяжмал дахь агууламжаар нь авч үзвэл 76.7 мянган тонн зэс, 157 мянган унци алт үйлдвэрлэж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр улиралд хүдрийн агууламж сайтай хэсэгт шилжсэн тул металл үйлдвэрлэл нь өмнөх улирлуудаас эрс өссөн аж. Харин энэ онд тэд 175-195 мянган тонн шаргал металл, 600-700 мянган унци алт үйлдвэрлэж, өнгөрсөн оны үзүүлэлтээ ахиулах төлөвлөгөөтэй байна. Үйлдвэрлэсэн баяжмалаа борлуулах гэрээг хэдийнээ үзэглэжээ. Маркетинг, ложистикийн ажиллагаа 2014 оны турш сайжирсны үр дүнд агуулах дахь баяжмалын хэмжээ зохистой төвшинд хүрсэн гэнэ.
Өмнөх улирлуудад баяжмалын борлуулалтын хэмжээ үйлдвэрлэлээс давж, агуулах дахь нөөц багасаад байсан юм. Түүнээс гадна Оюутолгойн хоёрдугаар шатыг урагшлуулахын тулд Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хэлэлцээ хийж байгаагаа “Turquoise Hill Resources” мэдээлэлдээ тэмдэглэсэн байна.
Гэхдээ хувь нийлүүлэгчдийн асуудлыг амжилттай шийдвэрлэх, санхүүжилтийн дэлгэрэнгүй төлөвлөгөө батлах, 2014 оны шинэчилсэн ТЭЗҮ-ийг хувь нийлүүлэгчид болоод Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай зөвшөөрлүүдийг авах нөхцөлийг биелүүлэхийг шаарджээ.
Б.Цэцэгсүрэн