Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын талаар мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс театр урлагийн эртний уламжлалтай орон бөгөөд анх 1921 оны Ардын хувьсгалаас хойш гэрийн болон ордны, шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн улс орон даяар өрнөж улмаар клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд соёл урлагийн үйлчилгээг хөгжүүлж ирсэн байна.
Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдаж С.Буяннэмэхийн “Үнэн” гэдэг бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан нээлтийг хийжээ.
Ийнхүү Ардын цэнгэлдэх хүрээлэн нь Улсын төв театр болж шинэчлэгдэн байгуулагдсан нь манай театрын урлагийн түүхэнд чухал тэмдэглэгдэх шинэ алхмыг хийсэн байна.
Мөн Улсын төв театрын 5 жилийн ойн баярыг тохиолдуулан 1935 онд Засаг төрөөс өндрөөр үнэлэн театрыг улсын байгууллагуудаас анх удаа “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон” тэмдгээр шагнасан нь театр урлагийн нэр хүндийг асар өндөрт гаргасан үйл явдал болсон юм.
Энэ цагаас хойш Монголын театрын үе үеийн мэргэжлийн уран бүтээлчид өсч өндийн түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвисаар иржээ.
1950 оны арванхоёрдугаар сарын 31-нд театрын шинэ барилгын нээлтээ Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн гурав дахь удаагийн шинэчлэн боловсруулалтаар хийн театрынхаа шинэ барилгыг мялаасан.
Театр урлагийн төрлүүд цаг үеэ даган бие даасан шинжтэй болж хөгжихийн хэрээр бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийх хэрэгтэй болж 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр хоёр өрх тусгаарлажээ.
1966 онд театрынхаа 36 жилийн ойг тэмдэглэж Монголын утга зохиолын шинэ үеийг үндэслэн байгуулагч их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр болгосон байна.
Монголын театрын гал голомтыг үүсгэн байгуулж, хөдөө гадаагүй соёлын үрийг тарьж амсхийх чөлөөгүй зүтгэж явсан уран бүтээлчид, тэдний ар талын үе үеийн олон арван хүмүүсийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үрээр 1971 он гэхэд урын сандаа 100 гаруй бүтээлтэй, олон арван алдар цуутнуудтай болж 1981 онд “Академик” хэмээх эрхэм цолд хүрсэн юм.
УДЭТ-ын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, К.Гольдони, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, Хуа Финь, И.Тыл, П.Аборахамас, Б.Брехт, А.Папаян, П.Панчев, А.Брента, Р.Тагүр, И.Жаммак, Г.Лорка, Ж.П.Сартр, О.Нил, А.Чейз, Г.Уильямс, Г.Габбе, Т.Вертенбейкер, А.Грин, Г.Ибсен, К.Манье, В.Хюго, Д.Намдаг, Ч.Лодойдамба, Д.Мягмар, Ч.Чимид, Д.Батбаяр, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн, Ц.Балдорж, Ш.Гүрбазар зэрэг зохиолчдын 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.