Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч арван хүн хоолны хордлогот халдварт өртжээ.
Тэд гуравдугаар сарын 23-ны орой гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэн бөгөөд есөн хүнийх нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.
Одоогоор найман хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг хүн өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Өвчтөнүүдийн биеийн байдал дунд зэрэг, өвчин зовиурууд багасчээ.
Хоол идсэн 10 хүнээс сорьц цуглуулж, ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторид шинжилж байна. Мөн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын Нян судлалын лабораторид идсэн хоолны үлдэгдлийг шинжилж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.