-Гарааны бизнес-
Mанай өнөөдрийн зочин бол Сиберри Фарм ХХК-ийн захирал Д.Болортуяа бөгөөд тэрээр дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэн хэд хэдэн улс оронд экспортлон гаргаж, амжилттай яваа залуу бүсгүй юм. Тэрээр Монголд ургуулсан чацарганаар гоо сайхан арьс арчилгааны органик бүтээгдэхүүн гаргахаас гадна чацарганы гурван төрлийн цайг бэлтгэн олны хүртээл болгосон. Түүний мөрөөдөл үүгээр хязгаарлагдалгүй илүүд тэмүүлэн төлөвлөжээ.
Одоогоор “Сиберри Фарм” компани Төв аймаг, Улаанбаатараас үйл ажиллагаагаа удирдан, Индонезийн Балид үйлдвэрлэлээ явуулж, Сингапурт түгээлтийн төвөө байршуулж байна. Ингээд Д.Болортуяа бүсгүйн ярилцлагыг хүргэж байна.
-Анх Монголд бизнес эхлүүлэх санааг хэрхэн гаргаж байв?
-Аав маань Төв аймагт чацарганы тариалан эрхлээд даруй 10 жил болсон. Харин миний хувьд АНУ-д сургуулиа төгссөний дараа дэлхийн 161 оронд үйл ажиллагаатай Кайлин Косметикс компанид брэнд менежерээр найман жил ажилласан юм. Энэ салбараас нэлээд мэдлэг туршлага хуримтлуулсан тул гэр бүлийнхээ бизнест тусалж, мэргэшсэн чиглэлээрээ Монголдоо ажиллахаар шийдсэн.
Ингээд гурван жилийн өмнө эх орондоо ирж, монгол чацарганы тосоор гоо сайхны бүтээгдэхүүн хийх төслөө боловсруулан, одоогийн хамтрагч Доналд Сигелд анх танилцуулснаар өнөөгийн үр дүнд хүрээд байгаа юм. Манай Сиберри Фарм компани бол 100 хувь Монголын компани бөгөөд Төв аймагт үйл ажиллагаагаа явуулдаг.
-Эдгээр бүтээгдэхүүнийг гаргах санаа чухам юунаас үүдэлтэй вэ?
-Хамгийн түрүүнд бид монгол чацарганаа судалсан. Ямар шинж чанартай, ямар хольц найрлагатайгаар хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ гэдгээ нэн түрүүнд мэдэх шаардлага тулгарсан. Цайны хувьд бол манай монголын бизнесийн орчин нөхцөлөөс үүдэн гарсан бүтээгдэхүүн. Мэдээж хэрэг чацарганыг жимсээр нь экспортод гаргах нь хүндрэлтэй тул хатаасан навчийг ашиглан бүтээгдэхүүн гаргах нь илүү хялбар байсан. Чацарганы навч нь биологийн идэвхтэй агууламжтай тул хүний биед жимстэйгээ адил хэмжээгээр үйлчилдэг юм.
Судалгааны үр дүн дээр тулгуурлан бид чацарганы цэвэр тосыг бүтээгдэхүүнийхээ суурь болгон бусад органик орцуудын нийлэмжийг судлан арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүнийг боловсруулсан. Чацарганы нөхөн төлжүүлэх болон хөгшрөлтөөс хамгаалах чанарууд нь маш өндөр.
-Чацарганыг баруунд “дараа үеийн супер жимсгэнэ” гэж тодорхойлон, Канад болон европын орнуудад тариалж эхэлж байгаа тухай уншиж байсан.
-Канад, Герман болон Францад чацарганыг тариалдаг. Харин хамгийн том тариалантай улс бол Хятад. Чацарганы мод нь хөрсний элэгдэлтэй тэмцэж цөлжилтийг багасгадаг учраас Хятадын засгийн газраас тариалалтыг нь бодлогоор дэмждэг.
Манай компанийн хувьд бүтээгдэхүүнээ сурталчлахдаа хүний амьдралын хэв маягтай нь холбохыг чухалчилдаг. Ялангуяа барууны зах зээл дээр хэрэглэгчид органик бүтээгдэхүүнийг хэрэглээндээ ашиглах нь ихэссэн. Бид бүтээгдэхүүнээ монголын хөрсөнд ургуулан монгол тариаланчдын хөдөлмөр шингэсэн органик бүтээгдэхүүн хэмээн сурталчилдаг.
-Монголоос гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортод гаргахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?
