АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт хий алдагдсаны улмаас хүчтэй дэлбэрэлт болж, гурван барилга нуран 19 хүний гэмтэж бэртсэн том осол гарлаа хэмээн ВВС мэдээлж байна. Гурван хүний биеийн байдал хүнд байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээллээ.
Осол орон нутгийн цагаар 15:17 цагийн үед гарсан бөгөөд гал сөнөөгчид хэргийн газар нэн даруй буюу гурван минутын дараа иржээ.
Дэлбэрэлт болсон газарт 130 гаруй гал сөнөөгч ажиллаж, тухайн газрыг хаасан байна.
Тус дүүргийн Япон зоогийн газрын ойролцоо баригдаж буй барилгын ажилчдын анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас зоогийн газрын хий дамжуулах хоолойд гэмтэл үүсэж, гал гарах шалтгаан болжээ. Хийн дэлбэрэлт зоогийн газрын ойролцоо байсан хоёр барилгад гал гарахад хүргэсэн гэж Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио хэллээ.
Түүнчлэн дэлбэрэлтийн улмаас үүссэн өтгөн утаа үүссэн бөгөөд хотын эрх баригчид оршин суугчдад цонхоо онгойлгохгүй байх, амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ВВС