-Гарааны бизнес-
Залуус чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх газар нийслэл хотод маань нэгээр нэмэгдлээ.
Цай ууж, хоол идэнгээ ном унших боломжийг олгосон ”N cafe” болон “Номон” сүлжээ дэлгүүр Барилгачдын талбайн зүүн хойд талд нээгдээд удаагүй байна.
Гаднаас нь харахад давхарласан номтой ижил загвараар баригдсан энэхүү барилга доод давхартаа хүүхдийн ном, нэгдүгээр давхарт монгол, гадаад номын дэлгүүр, хоёрдугаар давхарт кофе шоп ажиллуулж байгаа бөгөөд гуравдугаар давхартаа мөн л номын дэлгүүр байгуулах юм.
Ингээд "НОМОН" сүлжээний захирал Т.Хүрэлчимэгтэй шинэ бүтээн байгуулалтынх нь талаар MY UB буландаа урьж ярилцлаа.
-"Номон" сүлжээг яагаад байгуулах болсон бэ?
-Бидний хийсэн судалгаагаар Монгол улсад номын сан, номын дэлгүүр дутагдалтай байна. Жишээ нь, хөгжилтэй улс оронд дунджаар 30 мянган хүнд нэг номын сан эсвэл номын дэлгүүр ногдож байгаа бол манайд дунджаар 150 мянган хүнд ногдож байна. Гэтэл бид тэднээс тав дахин бага номын хүртээмжтэй байна гэсэн үг.
Эхний ээлжинд Улаанбаатар хотын дүүрэг болгонд номын үйлчилгээний сүлжээг бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Номын үйлчилгээнд бид номын дэлгүүрээс гадна номоо уншаад суудаг кофе шоп, уншлагын танхим, хүүхдэд зориулсан тасаг гэсэн бүрэн үйлчилгээг олгож байна. Учир нь зөвхөн номоо зарах нь учир дутагдалтай гэж бодсон юм.
Номын ач тусыг хүн болгон мэддэг. Номгүйгээр манай улс орон цаашид хөгжих боломжгүй. Нэг талаараа манайх бизнесийн байгууллага ч гэсэн нийгэмдээ ашиг тустай, ирээдүйдээ зөв хөрөнгө оруулалт хийе гэсэн үүднээс энэ төслөө эхлүүлсэн.
-Төслийн ажлаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-2013 оноос төсөл боловсруулах үйл ажиллагаагаа эхлээд, газраа судалж, байшингаа барьсан. Энэ байшингаа бид номдоо зориулж барьсан. Гаднаас нь харахад давхарлаж тавьсан ном шиг харагддаг. Бид өвөрмөц загвартай барихыг зорьсон. Яагаад бид зөвхөн гадаадад сайхан загвартай зүйл харах ёстой юм? Өөрийн улсдаа жижиг ч гэлтгүй гоё юм бүтээн байгуулалт хийе гэсэн үүднээс байгуулсан. Дараагийнхаа төсөл рүү орчихсон байгаа.
-Одоо үйлчлүүлэгч орж ирэхэд номын хүрэлцээ хэр байна вэ?
-Дөнгөж эхэлж байгаа учраас номын фонд маань бидний төсөөлснөөс төдийлөн сайн бүрдэж амжаагүй байна. Ховор хуучин номыг хүмүүсийн гар дээрээс цуглуулж худалдаж авна. Мөн өөрийн номын санд байсан номнуудаа хоёрдугаар давхрын кофе шопдоо тавьсан. Шинээр гарсан номнуудаа хэвлэлийн компаниудаас гэрээгээр авч байна. Мөн гадаад номыг захиалж авч байгаа.
-Үйлчлүүлэгч ном уншихдаа карт нээлгэх үү? Эсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх үү?
-Бүх үйлчилгээг зэрэг нэвтрүүлж амжаагүй байгаа учраас одоогоор үйлчлүүлэгчид маань номоо дэлгүүрээс авч, эсвэл гэрээсээ авчраад уншиж байна. Ирээдүйдээ ном түрээслүүлэх үйлчилгээтэй болгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тодорхой хэмжээний мөнгөө байршуулаад номоо зөв цэвэр хэрэглээд мөнгөө буцааж авахаар. Үнэ төлбөргүйгээр заал руу гаргахаар хоолтой холилдоод ном муухай болох магадлалтай юм. Номыг үнэлж хүндэтгэж сурах хэрэгтэй.
-Одоогоор ямар төрлийн номнууд байгаа вэ?
-Хүүхдийн болон уран зохиолын тасаг маань нэлээн сайн сонголттой байгаа. Англи хэл дээрх номнууд, тэр бүр харагдаад байдаггүй бестсэллерүүд авчирсан.
-Дараагийн салбараа аль дүүрэгт нээхээр төлөвлөж байна вэ?
-Дараагийн салбараа Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байгуулахаар төлөвлөж байна. Ойрын гурван жил дотроо нийслэлийн дүүргүүддээ төслөө гүйцэтгэнэ гэж бодож байна.
-Танд баярлалаа.
"N cafe" болон "Nomon" дэлгүүр нь ажлын өдрүүдэд 09.00-20.00 цагт, бямба гаригт 10.00-18.00 цагийн хооронд ажиллах юм байна.