Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав.
Япон улс 2020 онд нийслэл Токиодоо зуны олимпийн 32 дугаар наадмыг зохион байгуулах эрх авсан. Олимпийн бэлтгэл хангах их бүтээн байгуулалт өрнөхтэй холбоотойгоор тус улс барилгын салбартаа шаардлагатай ажиллах хүчнийг гаднаас авах тухай яригдаж байгаа. Тиймээс ажиллах хүч авах улсынхаа тоонд Монголыг оруулах замаар одоо авч буй дадлагажигчийнхаа тоог нэмэх саналыг С.Чинзориг сайд тавьж буй юм.
Тэрбээр “Одоогоор манайхаас Япон руу дадлагажигч гаргах тусгай зөвшөөрөлтэй 24 байгууллагаар зуучлуулан хүмүүс явуулдаг ч эдийн засгийн хямралтай, ажлын байр хомс энэ үед 200 хүн явсан гэдэг хэтэрхий цөөн байна. Түүнээс гадна жилд манайхаас авах дадлагажигчийнхаа тоонд квот тогтоох боломж бий юу. Учир нь Японд явуулна гэж залуусыг бүртгээд, хэлний 180 цагийн хичээлд суулгадаг. Тэр хичээлд доод тал нь 50 хүн хамрагдаж байхад илгээгч байгууллага нь тэднээс ердөө 4-5 хүн авдаг нь хүмүүст хүлээлт үүсгэж байна” хэмээн саналаа хэлж Элчин сайдыг дэмжихийг хүссэн юм.
Одоогоор манайхаас Япон руу дадлагажигч гаргах тусгай зөвшөөрөлтэй 24 байгууллагаар зуучлуулан хүмүүс явуулдаг ч эдийн засгийн хямралтай, ажлын байр хомс энэ үед 200 хүн явсан гэдэг хэтэрхий цөөн байна.
Элчин сайд Такэнори Шимизү “Манай улсын Засгийн газар гадаадаас ажиллах хүч авах авах талаар шинэ хууль боловсруулж парламентад өргөн барих гэж байна. Уг хуульд гадаадаас авч буй дадлагажигч, ажиллах хүчний цалин, нийгмийн баталгааг хангах, тэднийг хууль бусаар харлаж үлдэхгүй байх баталгаа зэрэг зохицуулалтыг хийхийн хамт гаднаас ажиллах хүч авах тогтолцоог өөрчлөх тухай ч ярьж байгаа. Хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт ажиллах хүч хомсдолтой байдаг. Тиймээс ганц барилга гэхгүйгээр хүмүүсээ явуулах боломж бий. Гэхдээ манайхаас тавьдаг хэлний болоод мэргэжлийн шаардлагыг хангасан байх ёстой” гэж байлаа.
Элчин сайд Японд дадлагажигчаар очсон хүн гурван жил ажиллаад буцаж ирдгийг хоёр жилээр хугацааг нь сунгахаар ярьж буйг дуулгасан.
Мөн 2000 оноос хойш Монголоос ажиллах хүч авах тухай ярьж буй асуудал удаашралтай байгаа нь монголчууд очсон хойноо хууль бусаар харлаж үлддэгтэй холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж буйгаа ч хуваалцав.
Хариуд нь С.Чинзориг сайд “БНСУ руу гэрээгээр ажиллахаар очсон хүмүүс цалингаасаа нийгмийн даатгал болон хуульд заасан татварыг ном журмынх нь дагуу төлдөг. Харин хараар ажилладаг хүмүүс цалингаасаа даатгал, татвар аль алийг нь төлөхгүй учраас арай илүү авч байгаа санагддаг юм билээ. Яг энэ шалтгаанаар нэг хэсэг олон хүн харлаж үлдэж байсан. Одоо бол манай залуус ойлгодог болсон. Манай улс БНСУ-тай нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсны дагуу Солонгост ажиллаж байгаад ирсэн хойноо нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийн мөнгөө буцааж авдаг тогтолцоотой. Магадгүй Японтой ажиллах хүч гаргах асуудлыг харилцан тохиролцож чадвал дээрх туршлагыг ашиглаж болох юм” гэв.
Уулзалтын төгсгөлд Хөдөлмөрийн сайдын тавьж буй иргэдээ Японд ажиллуулж дадлагажуулах саналыг Элчин сайд холбогдох газарт нь уламжилж, хэрэгтэй мэдээллээр харилцан бие биенээ хангаж ажиллахаар тохиролцлоо.