Бибээр “ҮНЭН” сонины 1995 оны наймдугаар сарын 29-ний 57 дугаарт “Гуйвуулга гажуудлаар дүүрэн хорвоо” гэсэн зүйл бичихдээ тэнд “салаавчны ноцтой хэрэг”-ийн талаар өгүүлэхдээ олон жилийн дараа энэ асуудлыг дахин сөхөх хэрэг гарна хэмээн даан ч зүүдэлсэнгүй явлаа. Гэвч энэ цагийн Монголын улс төрийн амьдрал, өнөөдөр хүн бүрий хуруугаараа чичлэн зааж нэрлэж буй 4-5 хүнээс болоод тэдний намчирхсан, бүлгэрхсэн үйл ажиллагаанаас болоод ёстой л далайн гүндэх газар хөдлөлтөөс үүссэн “цунами” гэгддэг далайн усан уулын дайралтад автаад байна.
Салаавчтай холбоотойгоор анх өгүүлэх болсон учир минь гэвэл тэртээ 1995 онд СУИС-д багшилдаг байсан нэртэй сурган хүмүүжүүлэгч анд минь, Соёлын яам гэж байсан газарт орлогч сайд ч билүү ямар нэгэн өндөр алба хашдаг байсан эмэгтэй мөн л тэр яаманд байсан нэг мяндагтаны татаасаар СУИС-д орлогч захирал гэгч сэнтийд залраад байхад нь тэр эмэгтэйд салаавч үзүүлсэн чинь тэр талаар шуугиж, хэд хэдэн сонинд яг л “Шинэбаярын салаавч”-ны талаар хэдхэн жилийн өмнө шуугиж байсан шигээр бичээд эхэлсэн бөгөөд, ганц ялгаатай нь өнөөдрийнх шиг эрүүгийн хэрэг үүсгэж нохойтойгүй юм даг. Би тэр үед салаавчны учир холбогдлын талаар тайлбарлан бичиж байснаа өнөөдөр дахиад өгүүлэхээс өөр аргагүй боллоо.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан дуулиант “ажиллагааны” үеэр тэр үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяр өөрийг нь диваанд хавчуулан шахсан цагдаа нарт салаавч үзүүлж бас л хэл аманд өртөж шүүмжлүүлж байлаа
Ц.Шинэбаяр цагдаад салаавч үзүүлсэн хэрэг өндөр авч Сайнжаргал хэмээх билигдэлтэй сайхан нэрийг аав ээжээсээ авсан ч гэлээ , “гэмт хэргийн дуу хоолой” болж үргэлж муу мэдээгээр телевизийн дэлгэцнээс цээж түхэлзүүлэн ярьдаг цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Ц.Шинэбаяр гишүүн цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцэж өмнөөс нь салаавч өгч мөрдөн байцаагчийг дайрч доромжилсон байгаа. Түүний ёс зүйгүй аашилсан эл үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр прокурорын байгууллагад хандахаар болсон” / “Өдрийн сонин” 2012.4.18 №97/ тухай мэдэгдэв гэсэн бол “Үндэсний шуудан” сонины мэдээлснээр бол Т.Сайнжаргал хурандаа Шинэбаяр гишүүний “ялыг” улам хүндрүүлж “ Ялангуяа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр ажиллагаа явуулж буй мөрдөн байцаагчид ажлыг нь зааж, доромжилж, салаавч өгсөн, нүүр амруу нь чичиж , нуруу бөөрлүү нь цохисон. Түүнд хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын байгууллагад хандаж байгаа” /”Үндэсний шуудан” 2012.4.18 №92/ хэмээн буруутгажээ. Цагдаагийн генерал Д.Сандаг-Очир ч “Үүрэг гүйцэтгэсэн хуулийн байгууллагын ажилтнууд УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүч хэрэглээгүй” хэмээн турсагаа хамгаалж, олон түмний нүдэн дээр ил болсон явдлын талаар улайм цайм худал хэлсэн байна лээ. Цагдаа, АТГ-ыхан энэ мэтээр олон түмний нүдэн дээр илт болж өнгөрсөн зүйлийн талаар худал мэдээлэл цацаж байгаа талаар дэлгэвэл маш их юм бий боловч би энд зөвхөн салаавчны талаар хэдэн үг хэлье.
