Энэ онд 16 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 7 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад орно гэдгийг Нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын танилцуулгын үеэр мэдээллээ.
2015 оны Нийслэлийн төсвийг тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлжээ. Ингээд энэ оны төсвийг нэмэгдүүлэн 101 тэрбум төгрөгөөр 638.5 тэрбум төгрөг болсон байна.
“Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас орлогын бүрдүүлэлт шаардлагатай түвшинд хүрэхгүй, хямралын байдалтай байна. Бид Улаанбаатар хотын татварын орлогыг нэмэгдүүлээгүй, зөвхөн татварын бус бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, өмч хувьчлал 43 газрын дуудлага худалдаа 42 тэрбум өнгөрсөн оны төсвийн орлогын давалтын 8 тэрбум гэх мэтээр 101.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэдгийг Нийслэлийн засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ.
Нийслэлд 2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслөөс танилцуулбал,
- Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт 12.5 тэрбум,
- Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад 58 тэрбум 915.8 сая төгрөг,
- Нийслэлд инженерийн шугам сүлжээний найдвартай байдлыг хангахад 20 тэрбум 437.2 сая,
- Автозамын салбарт 53 тэрбум, 514.8 сая,
- Боловсролын салбарт 27 тэрбум 318 сая,
- Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 206.8 сая төгрөгийг тус тус зарцуулах юм байна.