БНСУ Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө оруулалтын банканд гишүүнээр элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тус улсын Сангийн сайдын мэдэгдсэнээр энэхүү гишүүнчлэл нь бусад хөрөнгө оруулалтын банкуудтай тогтоосон харилцаагаа хадгалахын зэрэгцээ нэмэлт санхүүжилт татах боломж олгож байгаа юм байна.
АНУ-ын зүгээс томоохон улс орнууд БНХАУ-ын санхүүжилт давамгайлсан банканд гишүүнээр элсэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн банкны үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Гэхдээ БНСУ-ын хувьд бусад улстай хамтран банкны стандарт, ил тод байдал болон засаглалын асуудалд анхаарна гэдгээ онцолж байгаа юм. Харин шинэ банканд эзэмших улс орнуудын хувь хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд суурилна.
Одоогоор банкны гишүүнээр нийт 37 улс бүртгэгдээд байгаа юм. Харин БНСУ тэргүүтэй зургаан улсын гишүүнчлэлийг баталгаажуулах шийдвэр хараахан гараагүй байна.