Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.
Энэхүү асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөдөлмөрийн сайдыг өрөөндөө дуудаж уулзсан байна.
Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ямар халаа, сэлгээ хийсэн талаараа мэдээлэл өглөө. Хөдөлмөрийн яамны харъяа Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Мэргэжлийн сургалтын үйлдвэрийн төвийн захирлуудыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн 30 дарга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 24 хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас чөлөөлөгдсөн дарга нарын тухайд 2013 оны нэгдүгээр сараас 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж томилоогүйгээс түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.
Хөдөлмөрийн яам 2012 онд байгуулагдснаас хойш яамны Төрийн нарийн бичгийн дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсантай холбоотой энэ асуудал үүсчээ.
Яамны Төрийн албаны нарийн бичгийн дарга нь түр орлон гүйцэтгэгч байсан учраас Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлийн даргыг баталгаажуулаагүй байна.
Төрийн албанд хоёр жил үүрэг гүйцэтгэгчээр ажиллах дүрэм журам байхгүй ийнхүү ажлаас чөлөөлсөн. Ямар нэгэн намчирхаж хоморголж халсан зүйл байхгүй гэдгийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.
Дарга нарын сонгон шалгаруулалтыг зарласан. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй. Гэхдээ ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс дунд салбарын бус, төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүс байсан гэдгийг хэллээ.