Голландын цэрэг, цагдаагийнхан Украины зүүн бүс нутагт сүйрсэн Малайзын Боинг онгоцны ослын газраас шинээр цогцсууд илрүүлсэн хэмээн Голландын Засгийн газрын эх сурвалжийг иш татан ИТАР ТАСС мэдээлж байна.
Голландын эрх баригчдын мэдээлснээр цогцсуудыг Гаврово суурингийн ойролцоо илрүүлэн Харьков хотод хүргэжээ. Эндээс Нидерланд руу зөөвөрлөх бөгөөд шинжээчид хэн гэдгийг нь тогтоох аж.
Тус ослоор амиа алдсан хүмүүсийг таних ажиллагааг Голландын Хилверсум хотын ойролцоо байрладаг цэргийн баазад явуулж байгаа юм. Одоогийн байдлаар онгоцны ослоор амиа алдсан 298 хүний 296-г нь хэн болохыг нь тогтоогоод байгаа.
Нидерландын цэрэг, цагдаагийн ажилтан 12 хүнээс бүрдсэн баг өнгөрсөн долоо хоногт Украинд ирсэн юм. Тэдний гол зорилго нь ослын газрын нөхцөл байдлыг дүгнэж, ослоор амиа алдсан хүмүүсийн цогцос болон тэдний хувийн эд зүйлсийг эрж хайх ажиллагааг дахин сэргээх үүрэгтэй байсан юм.
Голландын Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр лхагва гарагт буюу өчигдөр мэргэжилтнүүд ослын бүс нутагт очиж, онгоцны хэлтэрхий зэрэг зарим зүйлсийг цуглуулжээ. Эдгээрийг мөн адил Нидерланд руу тээвэрлэх аж.
Сануулахад Амстердамаас Куала Лампур руу гарсан Малайзын зорчигч тээврийн онгоц өнгөрсөн долдугаар сарын 18-нд Украины зүүн хэсэгт осолдсон.
Онгоцонд 298 зорчигч, нисэх багийн 15 гишүүн байсан аж. Зорчигчдын дунд 154 нидерланд, 27 австрали, 23 малайз, 11 индонез, 6 британи, 4 герман, 4 бельги, 3 филиппин, 1 канад хүн зорчиж явсан ба багийн бүх гишүүд нь малайзууд байсан гэнэ.
Эх сурвалж: ИТАР ТАСС