-Хамгийн ихээр цаг зарцуулах шаардлагатай зүйл бол тухайн улс орны эрүүл ахуйн аюулгүйн стандартад нийцүүлж хэрэгцээтэй бичиг баримтуудыг холбогдох газруудаас авах. Тиймээс бүтээгдэхүүнээ гаргаж авахдаа Франц болон АНУ-ын мэргэжилтнүүдийг урьж хамтран ажилласан. Үүнээс гадна Индонезийн Балид бид бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг. Эдгээр үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн байдаг юм. Гэсэн хэдий ч бүтээгдэхүүний дээжээ Монголын улсын төв лабораторит байнга шинжлүүлж, гарал үүслийн бичиг баримт гээд бүгдийг шаардлагын дагуу бүрдүүлж байж экспортлох эрхээ авдаг.
-Гадны үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг гэхээр хүмүүст буруу ойлголт төрөх магадлалтай. Бүтээгдэхүүнээ сурталчилахдаа ямар стратеги баримталдаг вэ?
-Бид Монголых гэж сурталчилдаг. Манай баглаа боодол, хайрцаг сав дээр Монголын бүтээгдэхүүн гэсэн бичиг байхаас гадна монголын чацарганаар хийсэн гэсэн танилцуулга байнга байршиж байдаг. Бид Монголд тэр дундаа Төв аймагт үйл ажиллагаагаа эрхэлдэг 100 хувь монголын компани бөгөөд Сингапур улсад манай түгээлтийн төв байршдаг нь мөн л манай улсын далайд гарцгүй байдлаас үүдэлтэй хийсэн алхам. Манай компанийн харилцагчид бидний бараа бүтээгдэхүүн хоцрогдолгүй түргэн түгж байж бизнес маань амжиллтай байна.
-Танайх аль улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байгаа вэ?
-Бид одоогоор АНУ, Европын орнууд болон Хятад руу гаргах тал дээр эрчимтэй ажиллаж байгаа. Манай компани үйл ажиллагаагаа эхлээд гурван жил болж байгаа хэдий ч эхний жил хагасын хугацаанд судалгааны ажил, үйлдвэрлэлийн арга барилаа судлах зэрэгт нилээд цаг зарцуулсан. Энэ хугацаанд давхар маркетингийн үйл ажиллагаагаа хийж ирсэн. Ингэхдээ харин бид Монгол орноо мөн монголд ургуулсан чацарганаа сурталчилах арга барилыг сонгон авсан. Учир нь хүмүүс Монгол гэж сонсонгуут онгон байгаль санаанд нь буудаг.
Бидний сүүлийн үеийн том амжилт бол АНУ-ын органик бүтээгдэхүүний хамгийн том сүлжээ дэлгүүр болох Whole Foods-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээ байлаа. Бид удахгүй цайны бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр болсон бөгөөд үүний дараагаар гоо сайхны бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээл дээр танилцуулна.
-Монголдоо бүтээгдэхүүнээ борлуулж байгаа болов уу?
-Бид Монголд сүлжээ дэлгүүрүүд болон зарим гоо сайхны төрөлжсөн дэлгүүрүүдтэй хамтарч ажиллахаар болсон. Манай бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан авах бүрэн боломжтой. Гэхдээ монголчууд импортын бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол ихтэй байдаг нь ажиглагдсан. Гэсэн хэдий ч манай бүтээгдэхүүнийг сонирхож хэрэглэж байгаа хүмүүс байгаа шүү. Манай бүтээгдэхүүн импортыг орлох бүрэн чадамжтай, чанартайн дээр хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй органик орц найрлагатай гэдгээрээ илүү давуу талтай. Бид мөн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Органик бүтээгдэхүүний гэрчилгээг авсан.
-Монголчууд хэр их дэмжиж байгаа вэ?
-Биднийг дэмжиж байгаа шүү. Манайхыг хөдөө орон нутгаас хүртэл сураглаж асууж холбоо барих тохиолдол олон гарсан. Танайхыг дэмжиж байна, хаана очиж уулзах вэ гэх зэргээр хандсан хүмүүс нилээд бий. Нөгөө талаар монголчууд бид чадамж сайтай улс гэж би боддог юм. Биднийг хараад бусад залуус мөн хийж бүтээх хүсэл нь төрөөсэй, өөрсөддөө боломжийг нээгээсэй гэж их хүсдэг.
-Анх үйл ажиллагаагаа эхлүүлж байхад улсаас дэмжлэг хэр байсан бэ?
-Биднийг Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим их дэмжиж ажилладаг, гааль дээр ч мөн адил туслая гэсэн сэтгэлээр ханддаг. Гэсэн хэдий ч бичиг баримтын бүрдүүлэлт дээр төвөгтэй санагддаг зүйл нь хоорондоо уялдаа холбоотой газруудад цахим систем байдаггүйгээс нэг ижил баримтыг олон хувь бүрдүүлж олон газраар орж зөвшөөрөл авахад маш их цаг үрдэг. Энэ асуудлыг цахим хэлбэрээр шийдвэл бизнес эрхлэгчдэд их дөхөм болох байх.