Юуны өмнө Сайнжаргалын хэлсэн үг нь найруулга буруу болсноос үүдээд олон өнцгөөс олон янзаар ойлгож тайлбарлаж болохоор болхи толхи болжээ. Сайнжаргал хурандаа “...өмнөөс нь салаавч өгч...” гэж хэлсэн үгийг нь харвал Шинэбаяр гишүүн цагдааг төлөөлж, тэдний буюу цагдаагийхны нэрийг барьж бусдад салаавч үзүүлсэн юм шиг ярьсан байх юм. Тийм дээрээ тулбал Шинэбаярт биш цагдаа нарт “салаавчны хэргийн” учир эрүүгийн хэрэг үүсгэмээр мэт. Эсвэл цагдаа нар нь Сайнжаргал хурандаа биднийг гүтгэжээ. Бид салаавч үзүүлсэн мэтээр мэдэгдсэн нь гүтгэлэг гээд хурандаатайгаа заргалдсан ч болохгүй гэх газаргүй болжээ.
“Үндэсний шуудан”-гийн мэдээлснээр бол “салаавч өгсөн” гэх ойлгомжгүй хэллэг нь давтагджээ. Хурандаагийн хэлэх гэсэн санаа нь “салаавч өгсөн” биш “салаавч үзүүлсэн” бололтой. Салаавчийг чинь нударгалж байгаа юм шиг өгч болдоггүй “үзүүлдэг” л байхгүй юу! Бас салаавчийг “өмнөөс нь өгдөг” ч юм биш өөдөөс нь үзүүлдэг юм. “Өөдөөс” нь гэдэг үг, “өмнөөс” гэдэг үгс чинь өөр өөр утга илэрхийлдэг билээ. За үгээр хөөцөлдөх нь жижиг мэт санагдаж болох ч илэрхийлж буй утга нь өөр өөр учир үгээр хөөцөлдөхөөс өөр арга алга. Энд монголчууд буруу яриад зөв ойлгодог гэсэн бүдүүлэг дулдуйдалт ч хэрэг болохгүй.
Монголчууд бид өөрийнхөө довон дээрээс бүхнийг харж, үнэлж дүгнэж, жишиж зэрэгцүүлэхдээ онохоосоо алдах нь их байх юм даа. Тэгсэн атлаа “дэлхий, дэлхий” гэж ханхалзахыг нь яана. Дэлхийн нэр барьж ханхалзах дуртай юм бол тэр дэлхийд яадгийг ядаж гадарладаг байх хэрэгтэй юм даа. .
Ийнхүү өгүүлбээс: Нэг монгол өвгөн найрын ширээний эхэнд суучихаад л ууц таллан дээвэр шиг том том хавтгай өөхийг хүн бүрийд өгч, авсан хүн нь тэр өөхийг идэх нь монгол найр наадмын нэгэнт тогтсон ёс. Энэ ёс жаягийг дагаагүй хүнд монголчууд таагүй ханддаг. Гэвч монгол биш хүнд талласан ууцны далбагар өөхийг өгвөл цаад хүн нь гайхахын ихээр гайхаж, энэ нөхөр чинь намайг алах хор өгч байна гэж ууцны өөхнөөс айх төдийгүй, талласан ууцны далбагар өөхийг амтархан идэж, маасайн суугаа монголчуудын эрүүл эсэхэд эргэлзэх нь гарцаагүй биз ээ. Хорхогны шөл ч ялгаагүй. Боодогны мах ч ялгаагүй. Монгол биш үндэстнүүд бүү хэл шинэ цагийн монгол залууст ч хоол биш хор санагддаг болсон шүү дээ.
Энэ жишгээр үзвэл бид худгийн мэлхийний “цэцэрхэл”-ээс нэг их хол яваагүй дэг. Гэхдээ элдэв “гажиггүй” ард түмэн гэж бараг л үгүй болов уу? Алив нэгэн хүлээн авалт дээрээс хэнтэй ч салах ёс гүйцэтгэлгүй, гэрийн эзэд юм уу зохион байгуулагчдад нь талархал илэрхийлэлгүй, монгол ёсоор бол “хулгай ч нохой” шиг чимээгүйхэн гараад явахыг “англи салах ёс” гэдэг нэг гажиг байдаг. Хүлээн авалтанд ирэхэд үүдний чөлөөнд тавиур дээр янз янзын жүнзтэй архи барин угтдаг нь ч барууныхны л ёс. Монголчууд бид ийнхүү архиар угтвал уурлана. Эхлээд цай амсаж, идээнд гар хүрч байж анхны хундага хүртдэг. Гэвч монголчуудад усыг нь уувал ёсыг нь дагана гэсэн мэргэн үгээр бүхнийг зохицуулж ирсэн билээ.
