Энэ сарын 24-нд Францын Альпын нуруунд осолдсон Germanwings компанийн A320 онгоцны туслах нисгэгч Андреас Любиц санаатайгаар онгоцыг сүйрүүлсэн гэж өчигдөр /03.26/ Францын эрх баригчид мэдээлсэн.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан агаарын тээврийн Germanwings болон Lufthansa компанийн удирдлагаас хамтарсан мэдэгдэл хийн туслах нисгэгч онгоцыг санаатай сүйрүүлсэн гэх мэдээлэл тэднийг гүн цочирдууллаа гэв.
"Бид ажилтнуудаа маш олон шалгуур давсаны дараа ажилд авдаг. Андреас Любиц шаардлагатай гэсэн бүх хяналт шалгалтыг давсан, ажиллахад ямар ч саад бэрхшээлгүй хүн байсан. Хар дарсан зүүдэндээ ч ийм эмгэнэлт явдал манай компанид болно гэж төсөөлж чадахгүй байна" гэж Lufthansa компанийн тэргүүн Карстен Шпор хэлсэн байна.
Андреас Любицын талаар:
- Тэрбээр 28 настай. АНУ-ын Аризона муж болон Германы Бремен хотуудад тус тус сурч байсан.
- 2013 оноос эхлэн тэрээр туслах нисгэгчээр ажиллаж байгаа. Хамт ажилладаг хүмүүсийн хэлж буйгаар ажилдаа сэтгэл хангалуун байсан гэв.
- Эцэг эхийн хамт Франкфуртын ойролцоох Монтабаур хотод амьдардаг байсан.
- Олон найзууд нөхөдтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай байсан гэж түүний найзууд нь хэлжээ.
- Поп хөгжим болон гүйлтийн спортыг сонирхдог байсан.
Сануулахад A320 онгоцыг туслах нисгэгч санаатайгаар сүйрүүлсэн гэж өчигдөр Францын Марсель хотын прокурор Брайс Робин мэдэгдсэн. Шинжээчид нисгэгчийн бүхээг дэх нислэгийн өгөгдөхүүн бичигчийг шинжилсний дараа ийм дүгнэлтэд хүрээд байгаа гэсэн юм.
Осол болохоос өмнө онгоцны ахлах нисгэгч нислэгийн бүхээгийг орхин гарсан. Үүний дараа нислэгийн жолоодлого туслах нисгэгчийн гарт байсан бөгөөд энэ үеэр онгоцыг доошлуулах удирдлагын товчлуурыг дарсан байх гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
Туслах нисгэгчийг алан хядах бүлэглэлүүдтэй холбоотой гэсэн ямар нэг мэдээлэл одоогоор илрээгүй байна гэжээ.
Эх сурвалж: ВВС