-Гадаадад бүтээгдэхүүнээ танилцуулаад явж байхад хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Тухайн зах зээлээсээ маш их хамааралтай бас их ялгаатай. Жишээ нь барууны улс орнуудад нээлттэй дуртай хүлээж авдаг, ялангуяа монгол бүтээгдэхүүн гэхэд ихэд сонирхдог. Азийн зах зээл бол нилээд хүнд. Ази бол өөрөө гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл дээр олон жилийн туршлагатай байдгаас гадна бид бүтээгдэхүүнээ таниулахын тулд илүү их чармайлт гаргахаас өөр аргагүй. Азийн орнуудаас Япон болон Солонгос улсад манай бүтээгдэхүүнийг харьцангүй сайн хүлээж авдаг.
-Ер нь яагаад монгол чацарганыг онцлох болов. Өөр газар ургуулж байгаа чацарганаас монгол чацаргана илүү байдаг болов уу?
-Үнэхээр илүү. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газар ургадаг чацарганы бодисын агууламж нь байж болох дээд хэмжээндээ хүрсэн байдгийг бид судалгааныхаа явцад олж мэдсэн. Тэр хэмжээгээрээ хөгшрөлтөөс хамгаалах, нөхөн сэргээх чанар нь өндөр.
-Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх бодол байгаа юу жишээ нь органик ундаа бэлтгэх ч юм уу?
-Хүнсний бүтээгдэхүүний хувьд тээвэрлэлт, хадгалалт даах ёстой байдаг учир нэмэлт бүтээгдэхүүн ашиглах хэрэгцээтэй болдог. Гэтэл органик бүтээгдэхүүний хувьд энэ нь том асуудал бөгөөд манайх шиг далайд гарцгүй улсын хувьд бас эрсдэлтэй талууд бий. Тийм учраас бид гоо сайхны болон эрүүл мэндийн органик бүтээгдэхүүн дээр түлхүү ажиллах зорилттой байгаа.
-Үйл ажиллагаандаа гадны судлаач хамтрагчтай ажилласан гэсэн. Мэдээж хэрэг тэр хэрээр зардал өндөр байдаг байх. Зардлаа нөхөж байгаа болов уу?
-Ашигтай ажиллаж эхэлтэл дахиад хоёр жил болох тооцоотой. Учир нь бид дэлхийн зах зээл дээл хамгийн багадаа таван жил хамгийн ихдээ 50-100 жилийн түүхтэй туршлагатай компаниудтай өрсөлдөж байна. Тэр хэрээр манай маркетингийн зардал өсдөг.
Манай хамтрагчийн хувьд бол Дон Сигел гээд гоо сайхны зах зээлийн мэргэжилтэн хүн байдаг. Анх бидний төслийг маш нааштай хүлээж авч хамтрагчаар орсон юм.
-Одоогоор танайх хэдэн ажилтантай вэ?
-Тариалангийн аж ахуй дээр байнгын 30 ажилтан, ургац хураалтын үеэр 80 хүрдэг. Улаанбаатар хотын төв оффист дөрвөн хүн ажиллаж байна. Түүнээс гадна бид бусад чацаргана тариалагчдаас цэвэр тос авдаг. Өөрөөр хэлбэл, тэд манай сувгийг ашиглан бүтээгдэхүүнээ гадагш гаргаж байгаа гэж ойлгож болно. Мөн бид манай сурталчилгаа, маркетинг хариуцсан компаниудтайгаа байнгын хамтын ажиллагаатай байдаг.
-Төлөвлөсөн бусад төслөөсөө танилцуулбал?
-Бид Төв аймаг дахь аж ахуйгаа түшиглэн жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай хүлэмж байгуулахаар ажиллаж байна. Эндээ бол орчин үеийн гидропоник технологийг ашиглах юм. Ингэснээр байгал орчинд нөлөө багатай үүндээ бид салхины эрчим хүчийг ашиглахаар оруулсан байгаа мөн эрүүл органик хүнсийг тариалах боломж бүрдэхээс гадна үүнийгээ бид бас жуулчдыг татах амралт зугаалгын төв болгох юм. Алжаал тайлах спа төв, байгал орчны танин мэдэхүйн үйл ажиллагаа зэрэг олон талын үйл ажиллагаа эрхлэх зорилготой байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа мөн цаашдын ажилд нь амжилт хүсье.