Сүүлийн 70 жилд дэлхийн эдийн засгийн бүтцийг АНУ тодорхойлсоор ирсэн ч дэлхийн хоёрдогч том эдийн засагтай БНХАУ-ын нөлөө аажмаар нэмэгдэж байгаа нь АНУ байр сууриа алдах эрсдэлийг бий болгож байна гэж ажиглагчид дүгнэж байна.
Эн тэргүүнд БНХАУ 190 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хөрөнгө оуулалтын гурван банкийг үүсгэн байгуулсан нь Ази, Номхон далайн бүсэд хөрөнгө оруулалтаараа тэргүүлдэг АНУ-ын хувьд томоохон сорилтыг бий болгож байгаа юм.
Үүний зэрэгцээ Олон Улсын Валютийн Сан, Азийн Хөгжлийн банкнаас гадна хэд хэдэн томоохон орнууд Азийн Дэд бүтцийн Хөрөнгө оруулалтын банктай хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа нь АНУ-д дарамт болж эхэлжээ.
Энэ хөрөнгө оруулалтын банкны гишүүнчлэлийн талаарх эцсийн шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 15-нд гарах товтой байгааг БНХАУ-ын албаныхан мэдээлсэн байна. Одоогоор Их Британи, Герман, Франц тэргүүтэй 27 улс хамтарч ажиллах хүсэлтээ гаргаад байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ юанийг Олон Улсын Валютийн Сангийн нөөцийн валютын сагсанд оруулахаар хэлэлцэж байна. Хэрэв Олон Улсын Валютийн Сан үүнийг зөвшөөрвөл БНХАУ-ын олон улс дахь нэр хүнд өсөөд зогсохгүй эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдолтой гэдгийг шинжээчид онцоллоо.