УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай утсаар холбогдож, Ардчилсан намаас гарах болсон талаар нь тодруулав.
-Та яг ямар шалтгаанаар Ардчилсан намаас гарч байгаа юм бэ?
-Би одоо шалтгаан тоочмооргүй байна. Ямар ч байсан шинээр эхэлье гэж бодсон. Ардчилсан намын гишүүн байснаас өөр шинэ замаар явах нь зөв юм байна гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан. Мөн нийгмийн шаардлага, хүлээлтэд нийцүүлж ажиллах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Таны шийдвэрийг хардаж хүлээн авах хүн олон байна байх. Тухайлбал Ардчилсан нам Л.Гүндалайд албан тушаал өгөөгүй учраас гэх ч юм уу?
-Ер нь хүн албан тушаал эрх мэдэлтэй байж л бодож санаснаа хэрэгжүүлдэг. Албан тушаалгүй хүн юу ч хийж чадахгүй. Гэхдээ би Ардчилсан нам ингэлээ, тэглээ гэж яримааргүй байна. Би шинээр явъя л гэж бодсон.
-Ардчилсан намаас гарах өргөдлөө намын Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн гэж байна. Таны шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна. Мэдээж таатай хандахгүй л байх?
-Би өөрийн биеэр очиж өргөдлөө өгсөн. Л.Эрхэмбаяр дарга намайг маргааш ирж намын гишүүнчлэлээс хассан талаарх тодорхойлолтоо аваарай гэсэн.
-Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй гэж үү?
-Намайг “Сайн бодсон биз дээ” гэж байна билээ. Би маш удаан бодсон.
-Та өмнө нь бас Ардчилсан намаас гараад Ард түмний намыг байгуулж байсан. Харин энэ удаа ямар нэртэй нам байгуулах вэ?
-Би намынхаа нэрийг оны өмнө УБЕГ-аас авсан. Гэхдээ одоохондоо зарламааргүй байна.
-Тэгэхээр та шинэ нам байгуулах талаарх шийдвэрийг оны өмнө гаргачихсан байж ээ?
-Би бүр хоёр жилийн өмнө энэ талаар бодоод эхэлчихсэн байсан. Харин одоо бол улс төрийн үйл ажиллагаа явуулах цаг нь тохирч байна гэж бодож байна.
-Сонгууль дөхөхийг хүлээж байсан гэж ойлголоо.
-2016 оны сонгууль ч дөхлөө. Тиймээс энэ ирэх зун, намар улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Би нэг, хоёр жилийн өмнө шинэ намаа байгуулж болох байсан. Гэхдээ нэг их яарсангүй. Энэ хугацаанд сайхан амарлаа. Мөн найз нөхөдтэйгээ уулзаж, зөвлөлдөн, хувийн бэлтгэлээ хангалаа. Ардчилсан намын нөхдөдөө ч энэ талаар хэлж, санал бодлоо солилцож байсан болохоор тэд миний шийдвэрийг гайхан хүлээж авахгүй байх.
-Та өмнө нь дандаа Хөвсгөл аймгаас сонгогдож байсан. Гэтэл одоо Орхон аймгаас нэр дэвшихээр шийдэж байна. Яагаад тойргоо солив?
-Би Хөвсгөл аймгаас гурван ч удаа сонгогдсон. Хөвсгөлчүүдээ төлөөлж УИХ-д 12 жил суусан. Гэхдээ манай Хөвсгөл хүн ам олонтой, сум хоорондын зай хол, зам нь бартаа саадтай. Ажиллахад их хэцүү л дээ. Би намаа удирдах учраас Улаанбаатарт ойрхон байсан нь дээр гэж бодож байна. Сонгуулийн үеэр улс төрийн намуудтай зөвшилцөх, эвсэх асуудал гарч магад. Мөн Монгол орныг тойрч ажиллах шаардлагатай учраас нийслэлтэй ойр байсан нь дээр гэж үзлээ.
-Гэхдээ танд Орхон аймгаас сонгогдох боломж байгаа юм уу. Иргэдийн дунд ямар нэгэн судалгаа хийсэн үү?
-Хийсэн. Манай хүмүүс Эрдэнэтэд ажиллаж, энэ талаарх судалгаа авсан. Тус тойргоос одоо сонгогдсон гишүүд нь олигтой ажил хийгээгүй юм билээ. Мөн намайг ардчиллын хүн гэж хардаг. Ирэх сонгуульд бусад намаас Эрдэнэтэд үзэхээр бэлдэж байгаа нэр дэвшигчдийг харсан. Ер нь хүчтэй өрсөлдөгч болохуйц хүн байхгүй. Тиймээс надад тэр тойргоос сонгогдох боломж байна гэж үзсэн.
Б.Энхжаргал