Бусад ард түмний “гажиг”-ийн талаар дахиад хэдэн үг хэлье. Вьетнам эмэгтэйчүүд ургаа модруу, яг л нохой шиг нэг хөлөө өргөж байгаад сарьдаг уламжлалтай юм билээ. 1950-иад оны дундуур Вьетнамд очсон манай эмэгтэй тамирчид вьетнам хүүхнүүдийг дуурайж сарих гэж оролдоод оролдоод сураагүй, чадахгүй байсныг хожим улс төрийн нэрт тоймч болсон Д.Базарваань агсан ярьж байсан юм даг. Болгар хүний “гажиг” нь бүр ч “осолтой”. Хүмүүс хоорондоо ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ хэлсэнтэй санаа нийлж дэмжиж байвал толгойгоо дохидог, санал нийлэхгүй бол толгойгоо сэгсэрдэг нь бүх хүнд ойлгомжтой байдаг. Гэтэл болгар хүн яг эсэргээр толгой сэгсрээд байвал санал нийлж буйгаа, толгой дохиод байвал санал нийлэхгүй зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлдэг аж. Тэгэхлээр болгарын нэг эрхэм хүндэт зочин манай улсад өндөр хэмжээний айлчлал хийж байхдаа өөрийнхөө ёс заншлын дагуу толгой сэгсэрээд байвал манай талын бас л нэг “эрхэм” надтай санал нийлэхгүй байна гэж бодоод толгой сэгсэрсний нь төлөө тухайн эрхэм зочныг буруутгаж яахин болох билээ.
Үүний нэгэн адилаар Латин Америкийн дэд тив буюу субконтинентэд газар нутаг, хүн амын тоо, хөгжлөөрө аваргалан суудаг Бразил улсад ч нэгэн өвөрмөц “гажиг” байдаг. Латин Америкийн бүх орнууд испани хэлээр ярьдаг бол аварга том Бразил улс энэ дэд тивдээ ганцаархнаа португаль хэлээр ярьдаг. Гэхдээ энэ нь гол биш. Бразилийн “гажиг” нь салаавчтай холбоотой юм. Манай хууль хяналтыхан эвэртэй туулай, ад чөтгөр үзсэн мэтээр айгаад, хилигнээд байгаа салаавч үзүүлэхийг Бразил гүрэнд хамгийн сайн гэсэн утгаар хэрэглэдэг байна. Монголчууд эрхий хуруугаа ганцааранг нь өргөж сайн гэдгийг илэрхийлдэг шиг. Европийхон долоовор хуруу дунд хуруу хоёроо өргөн латины “V” үсгийн хэлбэртэй болгож “виктория” буюу “ялалт” гэсэн утгыг илэрхийлдэгтэй ижлээр бразилчууд салаавч үзүүлэхдээ маш сайн гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Бразилийн ерөнхийлөгч юм уу, хэн нэгэн хүндэт зочин нь Монголд айлчилж ирчихээд салаавч үзүүлбэл Сайнжаргал хурандаа, Сандаг–Очир генерал нар манай ерөнхийлөгч, “миний ерөнхийлөгч” Элбэгдоржийг минь доромжилж байна гээд эрүүгийн хэрэг үүсгээд бужигнуулаад эхлэх бололтой дог. Шинэбаяр гишүүн цагдаа нарт салаавч үзүүлэхдээ Бразил утгаар цагдаагийхан болон “тусгайнхан” гэгчдийг маш сайн ажиллаж байна. Та нар маш сайн гэсэн утгаар хэрэглэсэн байж болно шүү дээ.
Иймээс салаавч үзүүлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг эрүүн доорхиосоо цаашихыг :эрэгцүүлдэггүй, эрүүдэн шүүхийг л урьтал болгодог богино бодолтнуудын ухааны цар бололтой дог.
