Өнгөрсөн шөнө Facebook дэлхийн интернетэд холбогдоогүй байгаа дөрвөн тэрбум хүнийг хэрхэн сүлжээний хэсэг болгох тухай шинэ тайлбар хийлээ. Хамгийн гол нь тэдний найдвар тавьж байгаа дрон онгоцнууд аж.
Дроны далавчны урт, жин нь яг тодорхойгүй ч Боинг 737 онгоцны далавч 29 метр, суудлын тэрэгний дундаж жин 1.7 тонн байдаг юм байна
Сан Францикод болж байгаа чуулгын үеэр компани нарны эрчим хүчээр ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт интернет сүлжээ аваачих дроноо танилцууллаа. Facebook-ийн технологийн албаны захирал Майк Шрөпферийн хэлснээр компанийн эцсийн загвар нь V хэлбэртэй, Боинг 737 онгоцны далавчнаас ч урт далавчтай, суудлын тэрэгнээс хүнд байна гэжээ.
Дроны далавчны урт, жин нь яг тодорхойгүй ч Боинг 737 онгоцны далавч 29 метр, суудлын тэрэгний дундаж жин 1.7 тонн байдаг юм байна. Цукерберг өөрийн Facebook дээр бичсэнчлэн нисгэгчгүй энэ онгоц газарт байгаа хүмүүс рүү интернет цацах бөгөөд аль хэдийнэ Их Британид туршилтын нислэгээ хийчихсэн аж.
Тэрээр “Онгоц далавчин дээр байрлах нарны хавтангаас эрчим хүч авч газраас 18000 метрийн өндөрт нэг сарын турш торохгүй ажиллаж, өндрөө хадгалах чадвартай. Үүний ачаар интернет сүлжээ холбогдох ямар ч боломжгүй дэлхийн хүн амын 10 хувийг эхний ээлжид сүлжээнд холбоно” гэсэн юм.
Аквила буюу эртний Грекийн домог ёсоор Юпитер бурхны аянга цахилгааныг зөөдөг байсан бүргэдийн нэрээр дрон онгоцыг нэрлэжээ. Facebook компани дрон онгоц, лазер, хиймэл дагуул зэргийг ашиглан интернет түгээнэ гэснээс яг нэг жилийн дараа ийнхүү дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.
“Internet.org” төслийн хүрээнд Facebook одоогийн байдлаар Африкийн дөрвөн орон, Колумб, Энэтхэгт үнэгүй интернет сүлжээ хэрэглээнд нэвтрүүлчхээд байгаа. Түүнчлэн чуулгын үеэр Oculus Rift-ийг энэ жил албан ёсоор худалдаанд гаргана гэдгээ ч мэдэгдлээ.