Үндэсний статистикийн хорооноос Цаг ашиглалтын судалгааг зохион байгуулж байна. Үндэсний статистикийн хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Цаг ашиглалтын туршилтын судалгааг анх 2000 онд зохион байгуулсан. Дараа нь Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд 2004 онд өөрчлөлт оруулсны дагуу 2007, 2011 онд улсын хэмжээнд 2 удаа бүрэн хэмжээний судалгааг явуулсан байна. Хуулийн дагуу 2015 онд “Цаг ашиглалтын судалгаа”-г дахин зохион байгуулж байгаа юм.
Цаг ашиглалтын судалгааны зорилго нь хүн амын хийж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг ангилан, түүнд зарцуулж буй цагийг нь хэмжих. Судалгааны үндсэн үр дүн нь хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч байгаа өөрчлөлтийг судлахад чухал аж. Мөн хүн амын хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт зарцуулсан цагийг хүйсээр гаргаж, жендэрийн талаарх тоо мэдээллийг баяжуулах боломжийг олгодгоороо давуу талтай гэнэ.
Дэлхийн хэмжээнд 1990 оноос эхлэн “Цаг ашиглалтын судалгаа”-г хийж байна. Энэ хугацаанд нийт 75 улс уг судалгааг хийсэн бөгөөд судалгаа нь жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын болон үндэсний түвшний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд шаардлагатай тоо мэдээллийн үндсэн эх үүсвэр болдог.
Энэ удаагийн судалгаанд Завхан, Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Дорнод аймаг, Улаанбаатар хотын нийт 4000 өрх хамрагдана. Хүмүүсийн хийж буй үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай учраас улирал бүр 1000 өрхийг судалгаанд хамруулдаг аж. Өөрөөр хэлбэл, 3, 6, 9, 12 сарын гурав дахь долоо хоногт судалгааг тогтмол явуулдаг байна.
Цаг ашиглалтын судалгаанд сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны бүх хүмүүс хоёр эсвэл гурван өдрийнхөө хийсэн үйл ажиллагааг 10, 10 минутаар бичиж, тэмдэглэдэг. Тэмдэглэлийн дагуу судалгаанд хамрагдагчийн цаг минутын зарцуулалтыг судалгааны үндсэн мэдээлэл болгодог гэж ХАНСГ-ын шинжээч С.Тодгэрэл ярьлаа.