Монголд салаавч үзүүлэх нь газар авсаар байна. 2013 онд “Хас”-ын Ганхуяг, алдаршсан эмч Б.Болдсайхан зэрэг хэдэн хүн Сүхбаатарын талбай- [Сүхбаатарын талбайг хууль зөрчиж Чингисийн талбай \ядаж Чингис хааны талбай гэж нэрлэчих ухаан дутсан байгаа юм\ нэрлэснийг зөвшөөрөх аргагүй учир “Сүхбаатарын талбай” гэж албан ёсны хууль ёсны нэрээр нь бичив С.Л ]-д “салаавчтай жагсаал” гэгчийг хийж, бөөн хэл ам дэгдэж сонинуудаар балбуулав.
Зарим сонин эл жагсаалыг “Манай хэдэн сайхан сэхээтэн салаавчтай жагсаал хийлээ...Гэхдээ тэдний тэмцлийн хэлбэр биш юм. Энэ нь нэгдүгээрт төр засгаа доромжилсон асуудал боллоо. Хоёрдугаарт нийгэмд байдаг бүдүүлэг зан үйлийг дэврээсэн хэрэг боллоо” гэж загнасан нь бий.
“Наран Туул”-ын эзэн Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байхдаа хожим нь МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, дархан аварга Б.Бат-Эрдэнэд УИХ-ын чуулган дээр салаавч үзүүлж л байлаа.
Салаавч үзүүлсэн хүн нь ч “энэ муугаас хариугаа авч ганц сайн доромжлолоо” гээд сэтгэл хангалуун үлддэг биз. Салаавч “авсан” хүн нь ч “энэ муу новш над салаавч үзүүлэн намайг гутааж доромжилж байна” гээд хожмын нэг өдөр чамд хариуг нь барина гээд шүд зуун үлддэг биз.
Өнөөгийн бид салаавчны талаар нэг иймэрхүү л ойлголттой болж дээ. Бусад зарим улсад салаавны талаар бидний ойлгож хүлээж авдагаас өөр, “гажиг” ойлголттой байдгийг мэддэггүйд нь салаавч үзүүлэгчдийг буруутгах хэцүү ч даяаршиж буй өнөө цагт бусад улс орны “гажиг” ойлголтын талаар ядаж төсөөлөлтэй болбол хэн хэнд нь хэрэгтэй л юм сан.
Энд нэгэнт л салаавчны тухай өгүүлсэн болохоор монголчууд бидний өвөг дээдэс салаавчны талаар ямар ойлголттой байсан талаархи нэг баримтыг сөхөхөд илүүдэхгүй биз гэж бодлоо.Хэдэн жилийн өмнө Дундговь аймгийн Бага газрын чулууны хүннүгийн үеийн булшнаас эмэгтэй хүний дүр баримлууд олдсон бөгөөд тэнд салаавч үзүүлж буйг дүрсэлсэн чулуун эд зүйл олджээ. Л.Түдэв зэрэг эрдэмтэд энэхүү чулуугаар хийсэн салаавч бүхий дүрс бол шүтээн, сахиус байсан бололтой гэсэн таамаглал дэвшүүлсэн байна лээ. Энэ санал үнэний талдаа л байх гэж бодном. Мөн газраас эрэгтэй хүний нүцгэн чулуун дүрс олджээ. Толгой нь байхгүй ч \зориудаар анхнаасаа толгойгүй хийсэн байж ч мэдэх юм\ биеийн бусад хэсэг, ялангуяа эр хүний бэлэг эрхтэнийг маш урнаар хийсэн байна.
Энэхүү биет баримт, эрдэмтэдийн таамагаар бол энэ нь сахиус шүтээн маягийн зориулалттай зүйл байсныг ч үгүйсгэх арга алга. Ямартай ч салаавч гэдгийг хүн төрөлхтөн, тэдний дунд монголчууд ч эрт цагаас “хэрэглэсээр” ирснийг харуулж байна. Өвөг дээдэс маань салаавч гэдгийг өнөөгийн бидний ойлгодгоос арай өөрөөр ойлгож “хэрэглэдэг” байсан мэт санагдмуй. Тиймээс л салаавч үзүүлсэн хүн бүрийг харааж зүхэж муулахынхаа зэрэгцээгээр түүний уг гарвал сурвалжийн талаар ч ядаж сонссон байвал илүүдэхгүй биз ээ.
Чухам иймээс л хорин жилийн дараа салаавчны талаар дахин өгүүлнэ хэмээн зүүдэлж байгаагүй боловч салаавчны өөдөөс салаавч үзүүлэгсэд хэт олширсон тул ийнхүү салаавчны тухай дахин өгүүлэхэд хүрлээ.