Дорноговь аймаг дахь Ханги боомтод иргэн О хилээр гарахдаа 20-58 ДУА дугаарын УАЗ31512 маркын автомашины шаланд нуувч болгон бэлтгэсэн сав, нөөц дугуйнд 200 кг зэс тээвэрлэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Энэхүү зөрчлийг тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч Н.Тайванжаргал илрүүлжээ.
Үүнээс гадна 69-08 ДУА УАЗ-2206 маркын автомашинд 100 ширхэг тэмээний тавхай, 10-67 ӨМӨ дугаарын УАЗ-2206 маркын автомашины нөөц дугуй, шалнаас зүүсэн саванд 60 ширхэг тэмээний тавхайг тус тус хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Тээврийн хэрэгслийн шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан дүн бүртгэлийн ажилтан Г.Мандах илрүүлэн холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.