Нэг хэсэг дэлхий даяар түгшүүр төрүүлээд байсан үхлийн аюултай эбола вирусээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүйн улмаас Баруун Африкт олон хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байсан.
Тэгвэл АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний институтийн шинжээчид Африкт клиник туршилт хийгдэж буй эбола вирусийн эсрэг хоёр вакцин аюулгүй хэмээн мэдээллээ.
Их Британийн эмийн компани GlaxoSmithKline болон АНУ-ын NewLink Genetics компаниудын гаргаж авсан эдгээр вакцинуудыг Либерийн 600 гаруй хүнд амжилттай туршжээ.
Туршилт энэ сарын 2-нд эхэлсэн юм. Одоо вакцины туршилтын дараагийн үе шат эхлэх аж. Туршилтад оролцогч хүмүүсийг гурван хэсэгт хуваах юм. Үүнд эхний бүлэгт GlaxoSmithKline вакциныг, дараагийн бүлэг NewLink Genetics, гурав дахь бүлэгт энгийн тайвшруулах эм өгөх бөгөөд үүний дараа судлаачид биеийн эсэргүүцэл, дархлаа хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглах аж. Туршилт дөрөвдүгээр сарын эцэс хүртэл үргэлжилнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) мэдээлснээр Гвиней, Либери, Сьерра-Леон улсуудад эбола вирусийн дэгдэлт гарснаас хойш ойролцоогоор 10.3 мянган хүн амиа алдаж, 25 мянга гаруй хүн халдвар авсан байна.
Эх сурвалж: Reuters